0W-30 моторын тос

Жолооч та 0W-30 тосны талаар суурь мэдээлэл, ямар учиртай тос болох талаар сонирхож, хариултаа олоогүй л явна уу? Аль брэндийн 0W-30 тос шилдэг нь болохыг мэдмээр байна уу? Хэрэв тийм бол та зөв хуудсандаа зочилсон байна. Уг тосны талаар бүх төрлийн мэдээллийг эндээс уншиж болно! Лавлаж асууж тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдож манай арвин туршлагатай мэргэжлийн баг хамт олноос зөвлөгөө аваарай.

0W-30 тосны танилцуулга

Халуун, хүйтэн температурт ажиллах уян хатан чанартай дийлэнхи суудлын автомашин, зарим бага оврын ачааны машин, SUV буюу жийпнүүдэд таардаг моторын тос. Уг бүтэн синтетик моторын тос нь шатахуун түлш идэлтийг багасгах онцгой чанартай. 4 улиралтай, эрс тэс нөхцөлтэй газар унадаг автомашинд төгс зохицдог.

0W-30 гэж ямар учиртай тоо вэ?

Ерөнхийдөө моторын тоснуудыг зуурамтгай чанарын индексээр нь ангилдаг. W үсэг нь winter буюу өвөл гэсэн утгатай бол 0-ын тоо нь хүйтэн хэмд тосны зуурамтгай чанар ямар байхыг зааж байгаа юм. Харин 30 нь халуун температурт тосны зуурамтгай чанар ямар хэмжээнд байхыг илэрхийлж байна.

Бага зуурамтгай чанартай тоснууд дундаа хамгийн түгээмэл нь 0W-30 бөгөөд ялангуяа хүйтэн нөхцөлд төгс зохицсон тос юм. Тийм ч учраас өвлийн улиралтай, хөдөлгүүрийг хүйтэн нөхцөлд асаах шаардлагатай орнуудад элбэг ашиглагддаг.

0W-30 тосны түүх

5W-30, 5W-40, 10W-30 зэрэг тоснуудыг бодвол харьцангуй залуу моторын тос гэж хэлж болно. Гэвч 0W-30 тосноос илүү шингэвтэр зуурамтгай чанар багатай тоснууд араас нь зах зээл дээр гарсан байдаг бөгөөд тэдгээр нь 0W-16, 0W-20 тоснууд юм. Бүх 0W тоснууд 2000 оноос хойш үйлдвэрлэгдэж эхэлсэн байдаг. Бидний зүгээс 0W-30 тосыг хүйтэн ширүүн нөхцөлд унадаг машинуудад санал болгодог бөгөөд өвөлдөө -40°C хэм хүртэл хүйтэрч, зундаа +30°C хэмээс дээшилдэггүй газар хэрэглэхийг зөвлөдөг юм.

Ямар машин/хөдөлгүүрт 0W-30 тосыг хийх вэ?

0W-30 тос нь орчин үеийн технологийн хөдөлгүүртэй, суудлын болон бага оврын truck автомашин, SUV буюу жийп машинуудад түгээмэл хэрэглэгддэг. Ялангуяа хүйтний улиралд төгс зохицдог юм.

Жишээ автомашинууд:

  • Mercedes Benz

  • Volkswagen

  • Audi

  • Mini Cooper

  • Land Rover

  • Volvo

  • BMW

Ихэнхи BMW загварууд 5W-30 тосыг хэргэлдэг ч сүүлийн үед аажмаар 0W-30 тосонд шилжиж эхлээд байгаа. Учир нь тогтмол хүйтэн нөхцөлд асаадаг машин 0W-30 тос хийвэл утаа ялгаруулалт багасдаг нь ажиглагдсан бөгөөд шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг ч илүү сайжруулдаг нь нөлөөлсөн байна.

Түүнчлэн уг тос 2015 оноос хойш үйлдвэрлэгдсэн Honda-гийн загваруудад төгс зохицдог бөгөөд эдгээрт Civic болон FC/FK маркууд багтаж байгаа юм.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.

0W-30 тосны давуу талууд

Моторын тос нь зуурамтгай чанараасаа хамаараад өөр өөрийн гэсэн онцлог давуу талтай байдаг. 0W-30 тос нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь дараах шалтгаантай:

  • 0W-30 тосны хамгийн гол давуу тал нь хүйтэн нөхцөлд машин асаах үед эд ангиудад маш түргэн урсан очиж тослох үүргээ онцгой биелүүлдэг юм.

  • Температурын өөрчлөлт тэсвэртэй бөгөөд исэлдэлтэд тогтвортой байдлаараа ялгардаг. Хүйтэн нөхцөлд хамгийн сайн зохицсон тос.

  • Бусад хосолсон зуурамтгай чанартай тоснуудаас харьцангуй үнэтэй ч гэлээ шатахуун түлш идэлтийг багасгадаг тул туушдаа санхүүд хэмнэлттэй.

0W-30 тосны борлуулалтаар тэргүүлэгч брэндүүд

Хэд хэдэн дэлхийд нэртэй тос тосолгооны брэнд маш сайн чанарын 0W-30 тос үйлдвэрлэдэг. Эдгээрээс хамгийн сайн гэж үзэж байгаа бидний сонголтууд бол:

LIQUI MOLYCastrol MagnatecCastrol EdgeMobil 1Petronas Syntium
Approvals and RecommendationsApprovals
ACEA C2

API SP

BMW Longlife 12 FE

Recommendations
BMW 83 21 2 365 935

BMW 83 21 2 405 097

BMW 83 21 2 405 666
Approvals
Peugeot and Citroen Vehicals with a PSA Approval B71 2312

Recommendations
ACEA C2
Approvals
ACEA C3

API Sn

dexos2

MB-Approval
229.31/229.51

Renault RN 0700 / 0710

VW 502 00 / 505 00
Approvals
ACEA A1 / B1 -98

API SJ (EC)/CF (Energy Conserving}

ILSAC GF-2

Meets the requirements of Ford WSS-M2C-913A
Approvals
API SN

ILSAC GF-5

ACEA A5,B5,C2

Ford WSS-M2C950-A

Jaguar JLR 03.5007
Flash Point230°C DIN ISO 2592202°C ASTM D93200°C ASTM D93200°C ASTM D92228°C ASTM D92
Pour Point-47°C ASTM D97-51°C ASTM D97-51°C ASTM D97-54°C ASTM D97-45°C ASTM D97
TBN9.0mg KOH/g DIN ISO 37716.5mg KOH/g ASTM D 2896
Evaporation Loss10.9% ASTM D 5800 B

LIQUI MOLY тоснууд

Германы шилдэг тос тосолгооны брэнд LIQUI MOLY нь зах зээлд борлуулагдаж байгаа тоснуудаас маргаангүй хамгийн шилдэгүүдийг үйлдвэрлэдэг юм. Дотроо хэд хэдэн сонголттой:

Top Tec 4310 0W-30

Top Tec 4310 0W-30 тос нь хамгийн сүүлийн үеийн бензин болон дизель хөдөлгүүрнүүдэд таардаг. Турбочаржер, LLK, DPF, олон хавхалгат технологи гээд төрөл бүрийн моторт асуудалгүй тохирно.

LIQUI MOLY TOP TEC 4310 0W-30 engine oil for Peugeot Citroen B712312, Fiat 9.55535-DS1, Fiat 9.55535-GS
Автомашин үйлдвэрлэгчээр баталгаажсан стандартууд:

Approvals

  • ACEA C2

  • Peugeot Citroën (PSA) B71 2312

Таарах стандартууд:

  • Fiat 9.55535-DS1

  • Fiat 9.55535-GS

Top Tec 6100 0W-30

Уг тосыг BMW загварын автомашинуудад хийдэг бөгөөд үйлдвэрээр баталгаажсан стандарттай юм.

LIQUI MOLY Top Tec 6100 0W30 engine oil for BMW Longlife 12 FE, BMW 83212365935, 83212405097, 83212405666
Автомашин үйлдвэрлэгчээр баталгаажсан стандартууд:

Approvals

  • ACEA C2

  • API SP

  • BMW Longlife 12 FE

Таарах стандартууд:

  • BMW 83 21 2 365 935

  • BMW 83 21 2 405 097

  • BMW 83 21 2 405 666

Top Tec 4210 0W-30

Бензин болон дизель хөдөлгүүрт аль алинд нь таарах бөгөөд яндандаа тоосонцорын шүүртэй автомашинд зориулагдсан тос юм.

LIQUI MOLY Top Tec 4210 0W30 engine oil for Porsche C30, Volkswagen 50400, 50700
Автомашин үйлдвэрлэгчээр баталгаажсан стандартууд:

Approvals

  • ACEA C3

  • Porsche C30

  • Volkswagen 504 00

  • Volkswagen 507 00

Special Tec V 0W-30

Volvo загварын автомашинуудад тусгайлан зориулсан бүтэн синтетик моторын тос.

LIQUI MOLY Special Tec V 0W30 engine oil for Volvo 95200377
Автомашин үйлдвэрлэгчээр баталгаажсан стандартууд:

Approvals

  • ACEA A5

  • ACEA B5

  • API SL

  • API CF

  • ILSAC GF-3

  • Volvo VCC 95200377

Special Tec F 0W30 oil

Ford, Jaguar, Land Rover загварын автомашинуудад тусгайлан зориулсан бүтэн синтетик моторын тос.

Special Tec F 0W30 engine oil for Ford, Jaguar, Land Rover
Автомашин үйлдвэрлэгчээр баталгаажсан стандартууд:

Approvals

  • ACEA C2

  • Ford WSS-M2C 950-A

  • Jaguar / Land Rover STJLR.03.5007

Таарах стандарт:

  • IVECO 18-1811 SC1 LV

Synthoil Longtime 0W30 oil

Бүх төрлийн бензин болон дизель хөдөлгүүрт зориулсан 4 улирлын моторын тос.

LIQUI MOLY Synthoil Longtime 0W30 engine oil for BMW Longlife 98, MB 229.3, Volkswagen 50200 / 50500
Автомашин үйлдвэрлэгчээр баталгаажсан стандартууд:

Approvals

  • ACEA A3

  • ACEA B4

  • API SM

Таарах стандартууд:

  • BMW Longlife 98

  • MB 229.3

  • Volkswagen 502 00

  • Volkswagen 505 00

Дээр дурьдагдсан LIQUI MOLY-гийн тоснууд нь бүгд шатахуун түлш ашигтай зарцуулалтыг сайжруулах, хүйтэн нөхцөлд ажиллах чадвараараа ялгарах онцлогтой. Мөн хөдөлгүүр дотор тосон лаг болон бусад бохирдол тогтохоос сэргийлж цэвэр цэмцгэр байлгах давуу талтай юм.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.

Castrol Magnatec 0W30 engine oil

Онцгой чанартай Magnatec тос нь хөдөлгүүрийн дотор талд наалдаж хамгаалдаг бөгөөд тос дууссан ч наалдсан хэсгүүд нь богино хугацаанд тослох үүргээ гүйцэтгэсээр байдаг давуу талтай.

Castrol Magnatec 0W30 engine oil

Хөдөлгүүрийн элэгдлээс хамгаалах давхарга үүсгэдэг бөгөөд хүйтэн нөхцөлд машин асаахад тослох үүргээ түргэн сайн гүйцэтгэдэг. Stop-start системтэй машинуудад тохирохоос гадна бүх төрлийн бензин дизель мотортой машинд хийж болдог.

Автомашин үйлдвэрлэгчээр баталгаажсан стандарт:

Approvals

  • Peugeot and Citroen vehicles with a PSA Approval B71 2312

Таарах стандарт:

  • ACEA C2

Castrol Edge 0W30 A5/B5 oil

Жолооч нарын танил болсон Castrol брэндийн тоснууд нь хөдөлгүүрийг хамгаалж, шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг сайжруулдаг давуу талтай. Бүтэн синтетик тул уламжлалт аргаар үйлдвэрлэсэн тоснуудаас хамаагүй илүү үр дүнтэй.

Castrol Edge 0W30 A5/B5 engine oil for BMW Longlife-04, MB 229.31 / 229.51Renault RN 0700 / 0710, VW 500200 / 50500

It delivers superb levels of protection in different driving conditions and driving styles by reducing the number of deposits and sludge buildups. Moreover, it enhances engine efficiency by lowering fuel consumption.

Эрс тэс орчин нөхцөлд ажрахгүй үүргээ гүйцэтгэх чанартай, температурын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөлгүүрийг элэгдлээс хамгаалж, бохирдол исэлдлээс сэргийлэх сайн чанарын тос.

Стандартууд:

  • ACEA C3

  • API SN

  • BMW Longlife-04

  • dexos2®*

  • MB-Approval 229.31/ 229.51

  • Renault RN 0700 / RN 0710

  • VW 502 00 / 505 00

Mobil 1 0w-30 engine oil

Хөдөлгүүрийн насжилт, эдэлгээг уртасгах чанартай моторын тос. Исэлдэлтэнд тогтвортой байдал сайн, температурын өөрчлөлтөд өндөр тэсвэртэй гээд олон давуу талтай.

Боломжийн хямд үнээр чанартай тос эрэлхийлж байгаа бол Mobil 1 0W-30 тос таны сонголт.

Стандартууд:

  • ACEA A1 / B1 – 98

  • API SJ (EC)/CF (Energy Conserving)

  • ILSAC GF-2

  • Meets the requirements of Ford WSS-M2C-913A specification

Petronas Syntium 7000e 0w-30 oil

Хөдөлгүүрийн хамгаалах тал дээр шилдэг моторын тос. Яндангаас ялгарах утааг багасгах бөгөөд мотор дотор тосон лаг болон бусад бохирдол тогтохоос сэргийлж цэвэр байлгана. Түүнчлэн машины хурд авах явцыг сайжруулах онцлогтой.

Petronas Syntium 7000e 0W30 engine oil for Ford WSS-M2C950-A, Jaguar JLR 03.5007

Стандартууд:

  • API SN

  • ILSAC GF-5

  • ACEA A5,B5,C2

  • Ford WSS-M2C950-A

  • Jaguar JLR 03.5007

0W-30 тостой холбоотой түгээмэл асуултууд

Бүх 0W-30 тоснууд бүтэн синтетик үү?

Үгүй, зарим нь бүтэн синтетик, зарим нь хагас синтетик байдаг.

0W-30 тос юунд сайн бэ?

Хүйтэн сэрүүний улиралтай газар унадаг машинуудад зориулагдсан моторын тос. Мөн хөнгөн суудлын тэрэгний идэлтийг багасгахад сайн нөлөөтэй.

BMW автомашинд ямар тос хийх вэ?

BMW автомашин үйлдвэрлэгч нь LL-01 5W30 стандарттай байсан бүх загвартаа 0W-30 тос хийхийг зөвлөж эхэлсэн.

5W30 хийдэг байсан BMW машинд 0W-30 тосыг орлуулж хийж болох уу?

Болноо, үйлдвэрлэгчээс ч ингэж зөвлөж эхэлсэн байгаа. 0W-30 тос хийж эхэлснээр идэлт багасч, утаа хаялт буурах давуу талтай. Гэхдээ 100,000км болон түүнээс дээш явсан, он хуучин машинуудад 5W-30 тосоо үргэлжлүүлэн хэрэглэхийг зөвлөж байна.

Ямар брэндийн 0W-30 тос зүгээр вэ?

Зах зээлд хэд хэдэн брэндийн 0W-30 тос борлуулагддагаас бид хамгийн шилдэг нь болох LIQUI MOLY-г санал болгож байна. Дотроо олон төрөлтэй тул сонголт арвин байдаг. Бусад брэндүүдийг нэрлэвэл Castrol, Mobil, Petronas зэрэг багтана.

5W-30 тос хийдэг машинд 0W-30 хийвэл ямар нэг сөрөг үр дагавартай юу?

Үгүй, хоёр тос төдийлөн ялгаагүй гэж хэлж болно. Зарим удаан унаж эдэлсэн буюу олон зуун мянган км туулсан машинд 0W-30 хийвэл ууршиж ширгэх үзэгдэл ажиглагдах магадлалтайгаас өөр сөрөг үр дагавар байхгүй.

0W-30 тос дизель моторт сайн уу?

Тиймээ, төрөл бүрийн дизель моторт зохицдог.

0W-30 тос халуун цаг ууртай газар зүгээр үү?

Үгүй, аль болох хүйтэн сэрүүний улиралд хийх хэрэгтэй.

0W-30 тос нь SAE 30 стандартын тостой ижилхэн үү?

Үгүй, хоёр өөр төрлийн тос.

0W-20 тосыг 0W-30 тосоор орлуулж болох уу?

Тиймээ, орлуулахад ямар ч асуудалгүй.

0W-30 болон 0W-40 тоснуудын ялгаа юу вэ?

Аль аль нь хүйтэн сэрүүний улиралд маш сайн тохирсон байдаг. Харин зуны улиралд буюу хөдөлгүүр хэт халдаг нөхцөлд 0W-40 тос илүү тохирно.

Аль брэндийн 0W-30 хамгийн сайн бэ?

LIQUI MOLY. Герман улсын Улм хотод үйлдвэрлэгддэг эдгээр тоснууд нь сайн синтетик тосон суурьтай, шилдэг нэмэлт бүтээгдэхүүнүүдийн багцыг найрлагадаа агуулдаг.

Can I use 5w instead of 0W?

Yes.

Дүгнэлт

Эцэст нь нэгтгэж хэлэхэд зөв стандартын таарах тосоо олж хийх нь хөдөлгүүрийн ашигтай үйл ажиллагааг хангахад чухал нөлөөтэй юм. Хамгийн шилдэг брэндийн 0W-30 тосыг хайж байгаа бол LIQUI MOLY-г сонгохыг зөвлөж байна!

Хэрэв үнийн хувьд харьцангуй өндөр санагдаж байвал бусад брэндийн тоснуудыг сонирхоод үзэээрэй!

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.