Салоны агаар шүүгч ямар үүрэгтэй вэ? Чанарын зэрэглэлүүд

Агаарын урсгалын систем нь аливаа автомашины хамгийн чухал системүүдийн нэг юм. Та машинаа унах үедээ тогтмол мэдэрч байдаг ганц зүйл бол агаар бөгөөд түүний халуун хүйтэн хэм, цэвэр байдал, хүчилтөрөгчийн хэмжээ зэргийг HVAC систем хянаж зохицуулдаг.

Жолооч нар урсгал үйлчилгээ хийлгэхдээ хамгийн түгээмэл мартаж орхидог агаарын халуун хүйтэн, кондишны (HVAC) систем нь агаар шүүгчээс шууд хамааралтай байдаг тул дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Агааржуулах систем буюу кондишн хэрхэн ажилладаг вэ?

Зөвхөн автомашинаар зогсохгүй айл өрхүүдэд түгээмэл болсон кондишн буюу агааржуулах систем нь агаарын хэм болон урсгалыг зохицуулж байдаг. Машины тухайд хоёр төрлийн агааржуулах систем байдаг бөгөөд цэвэр агаарын урсгалаар агааржуулах эсвэл кабины агаарыг дахин ашиглах систем гэсэн хоёр сонголттой юм.

Дахин эргэлүүлж ашиглах агаарын систем нь гаднаас авах агаарыг системээ хөргөөх үндсэн зориулалтаар ашиглахыг хэлдэг бөгөөд энэ нь аагим халуун зуны улиралд их ашигтай байдаг. Учир нь ийм агааржуулах системтэй машин нь сэнс эсвэл компрессор зэргээс ангид өөрөө бие даан хөргөөх давуу талтай юм.

Салоны агаар шүүгч нь яг ямар үүрэгтэй вэ?

Салоны агаар шүүгч нь тоос шороо болон бусад бичил бохирдлуудыг агааржуулах систем нэвтрэхээс хамгаалж байдаг чухал үүрэгтэй. Ургамалын тоосонцор, тоос шороо, үнэр танар, бусад бичил биетнүүдийг HVAC систем нэвтрэхээс сэргийлж салон доторхи агаарыг цэвэр байлгадаг. Цэвэр агаараар амьсгалж эрүүл байхад филтер буюу агаар шүүгч нь чухал бөгөөд давхаргын тоо, чанар зэрэглэлээс хамаарч нян бактери, вирусыг ч шүүх чадалтай байдаг юм.

Хэрэв агаар шүүгчээ солихгүй бол яах вэ?

Яагаад заавал тогтмол солих шаардлагатай вэ? Хэрэв солихгүй бол ямар үр дагавартай вэ?

  • Хөдөлгүүрийн агаар шүүгч: Бохирдож бөглөрсөн моторын агаар шүүгч нь хөдөлгүүрт шаардагдах агаарын хэмжээг багасгаж улмаар илүү их шатахуун түлш зарцуулах, хүч алдах, үнэтэй засвар үйлчилгээ хийлгэх нөхцөл бүрдүүлэх зэрэг сөрөг үр дагавартай.
  • Салоны агаар шүүгч: Бохирдолтой салоны агаар шүүгч нь машины халаалтын болон хөргөөх системд шаардлагатай агаарын урсгалыг саатуулж байдаг. Улмаар кондишн, халаагч зэрэг эвдрэх эрсдэлтэй юм.

Салоны агаар шүүгчийн төрөл зэрэглэл

Стандарт агаар шүүгч

Стандарт агаар шүүгч нь 5-100 бичил метрийн хүрээнд бохирдлыг 98% шүүх чадалтай байдаг. Үүнд ихэнхи бохирдол хамардаг ч гэлээ мөөгөнцөрийн тоосонцор, тамхины тортог зэрэг бичил биетүүдийг шүүж чаддаггүй байна.

Өндөр үр дүнтэй тоосонцорын шүүр

HEPA буюу өндөр үр дүнтэй тоосонцор шүүгч гэсэн ангилалтай агаар шүүгч нь 0.3 бичил метрийн түвшинд бохирдлыг 99.97% шүүдэг болох нь туршилтаар батлагдсан байдаг.

Идэвхитэй нүүрсэн шүүр

Идэвхитэй нүүрсэн шүүр нь хортой хий болон агаарын бохирдлыг шүүхэд хамгийн түгээмэл ашиглагддаг. Идэвхижүүлсэн нүүрсэн бүрхүүлтэй агаар шүүгч нь маш олон төрлийн эвгүй үнэр, ижил төрлийн агаарын бохирдол, хортой хийг өөртөө шингэн авах замаар шүүдэг тул та машин дотроо цээж дүүрэн амьсгалах боломжтой юм.

MyCar.Repair нь олон улсын стандарттай, дэлхийн шилдэг брэндийн агаар шүүгчээр солих үйлчилгээг таньд санал болгож байгаа тул та өөртөө ойр байрлах манай салбарыг зориорой.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.