Та машинаа зөвхөн хот дотор унадаг уу?

Сүүлийн үед моторын тосны солих давтамж, өөрөөр хэлбэл шинээр хийсэн тосны туулах км улам багассаар байгаа. Учир нь их хотын түгжрээн дунд хөдөлгүүр удаан хугацаагаар асаалттай байгаа ч яг туулж байгаа зай нь маш богино болсон тул тос хурдан хуучирч муудах болсон байна. Үүний шалтгаан нь хөдөлгүүр асаалттай ч гэлээ машин хөдлөхгүй зогсох үед мотор хэт халж, тосны тэсвэртэй температураас давж гардаг бөгөөд ингэснээр тосны пилонк тасарч тослох чанараа алддаг юм.

Hybrid машинуудын очлуур хурдтай давхих үед л зохистой ажилладаг бөгөөд бензин шахах давтамж нь энгийн хөдөлгүүртэй харьцуулахад маш хол байдаг. Харин хотын түгжрэлд хурд авах боломжгүй тул зөвхөн цахилгаан хөдөлгүүрээ ашиглаж, шаталт явагдахгүй улмаар бензин банкинд ус тогтож, зэврэлт үүсэх, бактери үржих, шатахууны чанар хуучирч муудах үзэгдэл явагддаг байна.

Орчин үеийн шууд цацалтат форсунктай, өндөр ачаалалтай хөдөлгүүрүүдэд очлуур ажиллахаас өмнө тэсрэлт үүсэх үзэгдэл (LSPI) түгээмэл болсон бөгөөд үүний үндсэн шалтгаан нь хурд авахгүй, удаан алгуурхан унах байдаг. Свече ажиллахаас өмнө шаталт үүсэх нь мотор цохих, хөдөлгүүрийг эвдрэлд хүргэх эрсдэлтэй юм.

Хотын хөдөлгөөн дунд бага хурдтайгаар ойрхон зайг туулах нь ямар үр дагавартай вэ?

  • Таны машины хөдөлгүүрийн тос хэт халж, хурдан хуучирч мууддаг. Хэрэв таны машин start/stop системгүй л бол хэдий түгжрэл дунд явахгүй зогсож байгаа ч мотор ажилласаар л байдаг. Хурд аваагүй удаан явах үед радиатор болон агааржуулах системээр оруулж байгаа агаар төдий л сайн хөргөөж чаддаггүй байна. Улмаар хөдөлгүүрийн тос хэт халж, шатаж уурших бөгөөд тосны системд үнс тортог болон тосон лаг тогтож бохирдуулдаг юм. Үүнээс сэргийлэхийн тулд үрэлтийг бууруулах чадвартай моторын тос хийх, эсвэл үрэлтийн эсрэг үйлчилгээтэй тосны нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болно. Тосоо тогтмол шалгаж, солих давтамжаа ойртуулах шаардлагатай. Мөн тосоо солиулахдаа заавал мотор угаагчаар цэвэрлүүлж, хуучин тосны үнс тортог, тосон лагийг арилгах хэрэгтэй юм.
  • LSPI буюу очлуур ажиллахаас өмнө шаталт/тэсрэлт үүсэх үзэгдэл үүсдэг. Түгжрэл дунд хөдөлгүүрийн эргэх хурд бага байдаг бөгөөд огцом хурд авах үед шаталт үүсэх нь шууд цацалттай форсунктай машинуудад түгээмэл байдаг юм. Энэ нь мотор цохих, хөдөлгүүрт дуу орох, эвдрэл үүсгэх сөрөг үр дагавартай. Үүнээс сэргийлэх арга зам нь LSPI-г бууруулах үйлчилгээтэй тусгай тос хийх болон форсунк цэвэрлэгч бүтээгдэхүүн хэрэглэх юм.
  • Яндангийн систем бохирддог. Яндангийн систем нь катализатор (бензин) эсвэл дизелийн тоосонцорын шүүр дотор бохирдлыг шүүж аваад өндөр температурт шатааж устгах үүрэгтэй байдаг. Энэ явц нь өндөр хурдтайгаар удаан хугацаанд давхих үед явагдаж, яндангийн систем өөрийгөө цэвэрлэж байх ёстой юм. Гэвч бүх бохирдол ингэж шатаж цэвэрлэгддэггүй. Жишээлбэл DPF (дизелийн тоосонцорын шүүр) хөдөлгүүрт зориулаагүй тосны шатсан үнс тортог шүүрэн дээр тогтож бохирдуулан бөглөдөг байна. Уг бохирдол нь улмаар цемент мэт хатуурч, ямар ч цэвэрлэгээнд дийлдэхгүй болдог. Нэгэнт бөглөрсөн бол та шинээр DPF авч суурилуулахаас өөр замгүй юм. Тийм ч учраас юун түрүүнд машиндаа таарсан зөв моторын тос олж хийх нь чухал байдаг. Мөн түлшний нэмэлт бүтээгдэхүүн банкиндаа хийж, 30-60 минутын турш шулуун замд давхих хэрэгтэй. DPF цэвэрлэх нэмэлт бүтээгдэхүүн хийгээд өндөр хурдтайгаар давхих нь хамгийн үр дүнтэй юм. Та бензин машинтай бол Катализатор Цэвэрлэгч, дизель машинтай бол DPF шүүлтүүр цэвэрлэх нэмэлт бүтээгдэхүүнийг банкиндаа тогтмол хийж хэрэглээрэй.
  • Шатахуун түлшний банкинд ус тогтох, зэврэлт үүсэх, бактери үржих магадлалтай. Богино зам туулдаг бол банкиа дүүргэх давтамж хол байна гэсэн үг. Сардаа эсвэл хоёр гурван сард нэг удаа шатахуун түлш нэмж дүүргэдэг бол агаараар дамжиж тэжээлийн системд ус нэвтэрдэг бөгөөд улмаар банкин дотор ус тогтдог. Ингээд устай банкинд зэврэлт үүсдэг бөгөөд энэ нь бактери үржих нөхцөл бүрдүүлдэг юм. Мөн шатаах камерт ус нэвтрэх нь эвдрэл үүсэх эх үндэс болдог байна. Шатахуун түлшээ уснаас ангижруулахын тулд форсунк цэвэрлэгч, шатахуун түлшний систем цэвэрлэх арчлах зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.