Mercedes 229.51 стандартын тос гэж юу вэ?

Ямар загваруудад уг тос таардаг вэ?

Mercedes-Benz 229.51 стандарт нь дизель хөдөлгүүртэй загваруудад таардаг бөгөөд ялангуяа яндандаа DPF буюу дизелийн тоосонцорын шүүртэй болон катализатортой бензин загваруудад төгс тохирдог юм.

Which Mercedes needs 229.51 oil?

Дараах загваруудад 229.51 стандартын тос хийх шаардлагатай байдаг:

  • OM 642 and OM 651

  • M 271 DE 18 AL

  • M 272 E 18 ML

  • M 273 E 32 ML

  • M 274 DE 20 AL

  • M 276 DE 20 LA

229.51 стандартын хамгийн шилдэг тоснууд

Best engine oils for 229.51 standard for Mercedes-Benz: LIQUI MOLY Leichtlauf High Tech 5W40 is an excellent engine oil

Mercedes-Benz 229.51 стандарттай хэд хэдэн сайн чанарын тоснууд бий. Эдгээрт:

  • LIQUI MOLY Leichtlauf High Tech 5W-40

  • LIQUI MOLY Leichtlauf High Tech 5W-30

  • LIQUI MOLY Top Tec 4200 5W-30

  • Mobil 1 ESP Formula 5W-30

  • Castrol Edge Professional LongLife III 5W-30

  • Shell Helix Ultra Professional AG 5W-30

  • Valvoline Advanced Full Synthetic Diesel Motor Oil 5W-40

  • TOTAL QUARTZ INEO MC3 5W-30

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.

229.51 стандартын тоснууд нь бүтэн синтетик үү?

Уг стандартын тоснууд нь ихэнхидээ бүтэн синтетик эсвэл холимог синтетик байдаг. Холимог гэдэг нь минерал болон синтетик аль алийг агуулсан суурь тостой болохыг хэлнэ.

Синтетик тос нь уламжлалт аргаар үйлдвэрлэгдсэн минерал тосыг бодвол хамаагүй үр ашигтай байдаг. Илүү температурын өөрчлөлтөд тэсвэртэй байдал нь синтетик тосыг илүү эдэлгээ урттай болгохоос гадна хөдөлгүүрийг элэгдлээс хамгаалж, шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг сайжруулдаг юм. Түүнчлэн эрс тэс нөхцөлд дасан зохицох чанартай тул синтетик тос нь хөдөлгүүрийн эдэлгээг уртасгадаг байна.

Fully synthetic 229.51 engine oil for Mercedes: LIQUI MOLY Top Tec 4200 5W30

Хэдий бүтэн синтетик тос бүх талын үзүүлэлтээр илүү ч гэлээ холимог синтетик тос нь аль аль төрлийн давуу талуудыг агуулдаг. Синтетик тосны чанар, минерал тосны боломжийн үнэ хосолсон гэсэн үг.

Mercedes-Benz тосны стандартууд

Mercedes-Benz нь бусад автомашин үйлдвэрлэгчдээс ялгаагүй өөрийн гэсэн стандартуудыг тогтоож өгсөн байдаг бөгөөд тэдгээрийн дагуу таарсан тосыг хөдөлгүүртээ хийх ёстой юм. Дараах стандартууд байдаг:

  • MB 229.1: Минерал суурьтай тос бөгөөд хуучны бензин хөдөлгүүртэй загваруудад таардаг
  • MB 229.3: Холимог синтетик тос бөгөөд зарим бензин хөдөлгүүртэй загваруудад таардаг
  • MB 229.5: Синтетик тос бөгөөд зарим дизель хөдөлгүүртэй загваруудад таардаг
  • MB 229.51: Синтетик болон холимог синтетик тос бөгөөд DPF-тэй дизель загваруудад таардаг
  • MB 229.52: Синтетик тос бөгөөд катализатортой бензин хөдөлгүүртэй загваруудад таардаг
  • MB 229.6: Синтетик тос бөгөөд hybrid болон цахилгаан хөдөлгүүртэй загваруудад таардаг
  • MB 229.71: Синтетик тос бөгөөд DPF-тэй, катализатортой загваруудад таарахаас гадна MB 229.31 стандарттай ижил тул мөн орлуулж болно

Mercedes автомашины моторын тосыг ямар давтамжтай солих ёстой вэ?

Хөдөлгүүрийн тос солих давтамж хугацаа нь тухайн загварын онцлог, хийсэн тос, унаж байгаа орчин нөхцөл гээд олон зүйлээс хамаардаг. Монголын нөхцөлд 5000км – 10,000км тутамд буюу жилдээ хоёр удаа тосоо солиулж байх нь зүйтэй юм. Хамгийн сайн чанартай, эдэлгээ урттай тос хэрэглэсэн тохиолдолд 10,000км – 15,000км ч яавах боломжтой.

How often does a Mercedes need an oil change in the UK?

Тосоо солиулахдаа үргэлж үйлдвэрлэгчийн зааврын дагуу үйлчилгээ хийлгэх нь зөв юм. Мөн тогтмол давтамжтай тосоо солиулж байгаа ч гэлээ байнга тосныхоо түвшинг үзэж шалгаж байх хэрэгтэй. Ялангуяа их хотын түгжрэл дунд машин асаалтттай зогсох, олон удаа ойрхон зам туулах зэрэг нь хөдөлгүүр хэт халах шалтгаан болж тосоо идэж эхэлдэг.

Mercedes автомашины тосыг хэрхэн солих вэ?

Бусад загварын автомашинуудтай ижил маш энгийн хялбар бөгөөд дараах алхамуудыг дагахад болно:

  1. Тосны тэвшний тагийг онгойлгох: Тэвшний доод талд байрлах тагийг тайлж авахад тун хялбар.

  2. Хуучин тосыг гоожуулах: Тагийг тайлж авсны дараа тусгай сав тосч хуучин тосыг шавхана. Шавхсан тосоо хууль заалтын дагуу хаягдал болгох ёстойг анхаарна уу.

  3. Тосны шүүрийг солих: Хуучин шүүрийг авч, шинэ шүүрээ бага зэрэг тосолж байгаад суурилуулна.

    Replace the oil filter at every engine oil change
  4. Шинэ тосоо хийх: Шинэ тосоо юүлж хийгээд, шүбээр тосны түвшинг тааруулна.

    Refill the new oil into the Mercedes engine and make sure you are not overfilling the oil tank
  5. Хөдөлгүүрээ асаах: Машинаа асааж моторыг хэдэн минут эргэлдүүлнэ. Үүний дараа тосныхоо түвшинг дахин шалгаарай.

    Check after filling the oil if the oil level is correct

Хэрэв та өмнө нь тос сольж байсан туршлагагүй бол мэргэжлийн механик, авто сервист хандахыг зөвлөж байна. Учир нь зарим загварын хувьд онцгой багаж тоног төхөөрөмж, туршлага шаарддаг болохыг анхаарна уу.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.