Жолооч та 5W-30 тосны талаар суурь мэдээлэл, ямар учиртай тос болох талаар сонирхож, хариултаа олоогүй л явна уу? Аль брэндийн 5W-30 тос шилдэг нь болохыг мэдмээр байна уу? Хэрэв тийм бол та зөв хуудсандаа зочилсон байна. Уг тосны талаар бүх төрлийн мэдээллийг эндээс уншиж болно! Лавлаж асууж тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдож манай арвин туршлагатай мэргэжлийн баг хамт олноос зөвлөгөө аваарай.
Ихэнхи хүмүүс автомашиныхаа хамар доор юу болж байгааг мэдэхгүй явдаг. Машинаа хэзээ, ямар давтамжтай үйлчилгээнд оруулж арчилж тордох ёстойгоо сайн мэддэггүй юм. Ямар моторын тос машиных нь хөдөлгүүрт таарах талаар ч мөн мэдлэггүй байдаг. Тийм ч учраас бид хэрэгтэй мэдлэг мэдээллийг түгээж, залж чиглүүлэхийг хичээж байна. Зах зээлд маш олон брэнд төрлийн 5W-30 тос байдаг ч тоотой хэдхэн нь таны машинд яв цав тохирдог. Учир нь тосны суурь, нэмэлт бүтээгдэхүүний найрлага гээд олон зүйлээрээ хоорондоо харилцан адилгүй байдаг юм.
Орчин үеийн автомашинуудын дийлэнхи нь давхар зуурамтгай чанартай SAE тоснуудыг хэрэглэдэг бөгөөд хамгийн түгээмэл нь 5W-30 болон 5W-40 юм. Хуучивтар машинууд ихэнхидээ 10W-40 тос хэрэглэдэг бол хамгийн сүүлийн үеийн автомашины хөдөлгүүр 0W-30, хэрэв hybrid бол 0W-20 зуурамтгай чанартай тосыг шаарддаг болсон. Хэдийгээр ерөнхий хандлага ийм боловч тосоо солиулахаасаа өмнө заавал мэргэжлийн механикт хандаж өөрийн автомашиндаа яг таарсан тосыг сонгох нь зүйтэй.
Ямар тос хамгийн сайн бэ?
Хөдөлгүүрийн тоснууд тэсвэртэй байдал, зуурамтгай чанар, өндөр температурт ажиллах чадвар зэргээрээ ангилагддаг. Хамгийн сайн тос нь өндөр температурт ажрахгүй тослох үүргээ гүйцэтгэж, өвлийн хүйтэнд машин асаах үед түргэн урсаж тосолгоо хийх чадвартай байх нь гол юм.
5W-30 гэж ямар учиртай тоо вэ?
5W-30 моторын тос нь бензин болон дизель хөдөлгүүрт аль алинд нь таардаг, өндөр ачааллыг даах чадвартай тос юм. W үсэг нь winter буюу өвөл гэсэн утгатай бол 5-ын тоо нь хүйтэн хэмд тосны зуурамтгай чанар ямар байхыг зааж байгаа бол 30 нь халуун температурт тосны зуурамтгай чанар ямар хэмжээнд байхыг илэрхийлж байгаа болно.
Яг одоо үйлчилгээгээ захиал
Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.
Бага зуурамтгай чанар нь өвлийн хүйтэн улирал эсвэл автомашин ажиллаагүй зогсох үеийнх бол ар талын зуурамтгай чанар нь зуны халуунаас гадна машин ажиллах үед хөдөлгүүрийн дотор үүсэх өндөр температурт ямар байхыг заадаг. Бага зуурамтгай чанараас их зуурамтгай чанарлуу өгссөн ангилалтай тоснууд нь зах зээлд хамгийн түгээмэл байдаг.
SAE (Society of Automotive Engineers) буюу автын инженерүүдийн нийгэмлэгээс тосыг зуурамтгай чанараар нь ялган ангилдаг юм. Ангилахдаа тоон систем ашиглан моторын тоснуудыг хооронд нь ялган авч үздэг байна. Тос нь анх дан ганц зуурамтгай чанартай байсан бол яваандаа автомашин үйлдвэрлэгчид халуун хүйтэн температурт дасан зохицох чадвартай хосолсон буюу давхар зуурамтгай чанартай тоснуудыг гарган авч хэрэглээнд нэвтрүүлсэн юм. Тэдгээрээс 5W-30 нь хамгийн уян хатан, температурын өөрчлөлтөд тэсвэртэй тоснуудын нэг. Тийм ч учраас өдгөө дийлэнхи автомашин 5W-30 тосыг хэрэглэдэг байна.
Ямар машин/хөдөлгүүрт 5W-30 тосыг хийх вэ?
Дээр дурьдсанчилан уг тос нь дийлэнхи автомашинд тохирдог. Суудлын тэрэг, SUV, бага оврын ачааны машин гэх мэт. Ихэнхи суудлын, спорт автомашинууд нь бензин дизель хамаагүй 5W-30 тос хэрэглэдэг учир нь ачаалалтай тохирдогт байдаг. Цаашлаад хэт их ачаалал авдаггүй ямар ч төрлийн хөдөлгүүрт 5W-30 тос хийхэд огт асуудалгүй юм.
Хэрэв та өөрийнхөө автомашинд уг тос тохирох эсэхийг мэдмээр байвал бидэнд улсын дугаараа мессежээр илгээж манай мэргэжилтнээс зөвлөгөө аваарай. Үүнээс гадна та манай онлайн хөтчөөр хайж олох боломжтой бөгөөд манай хөтөч таньд тос солих багц, яг таарах тосны сонголт, хэмжээ, OEM стандарттай тосны шүүр зэргийг таньд санал болгох болно.
5W-30 тосны давуу талууд
Моторын тос нь зуурамтгай чанараасаа хамаараад өөр өөрийн гэсэн онцлог давуу талтай байдаг. 5W-30 тос нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь дараах шалтгаантай:
Зуурамтгай чанарын уян хатан байдал нь маш олон төрлийн хөдөлгүүрт таарах боломж олгодог
Хөдөлгүүр доторхи үрэлтийг багасгах замаар элэгдлээс сайтар хамгаалдаг
Сайн чанарын 5W-30 тос нь хүйтэн нөхцөлд мотор дотор тосон лаг үүсэх, бохирдол тогтохоос сэргийлдэг
Халуун хүйтэн эрс тэс уур амьсгалтай орчинд ажрахгүй
Зөвхөн моторыг хамгаалаад зогсохгүй шууд бусаар бусад эд ангиудыг элдэв эрсдлээс хамгаалдаг бөгөөд үүгээр ч зогсохгүй тухайн эд ангиудыг хэт халахаас сэргийлж, температурыг зохицуулдаг
Шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг хангаж, хөдөлгүүрийн эдэлгээг уртасгадаг
Сайн чанарын 5W-30 тос нь химийн тогтвортой байдлаараа ялгардаг
0W-20 тостой харьцуулахад ууршилт багатай
Өвлийн хүйтэнд 0W-20, 0W-30, 0W-40 тоснуудаас дутахгүй тослох үүргээ гүйцэтгэж чаддаг
10W-40 болон 15W-40 тостой харьцуулахад идэлтэд эерэг нөлөөтэй буюу шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг дэмждэг
Яагаад 5W-30 тос нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг вэ?
10W-40 болон 15w-40 тоснууд нь том оврын ачааны машинуудад яв цав тохирдог шиг 5W-30 тос нь суудлын автомашинуудад төгс зохицдог. Температурын өөрчлөлтөд сайтар дасан зохицдог, тослох чанар сайтай, олон төрлийн хөдөлгүүрт таардаг зэрэг олон давуу талтай юм.
5W-30 болон 10W-40 тосны ялгаа юу вэ?
Мэдээж зуурамтгай чанар буюу өтгөн шингэнээрээ ялгаатай бөгөөд 10W-40 нь халуун уур амьсгалд, өндөр ачаалалтай хөдөлгүүрт илүү тохирдог. Харин 5W-30 тос нь арай шингэн бөгөөд халуун хүйтэн аль ч уур амьсгалд зохицдогийн дээр он хэт хуучин л биш бол дийлэнхи төрлийн моторд хэрэглэж болдог.
Мөн 5W-30 тос хэрэглэх тохиолдолд тухайн хөдөлгүүрт гидравлик клапан суурилуулах шаардлагатай бол 10W-40 тос ордог мотор нь цаанаасаа гидравлик клапантай байдаг.
Түүнчлэн 5W-30 тос нь моторын доторхи эд ангиудтай наалдаж, лаг үүсгэдэггүй бол 10W-40 тос металл гадаргуу, эд ангиудад ихээр наалдах хандлагатай.
Аль брэндийн 5W-30 тос хамгийн шилдэг нь вэ?
Хэд хэдэн дэлхийд нэртэй тос тосолгооны брэнд маш сайн чанарын 5W-30 тос үйлдвэрлэдэг. Эдгээрээс хамгийн бидний сонголтууд бол:
LIQUI MOLY Top Tec 4200 5W30 engine oil
Автомашины хорхойтнуудын андахгүй Германы шилдэг брэнд LIQUI MOLY-гийн тос. Тос тосолгооны бүтээгдэхүүнээс гадна төрөл бүрийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч LIQUI MOLY нь дэлхийн даяар танигдсан найдвартай брэнд юм. Уг брэндийн Top Tec 4200 5W-30 хамгийн шилдэг нь гэдэгтэй хэн ч маргахгүй санал нийлдэг.
Уг тос нь ямар ч эрс тэс хүнд ширүүн нөхцөлд хамгийн сайн үүргээ гүйцэтгэдэг бөгөөд эдэлгээ урттайгаараа онцлогтой. Зэх зээлд борлуулагдаж байгаа бусад тоснуудтай харьцуулахад үнэтэй санагдаж магадгүй ч үнэ дагасан чанартай тос. Урт удаан эдэлгээтэй тул ойрхон солиулах шаардлагагүй нэг удаагийн солих зардлыг ч хэмнэх ашигтай юм.
Уг тос нь ямар ч эрс тэс хүнд ширүүн нөхцөлд хамгийн сайн үүргээ гүйцэтгэдэг бөгөөд эдэлгээ урттайгаараа онцлогтой. Зэх зээлд борлуулагдаж байгаа бусад тоснуудтай харьцуулахад үнэтэй санагдаж магадгүй ч үнэ дагасан чанартай тос. Урт удаан эдэлгээтэй тул ойрхон солиулах шаардлагагүй нэг удаагийн солих зардлыг ч хэмнэх ашигтай юм.
Стандартууд:
ACEA A3
ACEA B4
API SN
BMW Longlife-01
MB-Approval 229.5
Peugeot Citroen (PSA) B71 2296
Porsche A40
Renault RN 0700
Renault RN 0710
VW 502 00
VW 505 00
Mobil 1 ESP 5W30 engine oil
Хэрэв та харьцангуй хямд үнэтэй 5W-30 тос хайж байгаа бол Mobil 1 моторын тос тохирно. Боломжийн үнэтэй ч чанарын хувьд алзахгүй тос бол Mobil 1 юм.
Mobil 1 ESP 5W-30 моторын тос нь катализатор болон DPF буюу дизелийн тоосонцорын шүүрний эдэлгээг уртасгах давуу талтай. Мөн хөдөлгүүрт ус нэвтэрч элдэв эвдрэл үүсгэхээс сэргийлдэг юм.
Түүнчлэн шатахуун түлшний ашигтай зарцуулалтад ч эерэг нөлөөтэй. Иймд боломжийн үнэ, батлагдсан чанарыг эрэлхийлж байгаа бол уг тосыг сонгоорой.
Стандартууд:
API SN/SM/SL/SJ
ACEAA3/B3, A3/B4
MB-Approval 229.1
MB-Approval 229.3
VW 502 00
VW 505 00
Porsche A40
API CF
Castrol Edge 5W30 engine oil
Castrol брэнд нь жолооч нарын дунд хэдийнэ танил болсон сайн чанарын тоснуудыг үйлдвэрлэгч.
LIQUI MOLY-той ижил автомашин сонирхогч хорхойтон, мэдлэг туршлагатай мэргэжилтнүүдийн тэргүүн сонголт бөгөөд “Титан шингэний технологи”-оороо бусад тоснуудаас ялгардаг онцлогтой. Хөдөлгүүрийг хэт өндөр температур болон даралтаас хамгаалах чадалтай тос юм.
Бензин болон дизель аль ч хөдөлгүүрт таарахаас гадна hybrid машинд ч тохиромжтой. Сайн чанарын 5W-30 тос хайж байгаа бол Castrol Edge-ийг сонирхоод үзээрэй.
Стандартууд:
ACEA A3/B3, A3/B4
API SN/CF
BMW Longlife-01
MB-Approval 226.5/ 229.3/ 229.5
Porsche A40
Renault RN0700 / RN0710
VW 502 00/ 505 00
Castrol Magnatec Stop-Start 5W30 engine oil
Орчин үеийн stop-start системтэй автомашинуудад тусгайлан зориулсан моторын тос. Автомашины ашигтай ажиллагааг хангах үүднээс түгжрэл, гэрлэн дохионд зогсох үед хөдөлгүүрийг автоматаар унтрааж асаах start-stop системийг машин үйлдвэрлэгч компаниуд нэвтрүүлээд байгаа. Үүнд тусгайлан зориулсан тос гэж ойлгож болно.
Ингэж асаж унтрах нь хөдөлгүүрт их ачаалал авчирдаг бөгөөд түүнийг хөнгөвчлөх үүргийг Castrol Magnatec Stop-Start 5W-30 тос үүрдэг байна. Түүнчлэн уг тос нь шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг дэмжиж өгдөг давуу талтай юм.
Стандартууд:
ACEA C3
API SN/CF
BMW Longlife-04
Dexos 2*
Meets Fiat 9.55535-S2
MB-Approval 229.31
Renault RN 0700 / RN 0710
VW 502 00/ 505 00
Shell Helix 5W30
Shell Helix 5W-30 тос нь бидний топ сонголтуудын нэг бөгөөд учир нь уг тос нь орчин үеийн автомашинуудын утаа ялгаруулалтыг бууруулах технологитой төгс зохицдог юм.
Түүгээр ч зогсохгүй тосон лаг болон бусад бохирдол тогтохоос сэргийлдэг бөгөөд катализатор болон дизелийн нүүрсэн шүүрийг хамгаалах чадвартайгаараа онцлогтой.
Стандартууд:
API SN/CF
ACEA A3/B3, A3/B4
BMW LL-01
MB-Approval 226.5/ 229.5
VW 502.00
VW 505.00
Porsche A40
RN0700 / RN0710
PSA B71 2296
Ferrari
Fiat 9.55535.Z2
Chrysler MS-10725
Triple QX 5W30
Triple QX брэнд нь шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг сайжруулдагаараа алдартай тос үйлдвэрлэгч. Уг бүтэн синтетик тос нь хөдөлгүүрийг элэгдлээс хамгаалж, элдэв бохирдол тогтохоос сэргийлдэг байна.
Бүх төрлийн бензин дизель хамаагүй хөдөлгүүрт таарахаас гадна hybrid моторт зохицдог.
Стандартууд:
ACEA C3
API CF / SN
BMW LL-04<2019
Ford WSS-M2C917-A
GM dexos 2
MB 229.51
Porsche A40
Renault RN 0700 / RN 0710
VW 505.00 / 505.01
Valvoline Synpower 5W30 engine oil
Valvoline бол хамгийн өндөр зэрэглэлийн чанартай тос. Эрс тэс халуун хүйтэн хатуу ширүүн нөхцөлд тэсвэртэй юм.
Хөдөлгүүрийг элэгдэлгүй, элдэв бохирдолгүй байлгах чадвартайн дээр ашигтай ажиллагааг хангаж өгдөг байна.
Стандартууд:
API SN /CF
ACEA A3/B4
Meets requirements of:
BMW LL-01
MB 229.3
GM-LL-B-025
VW 502.00, 505.00
Renault RN700, RN710
Royal Purple High-Performance 5W30 engine oil
Royal Purple High Performance тос нь бүтэн синтетик бөгөөд бидний топ сонголтуудын хамгийн сүүлчийнх юм. Бусад дурьдагдсан тоснуудтай ижил хамгаалах, сэргийлэх, цэвэрлэх үүрэгтэй онцгой чанартай тос.
Стандартууд:
Meets Chrysler FCA US MS-6395
Ford WSS-M2C946-A
GM dexos1™* Gen 2
API SN Plus
ILSAC GF-5 specifications
5W-30 тостой холбоотой түгээмэл асуултууд
Хүнд даацын машинд таарах уу?
Үгүй, зөвхөн хөнгөн тэрэгнүүдэд тохирно.
5W-30 тос юунд сайн бэ?
Хэрэглээний хамгийн түгээмэл автомашинуудад бүгдэд нь таардаг. Эрс тэс нөхцөлд тэсвэртэй.
5W-30 тос синтетик үү эсвэл уламжлалт аргаар үйлдвэрлэгддэг үү?
Аль аль төрлөөр үйлдвэрлэдэг. Гэхдээ зах зээлд ихэвчлэн синтетик нь борлуулагддаг бөгөөд автомашинууд ч синтетик байхыг шаарддаг юм.
5W-30 тосны оронд 10W-40 тос хийж болох уу?
Болно. Гэхдээ зөвхөн он хуучин, туулсан км ихтэй машин бол 10W-40 тосоор орлуулах хэрэгтэй.
5W-30 болон 5W-40 хоёрын аль нь дээр вэ?
Ерөнхийд нь авч үзвэл 5W-30 илүү уян хатан учир илүү гэж үзэж болно. Харин 5W-40 тос нь хөдөлгүүр их халдаг машинд эсвэл зуны улиралд илүү тохирдог.
Хэрэв 5W-30 хийж байгаад 5W-40 тосоор соливол яах вэ?
Хооронд нь холихгүй л бол машинд буюу хөдөлгүүрт ямар нэг сөрөг нөлөөгүй. Харин идэлт маш бага хэмжээгээр нэмэгдэж магадгүй. Мөн тос ууршиж байсан бол ууршилт ширгэлт буурах магадлалтай.
5W-30 тосны оронд 0W-20 хэрэглэж болох уу?
Болно. Хөдөлгүүр их халаад байдаггүй hybrid мотортой машинд эсвэл өвлийн улиралд 0W-20 тосоор орлуулж болно. Хэдий hybrid ч гэлээ туулсан км их, он хуучин талдаа бол 5W-30 тос илүү тохирно.
5W-30 тосны оронд 0W-40 тос хэрэглэж болох уу?
Хэрэв тухайн автомашин үйлдвэрлэгчийн стандартад нийцэж байвал болно. 0W-40 тос нь хөдөлгүүр халдаг, ачаалал ихтэй спорт буюу SUV автомашинуудад (Porsche Cayenne S/Turbo, Range Rover Sport Supercharged г.м) өвлийн улиралд хийхэд тохиромжтой.
Аль 5W-30 тос хамгийн сайн бэ?
LIQUI MOLY Top Tec 4200 5W-30 тос шинэ загварын автомашинуудад, LIQUI MOLY Longtime High Tech 5W-30 тос нь бусад автомашинуудад хамгийн сайн.
5W-30 тосыг дизель хөдөлгүүрт хийж болох уу?
Тухайн тосны онцлогоос шалтгаална. Өндөр ачаалал даах чадвартай бол дизель хөдөлгүүрт хийхэд асуудалгүй. Хэрэв DPF буюу дизелийн тоосонцорын шүүртэй бол үнс багатай LIQUI MOLY Top Tec 4200 5W-30 тосыг хийх шаардлагатай. Эс бөгөөс нүүрсэн шүүр бохирдож бөглөрөх аюултай.
5W-30 тос зуны улиралд зүгээр үү?
Тийм ээ. Өвөл зунгүй дөрвөн улирлын турш хэрэглэхэд асуудалгүй.
5W-30 тос өвлийн улиралд зүгээр үү?
Тийм ээ. Өвөл зунгүй дөрвөн улирлын турш хэрэглэхэд асуудалгүй.
Хэзээ 5W-30 тосыг хэрэглэвэл дээр вэ?
Хэрэв машин тань он хуучин талдаа, хөдөлгүүр ачаалал ихтэй бол өвлийн улиралд хэрэглэвэл тохиромжтой. Он залуу бол өвөл зунгүй хэзээ ч хийж болно.
Mercedes-Benz автомашинд аль 5W-30 тос зүгээр вэ?
LIQUI MOLY Top Tec 4200 5W-30 болон Mobil 1 ESP 5W-30 тоснууд нь MB стандартуудтай байдаг:
• MB-Approval 229.31
• MB-Approval 229.51
• MB-Approval 229.52
BMW автомашинд аль 5W-30 тос зүгээр вэ?
LIQUI MOLY Top Tec 4200 5W-30 болон Valvoline Synpower SAE 5W-30 тоснууд нь BMW стандартуудтай байдаг:
• BMW Longlife-04
Зөвхөн LIQUI MOLY:
• BMW Longlife-01 (bis MJ 2018)*
• BMW Longlife-01 FE (bis MJ 2018)*
Volkswagen автомашинд аль 5W-30 тос зүгээр вэ?
LIQUI MOLY Top Tec 4200 5W-30 болон Castrol Edge тоснууд нь VW стандартуудтай байдаг:
• VW 504 00
• VW 507 00
Зөвхөн LIQUI MOLY:
• VW 500 00
• VW 501 01
• VW 502 00
• VW 503 00
• VW 503 01
• VW 505 00
• VW 505 01
• VW 506 00
• VW 506 01 (Ausnahme R5 und V10 TDI-Motoren vor 6/2006)
Audi автомашинд аль 5W-30 тос зүгээр вэ?
LIQUI MOLY Top Tec 4200 5W-30 болон Mobil 1 ESP тоснууд нь Audi автомашинд төгс тохирно.
Дүгнэлт
Эцэст нь нэгтгэж хэлэхэд 5W-30 тос нь ямар ч машинд таарах уян хатан сайн тос болох нь харагдаж байгаа байх. Гэлээ ч шууд бодож санах зүйлгүй 5W-30 хийхээсээ өмнө мэргэжлийн зөвлөгөө авч өөрийн машиндаа яг таарах тосоо сонгох нь зүйтэй юм. Ингэснээр ирээдүйд учирч болзошгүй эрсдлүүдээс сэргийлэх болно.
LIQUI MOLY брэндийн тоснуудыг нэн тэргүүнд зөвлөж байгаа ч хэрэв таньд үнэтэй санагдвал бусад дурьдагдсан тоснуудыг сонирхоод үзээрэй!