Жолооч та 5W-40 тосны талаар суурь мэдээлэл, ямар учиртай тос болох талаар сонирхож, хариултаа олоогүй л явна уу? Аль брэндийн 5W-40 тос шилдэг нь болохыг мэдмээр байна уу? Хэрэв тийм бол та зөв хуудсандаа зочилсон байна. Уг тосны талаар бүх төрлийн мэдээллийг эндээс уншиж болно! Лавлаж асууж тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдож манай арвин туршлагатай мэргэжлийн баг хамт олноос зөвлөгөө аваарай.
5W-40 гэж ямар учиртай тоо вэ?
W үсэг нь winter буюу өвөл гэсэн утгатай бол 5-ын тоо нь хүйтэн хэмд тосны зуурамтгай чанар ямар байхыг зааж байгаа юм. Харин 40 нь халуун температурт тосны зуурамтгай чанар ямар хэмжээнд байхыг илэрхийлж байгаа бөгөөд машин ажиллаж хөдөлгүүр халсан үед мотор доторхи температур 150°C орчим хүрдэг.
10W-40 тостой харьцуулахад өвлийн улиралд харьцангуй зохицсон гэж хэлж болно. Хүйтнээс гадна халуун хэмд ч тэсвэртэй тул зуны халуунд, хотын түгжрэл дунд удаан зогсох үед мотор халах зэрэг олон нөхцөл орчинд тохирсон найдвартай моторын тос юм.
Ямар машин/хөдөлгүүрт 5W-40 тосыг хийх вэ?
5W-40 тос нь дийлэнхи загварын автомашинд таардаг. Гэхдээ ихэвчлэн ачаалал ихтэй спорт талын машин эсвэл олон км зам туулсан үрэлт, элэгдэл ихтэй хөдөлгүүрт илүү зөвлөдөг юм. Бидний зүгээс бензин мотортой, хэт халалт үүсдэг хөдөлгүүртэй Европ автомашинд санал болгодогоос гадна Америкт үйлдвэрлэсэн дизель pick-up машин болон SUV машинд сайн зохицдог.
5W-40 тосны давуу талууд
Моторын тос нь зуурамтгай чанараасаа хамаараад өөр өөрийн гэсэн онцлог давуу талтай байдаг. 5W-40 тос нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь дараах шалтгаантай:
Хүйтэн хэмд машин асаах үед тослогоо хурдан хийгддэг.
Өндөр температурт тэсвэртэй тул тос шатахаас сэргийлж, улмаар тосон лаг, бохирдол хөдөлгүүр дотор тогтоохгүй цэвэр байлгадаг.
Моторыг элэгдлээс хамгаалж, эдэлгээг уртасгадаг.
Шатахуун түлшний зарцуулалтыг багасгахад эерэг нөлөөтэй.
Эрс тэс орчин нөхцөлд тэсвэртэй тул Монголын замд төгс зохицно.
Яг одоо үйлчилгээгээ захиал
Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.
Яагаад 5W-30 тосноос дээр вэ?
Ерөнхийд нь авч үзвэл 5W-30 илүү уян хатан учир илүү гэж үзэж болно. Харин 5W-40 тос нь хөдөлгүүр их халдаг машинд эсвэл зуны улиралд илүү тохирдог. Түүнчлэн 5W-30 тос нь шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг илүү сайжруулах чадвартай юм. Гэхдээ 5W-40 тос нь илүү ачаалал даах чадвартай тул ууршиж ширгэх нь харьцангуй бага гэж хэлж болно.
Хоёр тосны тухайд өвлийн улиралд ижилхэн зуурамтгай чанартай бол зуны халуунд, мотор хэт халдаг болсон машинд 5W-40 тос илүү тохирдог.
5W-40 болон 10W-40 тоснуудын ялгаа юу вэ?
Хамгийн гол ялгаа нь мэдээж 5W-40 тос нь зуурамтгай чанар бага буюу харьцангуй шингэн талдаа гэж хэлж болно. Та сонголтоо хийхдээ унаж байгаа орчин нөхцөл, хүйтэн халууныг харгалзаж үзэх хэрэгтэй юм. 5W-40 тос нь өвлийн улиралд хүйтэн нөхцөлд машин асах үед харьцангуй хурдан тослох үүргээ гүйцэтгэдэг. LIQUI MOLY брэндийн Leichtlauf High Tech 5W-40 тос нь -45°C хэмд тэсвэртэй бол LIQUI MOLY Super Leichtlauf 10W-40 тосны царцах температур нь -36°C байдаг. Царцах хэм өндөр байх тусам хүйтэн нөхцөлд тослох үүргээ түргэн гүйцэтгэдэг тул 5W-40 тос нь өвлийн хүйтэнд машин асаахад илүү нэмэртэй гэсэн үг.
Харин хэт халалтын үед буюу өндөр температурт эдгээр хоёр тос нь ялгаагүй ижил тэсвэртэй, үүргээ гүйцэтгэх чадвартай байх юм. Тиймээс зуны улиралд 10W-40 болон 5W-40 тосыг хэрэглэхэд тийм ч их ялгаагүй бөгөөд он хуучин, олон зуун мянган км туулсан машинд аль аль тосыг санал болгодог.
Хамгийн шилдэг 5W-40 тос юу вэ?
Зах зээл дээр олон төрлийн, өөр өөр брэндийн, бүтэн синтетик 5W-40 моторын тос борлуулагддаг. Тэдгээрээс дараах тоснуудыг бид онцолж байна:
LIQUI MOLY Leichtlauf High Tech 5W40
Манай хамгийн шилдэг борлуулалттай, бүтэн синтетик моторын тос бөгөөд бензин болон дизель аль аль хөдөлгүүрт таардаг. Үрэлтийг багасгах чанартай тул элэгдлээс хамгаалж, хөдөлгүүрийн хөнгөн зөөлөн үйл ажиллагааг хангах болно.
Уг тос нь найрлагадаа сальник жийргэвч, хуруув резинүүдийг зөөллөж тэлж өгөх үйлчилгээтэй онцгой нэмэлт бүтээгдэхүүнийг агуулсан тул хатаж агшсан жийргэвчээс болж тос алдах, мотор хөлрөх, тос ууршиж ширгэх, хөх утаа хаях зэрэг сөрөг үр дагаваруудаас сэргийлэх давуу талтай юм.
Стандартууд:
ACEA A3
ACEA B4
API SN
BMW Longlife-01
MB-Approval 229.5
Peugeot Citroen (PSA) B71 2296
Porsche A40
Renault RN 0700
Renault RN 0710
VW 502 00
VW 505 00
Chrysler MS-10725
Chrysler MS-10850
Fiat 9.55535-H2
Fiat 9.55535-M2
Fiat 9.55535-N2
Fiat 9.55535-Z2
Opel GM-LL-B-025
Peugeot Citroen (PSA) B71 2294
Mobil Super 3000 5W40
Уг моторын тос нь харьцангуй бага үнийг хайж байгаа бол таньд яг тохирно. Боломжийн үнэтэй ч зах зээлд байгаа бусад 5W-40 тоснуудаас тал талын үзүүлэлтээр хол хоцрохгүй тул зардлаа хэмнэх гэж байгаа хэн бүхний сонголт гэж хэлж болно.
Стандартууд:
AVTOVAZ (LADA cars)
Porsche A40
Peugeot/Citroën Automobiles B71 2296
RENAULT RN0700
RENAULT RN0710
VW 502 00
VW 505 00
MB-Approval 229.3
GM-LL-B-025
API CF
ACEA A3/B3
ACEA A3/B4
API SJ
API SL
API SM
API SN
JASO MA
JASO MA2
AAE (STO 003) Group B6
Fiat 9.55535-M2
Castrol Edge 5W40
Castrol брэндийн урдаа барих тоснуудын нэг болох уг бүтэн синтетик моторын тос нь хамгийн чадалтай 5W-40 тос юм. Өндөр температурын тэсвэрээр тэргүүлэх уг тос нь турбо дизель хөдөлгүүрт илүү тохирдог ч гэлээ бензин моторт мөн хэрэглэж болох давуут талтай.
Стандартууд:
ACEA A3/B3, A3/B4
API SN/CF
BMW Longlife-01
MB-Approval 226.5/ 229.3/ 229.5
Porsche A40
Renault RN0700 / RN0710
VW 502 00/ 505 00
Castrol Magnatec 5W40
Ижил брэндийн 5W-40 тостой харьцуулахад хөдөлгүүрийг хамгаалах нэмэлт бүтээгдэхүүний найрлагаараа илүү онцлогтой.
Ялангуяа stop-start системтэй машины хөдөлгүүрийг хамгаалж, элэгдлийг 50% багасгадаг болох нь батлагдсан давуу талтай тос юм.
Стандартууд:
ACEA C3
API SN/CF
BMW Longlife-04
Dexos 2*
Meets Fiat 9.55535-S2
MB-Approval 229.31
Renault RN 0700 / RN 0710
VW 502 00/ 505 00
Shell Helix Ultra 5W40
Мөн л өндөр үзүүлэлттэй, сайн чанарын бүтэн синтетик моторын тос. Shell брэндийн PurePlus технологийг агуулсан тул бохирдлоос маш сайн сэргийлж, хөдөлгүүрийг цэвэр байлгах давуу талтай юм.
Стандартууд:
API SN/CF
ACEA A3/B3, A3/B4
BMW LL-01
MB Approval 229.5, 226.5
VW 502.00/505.00
Porsche A40
RN 0700, 0710
PSA B71 2296
FERRARI
Fiat 9.55535.Z2
Chrysler MS-10725
Total 5W40
Бензин, дизель, турбочаржертай гээд бүх төрлийн хөдөлгүүрт таарах уян хатан моторын тос. Орчин үеийн төрөл бүрийн технологид тохирсон, моторыг цэвэрхэн байлгах бохирдол тогтохоос сэргийлсэн нэмэлтийг агуулсан тос гэж ойлгож болно.
Стандартууд:
ACEA A3/B4
API SN/CF
PSA PEUGEOT CITROËN: B71 2296
VOLKSWAGEN: 502.00/505.00
BMW: LL01
MERCEDEZ BENZ: MB Approval 229. 5
PORSCHE: A40
Meets the requirements of Chrysler MS-12991
Meets the requirements of FIAT 9.55535-M2
Petronas Synthium 3000
Уг тос нь CoolTech технологийг агуулсан тул хөдөлгүүр дотор хэт халалт үүсэхээс сэргийлдэг онцгой давуу талтай. CoolTech нь моторын хэт халдаг хэсгүүдэд хүрч үйлчилдэг онцлогтой бөгөөд LSPI буюу очлуур ажиллахаас өмнө тэсрэлт үүсэх үзэгдлийн эсрэг хамгаалалттай, орчин үеийн хөдөлгүүрийн технологид тохирсон тос юм.
Стандартууд:
Meets or exceeds the requirements of API SN
ACEA C3
GM Dexos 2
Ford WSS-M2C917-A
Approvals of MB-Approval 229.51
BMW Longlife-04
VW 502 00 / 505 00 / 505 01
Porsche A40
Renault RN0700 / RN0710
Valvoline 5W40
Valvoline 5W-40 тос нь маш олон төрлийн хөдөлгүүрт зохицдог бөгөөд маш өндөр чанартай бүтэн синтетик тос юм. Суудлын тэрэгнээс авхуулаад турбочаржертай дизель автомашин, бага оврын ачааны машин гээд бүх төрлийн машинд хийж болно.
Стандартууд:
SAE 5W-40
API SN/CF
ACEA A3/B4
Meets requirements of:
MB 229.3
GM-LL-B-025
VW 502.00/ 505.00
Renault RN710, RN700
Motul 300v Power 5W40
Motul брэндийн уг тос нь уралдааны машинд тусгайлан зориулсан тос юм. Бензин дизель аль аль хөдөлгүүрт таардаг бөгөөд маш өндөр ачаалалд зохицсон байдаг. Мөн уралдааны машинаас гадна температурын огцом өөрчлөлттэй, эсвэл маш өндөр RPM буюу моторын эргэх хурдтай автомашин/хөдөлгүүрт сайтар тохирно.
Fuchs Titan 5W40
Уг бүтэн синтетик моторын тос нь хөдөлгүүрийг цэвэрхэн байлгах болон температурын тэсвэртэй байдал зэрэг олон давуу талтай. Түүнчлэн тосны даралтыг сайжруулах, хөдөлгүүрийн элэгдлийг багасгах онцлогтой юм.
Стандартууд:
ACEA A3/B4
API SN/SM/CF
APPROVALS
MB-APPROVAL 229.3
PORSCHE A40
PSA B71 2296
RENAULT RN0700/RN0710
VW 502.00/505.00
RECOMMENDATIONS
BMW LONGLIFE-98
FIAT 9.55535-H2/M2/N2/Z2
5W-40 тостой холбоотой түгээмэл асуултууд
Турбо дизель хөдөлгүүрт 5W-30 болон 5W-40 тосны алийг нь хийх вэ?
Турбо дизель хөдөлгүүртэй бол машиндаа 5W-40 тосыг хийгээрэй.
5W-40 тос нь ямар онцлогтой вэ?
Хүйтэвтэр хэмд машин асаах үед түргэн тосолгооны үүрэг гүйцэтгэдэг бөгөөд элэгдлээс хамгаалах давуу тал онцлогтой.
Ямар брэндийн 5W-40 тос хамгийн шилдэг нь вэ?
LIQUI MOLY Leichtlauf High Tech 5W-40 тос нь манай хамгийн эрэлттэй, борлуулалт сайтай тос бөгөөд чанарын хувьд ч хамгийн шилдэг гэдэгтэй мэргэжилтнүүд, механикууд дуу нэгтэй санал нийлдэг юм.
5W-40 тостой хэдэн км явж болох вэ?
10,000км – 15,000км туулж болно.
5W-30 тосны оронд 5W-40 тос хийж болох уу?
Тиймээ, холихгүй л бол орлуулж хэрэглэж болно.
Зуны улиралд 5W-30 болон 5W-40 тосны алийг хийх вэ?
Өвлийн улиралд хоёр тос яг ижил бол зуны улиралд 5W-40 тос илүүтэй зохицдог.
5W-40 тос илүү ширгэдэг үү?
Үгүй, 5W-30 тос нь үрэлтэд харьцангуй бага тэсвэртэй тул илүү халж, ширгэж уурших нь 5W-40 тостой харьцуулахад элбэг байдаг.
Он хуучин машинд аль тос нь зүгээр вэ?
5W-40 тос нь олон зуун мянган км туулсан машинд илүү тохиромжтой.
Бүх 5W-40 тос адилхан уу?
Суурь тос болон температурын хувьд бүгд ижилхэн ч найрлага дахь нэмэлт бүтээгдэхүүний багцаараа өөр хоорондоо ялгаатай байдаг.
5W-30 болон 5W-40 тосны хооронд даралтын ялгаа бий юу?
5W-40 тос хийвэл хөдөлгүүр доторхи тосны даралт илүү их байх давуу талтай.
Дүгнэлт
Эцэст нь нэгтгэж хэлэхэд 5W-40 тос нь өвөл зунгүй бүх улиралд зохицсон, ачаалал даах чадвартай сайн тос болох нь харагдаж байгаа байх. Гэлээ ч шууд бодож санах зүйлгүй 5W-40 хийхээсээ өмнө мэргэжлийн зөвлөгөө авч өөрийн машиндаа яг таарах тосоо сонгох нь зүйтэй юм. Ингэснээр ирээдүйд учирч болзошгүй эрсдлүүдээс сэргийлэх болно.
Харин сонголтын тухайд Германы шилдэг LIQUI MOLY брэндийн тоснуудыг нэн тэргүүнд зөвлөж байна.