Машиныхаа катализаторыг бохирдсон эсэхийг яаж мэдэх вэ?
Бохирдсон катализаторт хэд хэдэн шинж тэмдэг илэрдэг:
Хөдөлгүүрийн хүч муудах: Бохирдолтой катализатор нь яндангийн урсгалыг бөглөж, хөдөлгүүрийн хүч муудаж сулрах, хурд авах явцыг удаашруулах сөрөг үр дагавартай.
Шатахуун түлш идэлт нэмэгдэх: Бөглөрч гацсан катализатор нь хөдөлгүүрийг илүү их энерги зарцуулахад хүргэж, улмаар идэлтийг ихэсгэдэг байна.
Хөдөлгүүрийн шар гэрэл асах: Катализатор бохирдсоноор машины компьютер “моторыг шалгах” шар гэрлийг асаах дохиог илгээдэг.
Утаанаас эвгүй үнэр ялгарах: Яндангаас гарч байгаа утааны хүхэр нь ялзарсан өндөг шиг эвгүй үнэр ялгаруулдаг бөгөөд энэ нь бохирдсон катализатортой шууд холбоотой юм.
Хар утаа хаях: Яндангаас гарч хар эсвэл цагаан өнгөтэй утаа ихээр хаяж байвал катализатор бохирдсон байна гэсэн үг.
Янданд дуу орох: Бөглөрсөн катализатор нь янданг чанга дуу чимээ ялгаруулахад хүргэдэг байна.
Хэт халах: Катализатор бохирдвол хэт халж эхэлдэг бөгөөд энэ нь яндангийн системийн бусад эд ангиудыг эвдрэхэд хүргэх эрсдэлтэй.
Эдгээр шинж тэмдэгүүд нь өөр шалтгааны улмаас үүссэн байж болзошгүй тул заавал тусгай тоног төхөөрөмж, багажаар үзлэг оношилгоо хийлгэж тодруулаарай.
Яг одоо үйлчилгээгээ захиал
Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.
Катализаторыг хэрхэн цэвэрлэх вэ?
Катализаторыг хэд хэдэн аргаар цэвэрлэж болдог. Гэхдээ зарим арга нь бусад аргаасаа үр дүн багатай, эсвэл эвдрэл учруулж болзошгүйг анхаарна уу. Катализатор цэвэрлэх түгээмэл аргуудад эдгээр аргууд багтдаг:
Химийн аргаар цэвэрлэх: Энэ арга нь тусгай зориулалтын бодисыг бензин банкинд хийх замаар цэвэрлэдэг юм. Цэвэрлэгч бодис нь катализатор дээр тогтсон нүүрс төрөгчийн болон бусад төрлийн бохирдлуудыг задалж шатаах үйлчилгээтэй.
Гар аргаар цэвэрлэх: Уг арга нь тусгай багаж тоног төхөөрөмжөөр катализаторыг задалж шууд гар аргаар бохирдлыг арилгаж цэвэрлэхийг хэлдэг. Хэдийгээр үр дүн сайн ч гэлээ катализаторыг эвдэлж гэмтээх, хэвийн ажиллагааг алдагдуулах эрсдэлтэй.
Машинаа шулуун замд унах: Заримдаа машинаа шулуун замд удаан хугацаагаар зогсолтгүй унаж, давхих нь катализатор дээр тогтсон бохирдлуудыг шатаахад тусалдаг байна. Хэдийгээр үр дүнтэй арга ч гэлээ цаг зав их шаардах бөгөөд хэрэв катализаторын бохирдол бөглөрөл үүсгэх хэмжээнд очсон бол нэмэр болохоос илүү эсрэгээр илүү олон сөрөг үр дагаварыг үүсгэх эрсдэлтэй.
Катализатор заавал туршлагатай мэргэжлийн механик, авто сервисээр хийлгэх нь зүйтэй бөгөөд өөрөө цэвэрлэх гэж оролдвол элдэв асуудлууд дагуулах эрсдэлтэй юм. Мөн катализатор хэт бохирдож, битүү бөглөрсөн бол шинээр солиулах шаардлагатайг анхаарна уу.
Мөн шар гэрэл асах нь катализатор бохирдохоос өөр бусад шалтгаантай байж болох тул заавал компьютер оношилгоо хийлгэж учир шалтгааныг нарийн тодруулж байж катализатороо цэвэрлүүлэх, солих зэрэг хариу арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Би өөрөө катализатороо цэвэрлэж болох уу?
LIQUI MOLY нь Германы шилдэг тос тосолгоо болон нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч брэнд бөгөөд катализаторыг цэвэрлэх хялбар аргыг санал болгодог юм.
Шууд бензин дээрээ нэмж хийхэд л хангалттай LIQUI MOLY Катализатор Цэвэрлэгч нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.
Хэрэглэх заавар:
LIQUI MOLY Катализатор Цэвэрлэгч нь хоёр төрөл байдаг бөгөөд шууд банкруугаа хийж хэрэглэдэг нэмэлт бүтээгдэхүүнийг нь заалгаж аваарай.
Хийснийхээ дараа 200км – 250км давхиж байж бүтээгдэхүүн бүрэн үйлчилж эхэлнэ.
Уг цэвэрлэгээг 5000км – 6000км тутамд тогтмол давтамжтай хэрэглэх нь илүү үр дүнтэй.
Ингэж банкиндаа нэмэлт хийж хэрэглэх нь үргэлж үр дүнтэй байдаггүйг анхаарна уу. Зарим тохиолдолд катализаторын бохирдол хэт их хэмжээнд хуралдаж бөглөрсөн бол дээрхи арга нэмэргүй. Иймд бохирдол нэгэнт ихээр тогтсон байвал катализатороо шинээр солих шаардлагатай юм.
Бөглөрөхөөс нь өмнө яаж сэргийлэх вэ?
Катализаторыг бохирдож бөглөрөхөөс сэргийлэх хэд хэдэн аргууд бий:
Дээд зэрэглэлийн шатахуун хэрэглэх: Хамгийн сайн чанарын бензин хийж хэрэглэх нь катализатор хэт бохирдохоос сэргийлнэ.
Байнгын үзлэг оношилгоо, үйлчилгээ хийлгэх: Тогтмол урсгал засвар үйлчилгээгээ хийлгэж байх нь катализатор бохирдохоос сэргийлнэ. Үүнд моторын тосоо цаг тухайд нь солиулахаас эхлээд бусад нийтлэг үйлчилгээнүүд багтдаг.
Avoid using leaded gasoline: Leaded gasoline can cause damage to the catalytic converter and lead to clogs forming.
Хар тугалгатай шатахуунаас татгалзах: Найрлагадаа lead буюу хар тугалгатай бензин нь катализаторыг амархан бохирдож бөглөрөхөд хүргэдэг.
Удаан хугацаагаар нормалдахгүй байх: Машин асаалттай хэрнээ огт хөдлөхгүй удаан хугацаагаар зогсох нь катализатор хэт халах, улмаар бохирдож бөглөрөхөд хүргэдэг.
Гар дамжсан, чанарын баталгаагүй эд ангиас зайлсхийх: Хүний гар дамжуулан, чанарын баталгаагүй эд ангиар машинаа тоноглох нь катализатор бохирдоход нөлөөлдөг байна.
Машиндаа хэт ачаалал өгөхгүй байх: Машиныхаа даацаас хэтрүүлэхгүй унах нь хөдөлгүүрийг элэгдэхээс сэргийлдэг бөгөөд дагаад катализатор бохирдохгүй байх нөхцөл бүрдэх юм.
Автомашины үйлдвэрлэгчийн стандарт, заавар зөвлөгөөнд нийцэхгүй нэмэлт бүтээгдэхүүн эсвэл октан өсгөгч хэрэглэхгүй байх.
Аливаа арга хэмжээ авах, цэвэрлэгээ хийлгэхээсээ өмнө автомашин үйлдвэрлэгчийн гарын авлага дээрхи зааврыг унших, мэргэжлийн механикаас зөвлөгөө авах нь зүйтэй шүү.