0W-20 моторын тос

Жолооч та 0W-20 тосны талаар суурь мэдээлэл, ямар учиртай тос болох талаар сонирхож, хариултаа олоогүй л явна уу? Аль брэндийн 0W-20 тос шилдэг нь болохыг мэдмээр байна уу? Хэрэв тийм бол та зөв хуудсандаа зочилсон байна. Уг тосны талаар бүх төрлийн мэдээллийг эндээс уншиж болно! Лавлаж асууж тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдож манай арвин туршлагатай мэргэжлийн баг хамт олноос зөвлөгөө аваарай.

Моторын тос нь ямар үүрэгтэй вэ?

Моторын тоснууд нь найрлагадаа төрөл бүрийн нэмэлт бүтээгдэхүүнийг агуулдаг бөгөөд тэдгээр нь хөдөлгүүрийн дотор талын металл гадаргууны тосолгоог хангах үүрэгтэй юм. Мөн хөдөлгүүрийн ашигтай үйл ажиллагааг сайжруулж, хүч нэмэх зориулалттай байдаг. Гэхдээ давхар зуурамтгай чанартай тоснуудын хамгийн гол үүрэг нь элэгдлээс хамгаалах юм. Түүнчлэн шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг сайжруулж идэлтийг бага түвшинд барих нь эдгээр хоёр зуурамтгай чанарыг хослуулсан тоснуудын онцлог гэж хэлж болно.

0W-20 тос нь 5W-30 болон 5W-40 тоснуудыг бодвол харьцангуй сүүлд гарч ирсэн, орчин үеийн технологитой зохицсон моторын тос. Анх 2006 онд зах зээлд танилцуулагдсан 0W-20 тосыг өдгөө орчин үеийн олон загвар маркийн машинууд хэрэглэдэг болоод байгаа билээ.

0W-20 гэж ямар учиртай тоо вэ?

Ерөнхийдөө моторын тоснуудыг зуурамтгай чанарын индексээр нь ангилдаг. W үсэг нь winter буюу өвөл гэсэн утгатай бол 0-ын тоо нь хүйтэн хэмд тосны зуурамтгай чанар ямар байхыг зааж байгаа юм. Харин 20 нь халуун температурт тосны зуурамтгай чанар ямар хэмжээнд байхыг илэрхийлж байна.

Бага зуурамтгай чанартай тоснууд дундаа хамгийн түгээмэл нь 0W-20 бөгөөд ялангуяа хүйтэн нөхцөлд төгс зохицсон тос юм. Тийм ч учраас өвлийн улиралтай, хөдөлгүүрийг хүйтэн нөхцөлд асаах шаардлагатай орнуудад элбэг ашиглагддаг.

Ямар машин/хөдөлгүүрт 0W-20 тосыг хийх вэ?

0W-20 тос нь бензин хөдөлгүүртэй, мотор дотор хэт халалт үүсдэггүй машинуудад түгээмэл хэрэглэгддэг. Ялангуяа хүйтний улиралд төгс зохицдог юм. Түүнчлэн өдөр тутмын ойр зуурын ажилд унадаг машины мотор их халаад байдаггүй тул уг тосыг хийхэд тохирно.

LIQUI MOLY Special Tec AA 0W20 engine oil is designed for Asian and American cars.

Харин хоёр дугуйт унаа, спорт автомашин, агаарын тээврийн хэрэгслүүдэд тохирдоггүй бөгөөд учир нь эдгээрт моторын хэт халалт тогтмол үүсдэг байна. Жишээлбэл уралдааны машин эсвэл спорт зориулалтын Ferrari гэх мэт загварт огт таарахгүй. Яагаад гэвэл маш нимгэн пилонк үүсгэдэг, зуурамтгай чанар бага буюу шингэн тос учраас 0W-20 нь тэдгээр өндөр ачаалалтай, хэт халалттай моторыг тослож чадахгүй, эвдрэл үүсгэх магадлалтай юм.

Тийм ч учраас 0W-20 нь халалт багатай хөдөлгүүрт илүү зохицдог тул hybrid автомашинуудад зонхилон хэрэглэгддэг. Гэрлэн дохио, түгжрэл дунд удаан зогсох үед мотор их халдаг ч гэлээ hybrid хөдөлгүүр нь эдгээр үед цахилгаанаар ажиллаж халалтаас сэргийлдэг бөгөөд үүнд 0W-20 тос төгс зохицдог юм. Ихэнхи Volkswagen, Audi, Porsche загварын автомашинууд уг тосыг түгээмэл хэрэглэдэг байна.

Та өөрийнхөө автомашины хөдөлгүүрт уг тос таарах эсэх талаар илүү нарийн тодруулмаар байвал бидэнтэй холбогдон лавлаж болно.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.

0W-20 тосны давуу талууд

Моторын тос нь зуурамтгай чанараасаа хамаараад өөр өөрийн гэсэн онцлог давуу талтай байдаг. 0W-20 тос нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь дараах шалтгаантай:

  • Хүйтэн хэмд машин асаах үед тослогоог маш хурдан хийгддэг.

  • Хөдөлгүүрийн эдэлгээг уртасгадаг бөгөөд 0W-20 тос нь бусад тоснуудтай харьцуулахад солих давтамж нь хол байдаг тул зардал хэмнэх боломжтой.

  • Тосон лаг болон бусад төрлийн бохирдол тогтохоос сэргийлж хөдөлгүүрийг цэвэр цэмцгэр байлгахад нөлөөлдөг.

  • Зуурамтгай чанараа алдахаас сэргийлсэн технологитой.

  • Үрэлтийг багасгах чанартай тул хөдөлгүүрийн ашигтай ажиллагаа, моторын хүчийг сайжруулдаг.

  • Унах орчин нөхцөл, эдэлгээ уналгаанд дасан зохицох чадвар сайтай.

  • Хамгийн чанартай синтетик тосоор суурь хийдэг тул элдэв асуудал үүсэхгүй.

  • Моторыг элэгдлээс хамгаалж, эдэлгээг уртасгадаг.

  • Шатахуун түлшний зарцуулалтыг багасгахад эерэг нөлөөтэй.

  • Эрс тэс орчин нөхцөлд тэсвэртэй тул Монголын замд төгс зохицно.

5W-30 тосноос юугаар ялгаатай вэ?

0W-20 тос нь хамгийн шингэн тосонд тооцогддог бөгөөд өвлийн хахир хүйтэнд тослох үүргээ бүрэн гүйцэтгэж, хөдөлгүүрийг хамгаалж чаддаг онцлогтой. Харин 5W-30 тос нь бага температурт ажиллах, урсах тал дээр 0W-20 тосыг хараахан гүйцэж чаддаггүй байна.

Сүүлийн үед 0W-20 тос нь 5W-30 шиг уян хатан чанараараа үнэлэгдэж, хамрах машины хүрээгээ тэлсээр маш түгээмэл моторын тос болоод байгаа юм. Хамгийн гол нь бензин идэлтийг багасгах чанартайгаараа жолооч нарын анхаарлын төвд орсон.

0W20 engine oil is best for hybrid engines with low peak temperatures in traffic while 5W30 engine oil is better for non hybrid engines

5W-30 тосны тухайд бензин болон дизель хөдөлгүүрт аль алинд нь тохирдог бөгөөд зуурамтгай чанарын хувьд алтан дундаж болдог тул хамгийн олон төрлийн автомашинд тохирдог онцлогтой. Халуун, хүйтэн хоёр температурын туйлд хувьсан үүргээ гүйцэтгэх чадвар нь зах зээлийн хамгийн түгээмэл хэрэглээтэй тос болоход гол шалтгаан болсон юм.

0W-20 болон 5W-30 тоснууд нь орчин үеийн автомашинуудад хамгийн сайн тохирдог ч гэлээ зарим жолооч нар хэт халалт, өндөр температурын тэсвэрээр арай илүү гэдэг үүднээс 5W-30 тосыг хэрэглэх нь бий.

Ямар брэндийн 0W-20 тос хамгийн сайн бэ?

Хэд хэдэн дэлхийд нэртэй тос тосолгооны брэнд маш сайн чанарын 0W-20 тос үйлдвэрлэдэг. Эдгээрээс хамгийн сайн гэж үзэж байгаа бидний сонголтууд бол:

LIQUI MOLY Top Tec 6200 0W-20

Германы шилдэг тос тосолгооны брэнд LIQUI MOLY-гийн Top Tec 6200 0W-20 бол зах зээлд борлуулагдаж байгаа тоснуудаас маргаангүй хамгийн шилдэг нь юм. Чанарын дээд зэрэглэл, хөдөлгүүрийн хамгаалалт, моторын ажиллагааг дэмжих чадлаараа номер нэг гэхэд хилсдэхгүй.

Ялангуяа сүүлийн үеийн технологитой хөдөлгүүрүүдэд таарах бөгөөд хүйтэн нөхцөлд машин асаах үед тослох үүргийг хамгийн сайн гүйцэтгэдэгээрээ алдартай. Бусад 0W-20 тоснуудтай харьцуулахад үнийн хувьд өндөр байж магадгүй ч урт удаан эдэлгээтэй тул ойр ойрхон солих зардлыг хэмнэх давуу талтай юм.

Германы автомашин үйлдвэрлэгчдийн OEM стандартад нийцдэг бөгөөд Porsche C20, VW 50800/ 50900 стандартуудыг хангахаас гадна Toyota, Honda, Hyundai, Kia, Nissan, Mitsubishi, Subaru зэрэг Азийн нэртэй автомашин үйлдвэрлэгчдийн загваруудад таардаг.

Автомашин үйлдвэрлэгчээр баталгаажсан стандартууд:

  • API SP

  • ILSAC GF-6A

Таарах стандартууд:

  • Chrysler MS-6395

  • Fiat 9.55535-CR1

  • Ford WSS-M2C 947-A

  • Ford WSS-M2C 947-B1

  • Ford WSS-M2C 962-A1

  • GM 6094 M

  • GM dexos1 Gen 3

  • Honda

  • Hyundai

  • Kia

  • Mazda

  • Mitsubishi Dia Queen

  • Nissan

  • Subaru

  • Toyota

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.

Valvoline Synpower 0W20 fully synthetic motor oil

Valvoline нь чанартай тос, боломжийн үнээрээ танигдсан брэнд юм. Synpower 0W-20 бүтэн синтетик моторын тос нь хөдөлгүүрийг элэгдлээс хамгаалах тал дээр маш сайн бөгөөд тосон лаг, бусад бохирдол тогтохоос сэргийлдэг.

Утаа хаялтыг бууруулж, шатахуун түлш идэлтийг багасгахад ч эергээр нөлөөлдөг тул хямд үнэ хайж байгаа бол энэ тосыг сонгоорой.

Стандартууд:

  • GM dexos1™

  • Gen 2 APPROVED (Lic No. D10193GL103)

  • SAE 0W-20,

  • API SN PLUS,

  • API SN,

  • ILSAC GF-5,

  • Ford WSS-M2C947-B1,

  • Chrysler MS-6395

Castrol Edge 0W20 fully synthetic engine oil

Жолооч нарын танил болсон Castrol брэндийн тоснууд нь хөдөлгүүрийг хамгаалж, шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг сайжруулдаг давуу талтай. Бүтэн синтетик тул уламжлалт аргаар үйлдвэрлэсэн тоснуудаас хамаагүй илүү үр дүнтэй.

Эрс тэс орчин нөхцөлд ажрахгүй үүргээ гүйцэтгэх чанартай, температурын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөлгүүрийг элэгдлээс хамгаалж, бохирдол исэлдлээс сэргийлэх сайн чанарын тос.

Стандартууд:

  • ACEA A1/B1

  • API SN/SN PLUS I

  • LSAC GF-5

  • Meets Ford WSS-M2C947-A

  • GM dexos1™ Gen 2

Royal Purple SAE 0w 20 High-Performance synthetic motor oil

Хамгийн их борлуулалттай 0W-20 тоснуудын нэг бол Royal Purple юм. Металл гадаргуунуудын үрэлтийг багасгадаг уг тос нь уралдааны болон ачаалал ихтэй хөдөлгүүртэй автомашинуудад илүү тохирдог.

Стандартууд:

  • Chrysler FCA US MS-6395,

  • GM dexos1™* Gen 2,

  • API SN Plus,

  • ILSAC GF-5

Mobil 1 Extended Performance Fully Synthetic ow20 engine oil

Хөдөлгүүрийн насжилт, эдэлгээг уртасгах чанартай моторын тос. Тос нь өөрөө ч эдэлгээ урттай бөгөөд уналгаанаас шалтгаалж Mobil 1 Extended Performance 0W-20 тос нь 15,000км хүртэл туулах боломжтой.

Автомашин үйлдвэрлэгчээр баталгаажсан стандарт:

  • HONDA/ACURA HTO-06

Таарах стандартууд:

  • Ford WSS-M2C945-A

  • Ford WSS-M2C945-B1

  • Ford WSS-M2C946-A

  • Ford WSS-M2C929-A

  • Ford WSS-M2C930-A

  • GM 4718M

  • FORD WSS-M2C960-A1

  • FORD WSS-M2C961-A1

Shell Helix Ultra SN 0w 20 oil

Уг тос нь Европ машинуудад төгс зохицдог. Хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэдэг бөгөөд эдэлгээ урттай юм. Утаа хаялтыг багасгахаас гадна поршенг цэвэрхэн байлгах тал дээр бусад тоснуудаас 50% илүү үр дүнтэй болох нь батлагдсан.

Шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг 3% хүртэл нэмэгдүүлдэг бөгөөд хөдөлгүүр дотор тосон лаг тогтохоос сэргийлэх болно.

Стандартууд:

  • Turbocharged gasoline direct injection (TGDI) engines,

  • Low-Speed Pre-Ignition API SN Plus/SN,

  • ACEA A1/B1,

  • ILSAC GF-5,

  • Hybrid vehicles

Millers Nanodrive CFS 0W20 engine oil

Моторын үрэлтийг багасгаж, хэт халалтаас сэргийлдэг онцлогтой. Хөдөлгүүрийг элэгдлээс хамгаалан эдэлгээг уртасгаж, моторт хүч нэмэх тос юм. Мушгих хүчийг нэмэгдүүлдэг уг тос нь хөдөлгүүрийн ашигтай ажиллагааг дэмжих болно.

Стандартууд:

  • API: SM, CF

  • ACEA: A3 / B4

Fuchs Titan GT1 Pro V SAE 0W 20 engine oil

Шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг сайжруулах, идэлтийг багасгах бас нэгэн топ сонголт. Хамгийн гол нь нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулдаг тул хөдөлгүүрийг бохирдолгүй цэвэр байлгах тал дээр шилдэг нь юм.

Европ автомашинуудад илүү зохицсон, моторын эдэлгээг уртасгах чанартай моторын тос.

Автомашин үйлдвэрлэгчээр баталгаажсан стандарт:

  • ACEA A1 / B1

Таарах стандарт:

  • Volvo VCC RBSO-2AE

0W-20 тостой холбоотой түгээмэл асуултууд

Бүх 0W-20 тос адилхан уу?

Үгүй, зарим нь бүтэн синтетик, зарим нь хагас синтетик байдаг. Харин уламжлалт аргаар үйлдвэрлэгдсэн (минерал) 0W-20 гэж байдаггүй.

0W-20 тос хэр сайн бэ?

Маш сайн чанарын моторын тос. Ялангуяа хүйтэн нөхцөлд хамгийн шилдэг нь.

Хоёр өөр брэндийн 0W-20 тосыг хольж болох уу?

Өөр өөр нэмэлт бүтээгдэхүүний найрлагатай байдаг тул болохгүй. LIQUI MOLY брэндийн 0W-20 тосыг дангаар нь хэрэглэхийг зөвлөж байна.

Valvoline тос Mobil-оос илүү юу?

Тиймээ, ялангуяа элэгдлээс хамгаалах тал дээр Valvoline тос Mobil-оос 4 дахин илүү.

0W-20 тос зуны улиралд зүгээр үү?

Он залуу машинуудад зун хэрэглэж болох ч гэлээ илүүтэйгээр өвлийн улиралд, хүйтэн нөхцөлд төгс зохицдог.

Заавал машиныхаа үйлдвэрийн бичиг зааврын дагуу сонголтоо хийх ёстой юу?

Тиймээ, тухайн автомашин үйлдвэрлэгчийн заасан стандартын дагуу таарах тосоо олж сонголтоо хийгээрэй.

0W-20 тосны оронд 5W-20 тос хийж болох уу?

Тиймээ, орлуулж болно.

Дүгнэлт

Эцэст нь нэгтгэж хэлэхэд зөв стандартын таарах тосоо олж хийх нь хөдөлгүүрийн ашигтай үйл ажиллагааг хангахад чухал нөлөөтэй юм. Хамгийн шилдэг брэндийн 0W-20 тосыг хайж байгаа бол LIQUI MOLY-г сонгохыг зөвлөж байна!

Хэрэв үнийн хувьд харьцангуй өндөр санагдаж байвал бусад брэндийн тоснуудыг сонирхоод үзэээрэй!

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.