VW 507 00 МОТОРЫН ТОС

VW 507 00 моторын тос нь Volkswagen загварын автомашинуудад тохирох стандарттай тос юм. Уг стандарт нь Volkswagen-ий үйлдвэрээс баталгааждаг бөгөөд тухайн загваруудын онцлогт нийцсэн байдаг.

LIQUI MOLY-гийн аль тоснууд VW 507 00 стандарттай вэ?

LIQUI MOLY-гийн хэд хэдэн тоснууд уг стандартад нийцдэг. Тэдгээр тоснууд нь Volkswagen автомашинуудын онцлогт маш сайн тохирдог юм.

VW 507 00 engine oil

VW 507 00 стандарттай LIQUI MOLY хөдөлгүүрийн тоснууд:

VW 507 00 стандарттай хамгийн шилдэг тоснууд юу вэ?

Volkswagen-ий ямар загварууд VW 507 00 стандартын тос хэрэглэдэг вэ?

Volkswagen маркын бензин болон дизель хөдөлгүүртэй хэд хэдэн загварын автомашин VW 507 00 стандартыг мөрддөг. Уг стандартыг хамгийн сүүлийн үеийн загварын мотортой загваруудад хийдэг бөгөөд учир нь тэдгээр хөдөлгүүрүүд нь тосны чанарт харьцангуй мэдрэг байдаг байна.

VW 507 00 стандарттай загварууд:

  • Volkswagen Arteon

  • Volkswagen Atlas

  • Volkswagen Beetle

  • Volkswagen Passat (B8)

  • Volkswagen Polo

  • Volkswagen T-Roc

  • Volkswagen Tiguan (5N)

  • Volkswagen Touareg

Volkswagen автомашин үйлдвэрлэгчтэй шууд холбогдож эсвэл машинд дагалдаж ирсэн үйлдвэрлэгчийн гарын авлагаа уншиж байж ямар стандарттай тос орохыг олж мэдэх нь чухал юм. Хэрэв та VW 507 00 стандарттай Volkswagen автомашин унадаг бол зарим машинууд уг стандартаас гадна VW 504 00, 505 00, 506 01, 508 00 хийдэг болохыг анхаарна уу. Энэ нь таны машины загвар, хөдөлгүүрийн төрөл, үйлдвэрлэгдсэн он зэргээс хамаарах юм.

Audi-гийн ямар загварууд VW 507 00 стандартын тос хэрэглэдэг вэ?

Audi uses VW 507 00 oil

VW 507 00 стандарттай загварууд:

  • Audi A4 (B8)

  • Audi A5

  • Audi A6 (C7)

  • Audi A7

  • Audi A8

  • Audi Q5

  • Audi Q7

  • Audi S4

  • Audi S5

  • Audi S6

  • Audi S7

  • Audi S8

Audi автомашин үйлдвэрлэгчтэй шууд холбогдож эсвэл машинд дагалдаж ирсэн үйлдвэрлэгчийн гарын авлагаа уншиж байж ямар стандарттай тос орохыг олж мэдэх нь чухал юм. Хэрэв та VW 507 00 стандарттай Audi автомашин унадаг бол зарим машинууд уг стандартаас гадна VW 504 00, 505 00, 506 01, 508 00 хийдэг болохыг анхаарна уу. Энэ нь таны машины загвар, хөдөлгүүрийн төрөл, үйлдвэрлэгдсэн он зэргээс хамаарах юм.

VW 505 болон VW 507 хоёрын ялгаа юу вэ?

VW 505 болон VW 507 нь Volkswagen болон Audi автомашинуудад хэрэглэгддэг хоёр өөр төрлийн моторын тосны стандарт юм.

VW 505 нь харьцангуй хуучны стандарт бөгөөд Volkswagen болон Audi-гийн хуучны загваруудад хэрэглэгддэг. Уг стандарттай тоснууд нь минерал суурьтай бөгөөд хуучны бензин хөдөлгүүртэй загваруудад ордог байна.

Харин VW 507 нь шинэ үеийн, дэвшилтэт тосны стандарт юм. Синтетик суурьтай өндөр ачаалал даах чадвартай уг стандартын тоснуудыг Volkswagen болон Audi-гийн сүүлийн үеийн дизель хөдөлгүүртэй загваруудад зөвлөдөг. Илүү хөдөлгүүр хамгаалах чанартай, шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг сайжруулах давуу тал онцлогтой тул сүүлийн үеийн загваруудад тохирдог байна.

Түүнчлэн VW 507 стандартын тоснууд нь температурын өөрчлөлт болон исэлдэлтэд тэсвэртэй байдлаараа илт илүү бөгөөд энэ нь тосны эдэлгээг уртасгадаг юм.

Хэрэв үйлдвэрлэгчээс зааж зөвлөөгүй, өөр стандартын тос хийвэл хөдөлгүүрийг тань эвдрэх нөхцөл үүсгэж, үйлдвэрийн баталгаат засварын хугацааг шууд хүчингүй болгох эрсдэлтэй болохыг анхаарна уу. Иймд Volkswagen болон Audi үйлдвэрлэгчийн гарын авлага болон тухайн автомашинуудын албан ёсны борлуулагчаас (dealer) мэдээлэл авч байж тосны сонголтоо хийх нь чухал шүү.

VW Golf Diesel загварт ямар тос хийх вэ?

Volkswagen Golf дизель загварт тос сонгохдоо хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэгдсэн он зэргийг харгалзаж үзэх нь чухал юм. Зарим Golf загварууд өөр өөр төрлийн тос хэрэглэдэг тул заавал мэргэжлийн зөвлөгөө авч байж тосоо сонгоорой. Ерөнхийд нь бол VW 505.01 болон VW 507.00 стандартуудтай, синтетик тоснуудыг Volkswagen-аас зөвлөдөг байна.

VW 505.01 нь дизель хөдөлгүүртэй, 2014 оноос өмнө үйлдвэрлэгдсэн загваруудад тохирдог бол VW 507.00 нь 2014 оноос хойш үйлдвэрлэгдсэн зарим дизель загваруудад таардаг байна.

VW 505.01 болон 507.00 стандартад нийцэх моторын тоснууд:

VW 1.9 TDI хөдөлгүүрт ямар тоснууд тохирох вэ?

VW 1.9 TDI хөдөлгүүртэй загваруудад таарах тос нь үйлдвэрлэгдсэн он болон тухайн загварын машины онцлогоос хамаарна. Ерөнхийд нь бол VW 505.01 болон VW 507.00 стандартуудтай, синтетик тоснуудыг Volkswagen-аас зөвлөдөг байна.

VW 505.01 нь дизель хөдөлгүүртэй, 2014 оноос өмнө үйлдвэрлэгдсэн загваруудад тохирдог бол VW 507.00 нь 2014 оноос хойш үйлдвэрлэгдсэн зарим дизель загваруудад таардаг байна.

VW 1.9 TDI хөдөлгүүртэй машинууд нь 1996-2011 оны хооронд үйлдвэрлэгдэж байсныг анхаарах нь чухал бөгөөд та өөрийн машины үйлдвэрлэгдсэн оныг нарийн нягталж байж тосны сонголтоо хийгээрэй.

VW 505.01 болон 507.00 стандартад нийцэх моторын тоснууд:

  • Mobil 1 ESP Formula 5W-30

  • Castrol Edge Professional LongLife III 5W-30

  • Shell Helix Ultra Professional AG 5W-30

  • LIQUI MOLY Synthoil Energy 0W-40

  • LIQUI MOLY Synthoil Longtime Plus 0W-30

  • LIQUI MOLY Leichtlauf High Tech 5W-40

  • LIQUI MOLY Leichtlauf High Tech 5W-30

  • LIQUI MOLY Top Tec 4200 5W-30

  • TOTAL QUARTZ INEO MC3 5W-30

Audi A3 загварт ямар тос хийх вэ?

Audi A3 загваруудад таарах тос нь үйлдвэрлэгдсэн он болон тухайн загварын машины онцлогоос хамаарна. Ерөнхийд нь бол VW 505.01 болон VW 507.00 стандартуудтай, синтетик тоснуудыг Audi-аас зөвлөдөг байна.

Audi A3 uses VW 505.01 or VW 507.00 engine oil

VW 505.01 нь дизель хөдөлгүүртэй, 2014 оноос өмнө үйлдвэрлэгдсэн загваруудад тохирдог бол VW 507.00 нь 2014 оноос хойш үйлдвэрлэгдсэн зарим дизель загваруудад таардаг байна.

VW 505.01 болон 507.00 стандартад нийцэх моторын тоснууд:

VW 507 00 стандартын тоснууд нь ямар зуурамтгай чанартай байдаг вэ?

VW 507 00 стандартын тоснууд нь ихэвчлэн 5W-30 болон 0W-40 гэсэн зуурамтгай чанартай байдаг. Эдгээр зуурамтгай чанартай тоснууд нь хэт өндөр болон бага хэмд хөдөлгүүрийг хамгаалах чадвартай бөгөөд шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг сайжруулах онцлогтой юм.

5W-30 нь VW 507 00 стандартын хамгийн түгээмэл тос бол 0W-40 тос нь зарим дизель загваруудад таардаг байна. Хэрэв үйлдвэрлэгчээс зааж зөвлөөгүй, өөр стандартын тос хийвэл хөдөлгүүрийг тань эвдрэх нөхцөл үүсгэж, үйлдвэрийн баталгаат засварын хугацааг шууд хүчингүй болгох эрсдэлтэй болохыг анхаарна уу. Иймд Volkswagen болон Audi үйлдвэрлэгчийн гарын авлага болон тухайн автомашинуудын албан ёсны борлуулагчаас (dealer) мэдээлэл авч байж тосны сонголтоо хийх нь чухал шүү.

VW 507 00 стандарттай тосыг хэр ойрхон давтамжтай солих вэ?

VW 507 00 стандартын тосыг солих давтамж нь үйлдвэрлэгчийн заавар зөвлөмжөөс хамаардаг. Гэхдээ ихэвчлэн 10,000км туулаад солих эсвэл нэг жилийн зайтай солихыг Volkswagen болон Audi-гаас зөвлөдөг байна. Солих давтамж нь таны уналгаа эдэлгээнээс мөн ихээхэн хамаарах бөгөөд унаж байгаа орчин нөхцөл, хол ойр явдаг эсэх, машины үйлдвэрлэгдсэн он зэргийг харгалзах хэрэгтэй юм.

Мөн тухайн автомашины загварын онцлог болон хийж байгаа тосны чанар зэрэглэлээс солих давтамж хамаардаг бөгөөд хэзээ хэзээ тосоо солихоо үйлдвэрлэгчийн гарын авлага болон албан ёсны борлуулагчаас мэдээлэл авч байж шийдэх нь чухал юм. Түүнчлэн машинаа ойрхон зайд олон давтамжтай асааж унтраан унадаг, орчин нөхцөл эрс тэс, хүнд ачаа тээдэг бол тосоо илүү ойрхон давтамжтай солих хэрэгтэйг анхаарна уу.

Тосныхоо түвшинг тогтмол шалгаж үзэх хэрэгтэй бөгөөд энгийн үеийнхээс илүү хурдан ширгэж, багасч байвал тосоо илүү ойрхон давтамжтай сольж байх хэрэгтэй юм.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.