LIQUI MOLY Motor Oil Saver нэмэлт бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга

LIQUI MOLY Motor Oil Saver нэмэлт ашиглан хөдөлгүүрийн дээд зэргийн гүйцэтгэлийг нээ. Уг бүтээгдэхүүний ашиг тус, хэрэглэгчийн туршлагыг судалж, хамгийн зөв, өөрийн машиндаа яг хэрэгтэй сонголтыг хийхийн тулд бусад хувилбаруудтай харьцуулаарай!

Машины тань мотор хөлөрч, тос алдахаас залхаж байна уу? Хэрэв тийм бол LIQUI MOLY Motor Oil Saver нэмэлт бүтээгдэхүүнийг авч хэрэглэх цаг болжээ! Хөдөлгүүрийн сальник жийргэвч хуруувч резинүүдийг сэргээх үйлчилгээтэй, өндөр чанартай тосны нэмэлтийн талаар эндээс уншиж танилцаарай.

Түлхүүр зүйлс

  • LIQUI MOLY Motor Oil Saver нь тос идэх, хөлөрч алдах үзэгдлийг зогсоох зориулалттай нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд моторын тосоо солих болгондоо хэрэглэвэл үр дүн онц сайн мэдрэгдэх болно.

  • Хадгалах болон авч явахад авсаархан, дийлэнхи суудлын автомашинд тохирсон 300мл савлагаатай тул хэрэглэхэд маш хялбар юм.

  • Монголын нөхцөлд хэрэглэгчдийн хэзээний танил болсон бөгөөд сэтгэл ханамжийн баталгаа өндөр, найдвартай үйлчилгээтэй бүтээгдэхүүн.

LIQUI MOLY Motor Oil Saver нэмэлттэй танилц

A bottle of Liqui Moly Motor Oil Saver with rubber and plastic seals

LIQUI MOLY Motor Oil Saver нь хатаж агшсан сальник жийргэвч, хуруувч резинүүдийг зөөллөн сэргээж өгөх үйлчилгээтэй бөгөөд улмаар тос ширгэж уурших, хөлөрч гоожих, хөх утаа хаях зэрэг үзэгдлийг зогсоох, сэргийлэх зориулалттай юм.

Мөн цаашлаад уг бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хөдөлгүүрийн дуу чимээг дарах, үнэтэй засвар үйлчилгээ хийлгэхээс сэргийлэх, моторын ерөнхий үйл ажиллагаагаа сайжруулах гээд олон давхар эерэг үр дүнд хүрэх боломжтой.

Үйлдвэрлэгчийн зоригтой амлалт

A bottle of Liqui Moly Motor Oil Saver with a bold claim of reducing oil consumption

Уг нэмэлтийг үйлдвэрлэгч LIQUI MOLY брэндийн зүгээс хуучирч муудсан сальник жийргэвч хуруув резинийг бүрэн сэргээх, тос идэлтийг багасгах, гоожиж алдахыг зогсоох найдвартай үйлчилгээг хэрэглэгчидддээ амладаг. Тийм ч учраас Motor Oil Saver нь хөдөлгүүрийн урсгал үйлчилгээний салшгүй нэг хэсэг болоход гайхахааргүй нэмэлт бүтээгдэхүүн юм.

Аливаа бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулга олон зүйлийг амладаг ч яг амьдрал дээр бодит үр дүн ямар вэ гэдэг хэрэглэгчийн хувьд хамгийн чухал. Тэгвэл LIQUI MOLY Motor Oil Saver дээр дурьдсан шигээ байж чадах уу үгүй юу гэдгийг мэдэх ганц арга бол хэрэглэж үзсэн жолооч нарын сэтгэгдэл юм. Ямар ч LIQUI MOLY-гийн хэрэглэгчээс асуусан уг бүтээгдэхүүний талаар ам сайтай байх болно.

LIQUI MOLY-гийн шийдлийг хэрэгжүүлэх нь

Motor Oil Saver бүтээгдэхүүнийг хэрэглэхэд маш хялбар:

  • 300мл савлагаатай нэг ширхэг нэмэлт нь 5л хүртэлх моторын тосонд хангалттай байдаг

  • Тос идэлт болон алдалтыг зогсоох хамгийн үр дүнтэй шийдэл

  • Үйлчилгээ үр дүнтэй байхын тулд хөдөлгүүрт доод тал нь 3л тос байх шаардлагатай

Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, унах орчин тийм ч таатай биш Монголын нөхцөлд моторын тосоо солиулах болгондоо Motor Oil Saver бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хамгийн үр дүнтэй байдаг. Нэмэлтийг тосон дээрээ хийснээс хойш 600км – 800км туулж байж бүрэн үйлчилгээгээ үзүүлж эхэлдэг болохыг анхаарна уу.

Савлагаа болон хэмжээ

A bottle of Liqui Moly Motor Oil Saver with packaging and size information

LIQUI MOLY Motor Oil Saver:

  • Авсаархан 300мл савлагаатай

  • 75,000₮ үнэтэй бөгөөд алдагдаж байгаа тосны үнээ бодвол ашигтай зарцуулалт байх болно

  • Авсаархан савлагаа нь хадгалах болон авч явахад амар болгож өгдөг

Савлагаа нь хэрэглэхэд хялбараас гадна маш бат бөх юм. Тийм ч учраас аваад машиныхаа нэг буланд шидчихсэн байхад асгарч алдагдана гэж санаа зовох зүйлгүй давхих боломжтой. Ийм л амар хялбар хэрэглээтэй учраас жолооч нарын маш түгээмэл сонголт болоод байгаа билээ.

Тостой тохирох байдал ба ашиглалт

LIQUI MOLY Motor Oil Saver бүтээгдэхүүнийг бензин болон дизель хамаагүй, зах зээлд байгаа бүх төрлийн моторын тосон дээр хийж болдог. Катализатор болон DPF зэрэгт туршигдсан тул та машиндаа тохирох үгүйд эргэлзэж санаа зовох шаардлагагүй юм.

Motor Oil Saver нь бензин, дизель бүх төрлийн хөдөлгүүрт таараад зогсохгүй, бүх төрлийн тосонд тохирдог. Та ямар ч брэндийн, ямар ч зуурамтгай чанартай тос хэрэглэдэг бай уг нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж болно гэсэн үг.

Бодит амьдрал дээрх үйлчилгээ

A car engine with Liqui Moly Motor Oil Saver being used to reduce oil leaks

Өмнө нь дурдсанчлан хэрэглэгчдийн сэтгэгдэл уг нэмэлт бүтээгдэхүүний үйлчилгээ, үр дүн ямар болохыг гэрчилнэ. Тос идэхээ больж, хөлөрч гоожих нь зогсож, хөх утаа хаяхгүй болох, моторын дуу чимээ дарагдах гээд олон төрлийн үр дүнд хүрсэн болохыг өөр өөр жолооч нар хэлдэг юм. Мэдээж зах зээлд маш олон төрөл загварын автомашин, өөр өөр брэндийн тос байдгаас гадна тухайн машины уналгаа эдэлгээнээс шалтгаалж хэрэглэж үзсэн хүн бүр хүссэн үр дүнгээ мэдэрч чаддаггүй ч дийлэнх олонх нь ам сайтай байдаг.

Хэрэглэгчийн сэтгэл ханамж

An image of Liqui Moly Motor Oil Saver, a product designed to improve user experience by reducing engine wear and tear.

Уг бүтээгдэхүүнийг хэрэглэснээр шатахуун түлш болон тос идэлт багасах, хөдөлгүүрийн үйл ажиллагаа сайжрах, утаа хаялт буурах зэрэг олон давуу талтай. Гэвч мэдээж моторын тосны үнэ дээрээ нэмж зардал гаргах нь жолооч бүрийн хувьд амархан шийдвэр биш юм. Хэдий тийм боловч гоожиж алдаж байгаа тос, илүү идэж байгаа шатахуун түлш, шинээр солих сальник жийргэвч зэргийнхээ зардлыг тооцвол Motor Oil Saver бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хэтдээ харин ч ашигтай тусдаг болохыг байнгын хэрэглэгч нар нь хэлдэг.

Харьцуулах, орлуулах бүтээгдэхүүн

LIQUI MOLY Motor Oil Saver бүтээгдэхүүнтэй ижил төстэй үйлчилгээтэй нэмэлтүүдийг танилцуулж байна:

  • LIQUI MOLY Ceratec

  • MyCar.Repair Engine Sealant Restorer

  • Autobahn Engine Coating

Эдгээр бүтээгдэхүүнүүд нь бүгд моторын тосны нэмэлт бөгөөд хөдөлгүүрийн олон төрлийн асуудлыг шийдэх үйлчилгээтэй сайн чанарын бүтээгдэхүүнүүд юм.

LIQUI MOLY Ceratec болон Autobahn Engine Coating бүтээгдэхүүнүүд нь хөдөлгүүрийн дотор талд керамик найрлагатай хамгаалалтын бүрхүүл тогтоож өгдөг бөгөөд моторын үрэлт элэгдлийг бууруулах замаар үйлчилдэг. Харин MyCar.Repair Engine Sealant Restorer нь Motor Oil Saver-тэй яг ижил сальник жийргэвч, хуруувч резинийг зөөллөн тэлж өгөх, сэргээх үйлчилгээтэй. Үр дүнгийн хувьд эдгээр нэмэлтүүд нь бүгд хөдөлгүүрийн ерөнхий үйл ажиллагааг сайжруулж, тос идэлт алдалтыг багасгаж зогсоон, моторын дууг дарж, утаа хаялтыг бууруулдагаараа төстэй юм.

Та сонголтоо хийхдээ машиныхаа шинж тэмдгийг мэргэжлийн механикаар үзүүлж шалгуулан, зөвлөгөө авч байж хийгээрэй. Яг аль зориулалтын бүтээгдэхүүн нь таны машинд хэрэгтэйг манай мэргэжлийн туршлагатай механикууд хэлж өгөх болно.

Дүгнэлт

Эцэст нь дүгнэж хэлэхэд LIQUI MOLY Motor Oil Saver нэмэлт бүтээгдэхүүн нь сальник жийргэвч, хуруувч резинүүд амархан хатаж агшдаг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай, тоос шороо ихтэй Монголын нөхцөлд аливаа машинд амин чухал хэрэгтэй бөгөөд тос хурдан дундарч, хөх утаа хаяж байгаа машины жолооч таны тэргүүн сонголт байх болно.

Түгээмэл асуултууд

LIQUI MOLY Motor Oil Saver нь ямар үүрэгтэй вэ?

Хуучирч, хатаж агшсан сальник жийргэвч хуруувч резинүүдийг зөөллөн тэлж, сэргээх үүрэгтэй. Үр дүнд нь тос идэлт, алдалтыг багасгаж зогсоох бөгөөд моторын дууг дарж, хөх утаа хаях үзэгдлийг бууруулах болно.

Хэр ойрхон хэрэглэх вэ?

10,000км – 20,000км тутамд хэрэглэхийг зөвлөдөг. Харин Монголын нөхцөлд аль болох тосоо солиулах болгондоо, хэрэв боломжгүй бол өнжөөд нэг хэрэглэх нь үр дүнтэй юм. Заавал солиулахдаа шинэ тосон дээр хийх албагүй бөгөөд явж байгаа тосон дээрээ шууд нэмж болно. Хийснээс хойш 600км – 800км туулж байж бүрэн үйлчилнэ.

LIQUI MOLY Motor Oil Saver тос идэлтийг зогсоодог уу?

Тийм ээ, зогсооно. Сальник жийргэвч хуруувч резин хатаж агших нь тос ууршиж ширгэх үзэгдлийн эх үндэс болдог. Тийм ч учраас Motor Oil Saver бүтээгдэхүүнийг хэрэглэснээр тос амархан дундрахаас сэргийлэх болно.

LIQUI MOLY Motor Oil Saver нэмэлтийг ямар ч тосон дээр хийж болох уу?

Тийм ээ, бүх төрлийн тостой хольж болно. Бензин дизель хамаагүй бүх төрлийн хөдөлгүүрт тохирдогоос гадна зах зээлд борлуулагдаж байгаа ямар ч тостой зохицдог тул санаа зовох зүйлгүй хэрэглэж болно.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.