Автомат хурдны хайрцаг буюу кропны тосны талаарх мэдлэг мэдээлэл

Таны машины автомат кропны тос (ATF) машин тань түүртэлгүй хэвийн ажиллахад маш чухал үүрэг гүйцэтгэдгийг мэдэх үү? Уг амин чухал шингэнийг жолооч нар ихэнхидээ үл ойшоох хандлага бий. Гэвч сайн чанарын кропны тос таны машины эдэлгээг уртасагж, хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг юм. Автомат кропны тосны төрөл зүйлүүд, хэрхэн машиндаа таарах зөв тосыг сонгох талаар, арчилгаа үйлчилгээний зөвлөгөө мэдээллийг эндээс уншиж танилцаарай!

Түлхүүр зүйлс

  • Автомат кропны тосыг бүрэн таниж мэдэх нь аливаа автомашины бүрэн хүчин чадлаараа түүртэлгүй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй.
  • Тогтмол үйлчилгээ буюу цаг тухайд нь тосоо солиулах, солиулахдаа угааж цэвэрлүүлэх, кропны шүүрээ солиулах зэрэг нь аливаа асуудлаас сэргийлэх гол алхам юм.
  • Тухайн автомашины үйлдвэрээс зааж өгсөн стандартын дагуу яг таарсан тосыг олж сонгох нь кропны үйл ажиллагааг хэвийн байлгахад хамгийн чухал.

Автомат кропны тосыг таниж мэдэх нь

Автомат кропны тос (ATF) нь орчин үеийн автомат кропнуудад зориулсан гидрийн шингэн гэж ойлгож болно. Харин автомат хурдны хайрцаг нь хөдөлгүүрээс кардан голд механикаар араа солих шаардлагагүйгээр хүч дамжуулах үүрэгтэй чухал эд анги юм. ATF-ийн хөгжүүлэлт нь автомат кропны технологийн дэвшилтэй салшгүй холбоотой. Маш нарийн төвөгтэй систем тул яг таарах шингэнийг гаргаж авахыг тос тосолгооны брэндүүд тогтмол эрмэлздэг.

Автомат кропны шингэний (ATF) гүйцэтгэх үүрэг

Автомат кропыг тослох, хөргөөх, гидрийн даралтаар хангаж өгөх гээд хэд хэдэн үүрэгтэй. Аливаа автомашины кроп бүрэн хүчин чадлаараа түүртэлгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх, эдэлгээг уртасгахад ATF л нөлөөлдөг юм.

Автомат кропны тосыг хоёр жилд нэг удаа буюу 40,000км тутамд солихыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Мөн солихдоо тусгай угаагч бүтээгдэхүүнээр цэвэрлэж байснаар элдэв асуудлаас сэргийлж, үнэтэй засвар үйлчилгээнээс зайлсхийх боломжтой юм.

ATF төрлүүд

Үндсэн хоёр төрлийн ATF байдаг: синтетик болон уламжлалт шингэн. Синтетик ATF нь орчин үеийн шийдэл бөгөөд уламжлалт ATF-тэй харьцуулахад хэт халуун, хүйтэн хэмд тэсвэртэй байдлаар илүү, зэврэлтээс хамгаалах чанар болон элэгдэл үрэлтийг багасгах тал дээр илүү сайн байдаг юм.

Харин уламжлалт шингэн нь их ачаалал шаардагдахгүй нөхцөлд илүү тохиромжтой гэж ойлгож болно. Мөн түүнчлэн зарим автомашинууд онцгойлсон тусгай төрлийн тоснуудыг шаардах болсон юм. Жишээлбэл CVT, DSG зэрэг энгийн автомат кропноос өөр төрлийн хурдны хайрцагтай бол дагаад энгийн ATF-ээс өөр төрлийн шингэн ордог.

Тухайн автомашины үйлдвэрээс зааж өгсөн стандартын дагуу яг таарсан тосыг олж сонгох нь кропны үйл ажиллагааг хэвийн байлгахад хамгийн чухал.

LIQUI MOLY ATF автомат кропны шингэний сонголтууд

LIQUI MOLY брэнд нь автомат кропны тосыг маш өргөн сонголттойгоор санал болгодог. Тэдгээр нь бүгд автомашин үйлдвэрлэгчдийн тестээр баталгаажсан, стандартыг хангасан эсэх талаар мэдээллийг савлагаан дээрээ агуулдаг тул сонголт хийхэд маш хялбар байх болно.

Тухайн автомашин үйлдвэрлэгчийн зааврын дагуух хугацаанд тогтмол шингэнийг нь сольж байх, үйлчилгээ цэвэрлэгээ, арчилгаа хийлгэж байх нь эдэлгээ, хэвийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй шүү.

LIQUI MOLY ATF 1100

Баталгаажсан стандартууд: Allison C4, Dexron III G/III H/TASA (Typ A/Suffix A), DTFR 13C100 (236.1), Ford Mercon, MAN 339 Typ L1/339 Typ V1/339 Typ Z1, MB-Freigabe 236.1, Voith H55.6335.XX (G 607), ZF TE-ML 03D/04D/14A/17C, ZF Freigabenummer ZF004926

Хангасан стандартууд: Allison TES 389, Caterpillar TO-2, Ford ESP-M2C 166-H, MB 236.6, Volvo 97341, ZF TE-ML 02F, ZF TE-ML 09, ZF TE-ML 11A, ZF TE-ML 11B, ZF TE-ML 14B

LIQUI MOLY ATF 1200

Баталгаажсан стандартууд: Allison C4, Dexron III H, Ford Mercon V, Honda ATF Z1 (except CVT), Hyundai SP-II, Hyundai SP-III, JASO 1-A, Kia SP-II, Kia SP-III, Mazda ATF M-III, Mazda ATF M-V, Mitsubishi SP-II, Mitsubishi SP-III, Nissan AT-Matic D Fluid, Nissan AT-Matic J Fluid, Nissan AT-Matic K Fluid, Toyota Type T-II, Toyota Type T-IV

Хангасан стандартууд: Allison TES 295, BMW 7045 E, BMW 8072 B, BMW LA 2634, BMW LT 71141, Caterpillar TO-2, Chrysler ATF +3, Chrysler ATF +4, Daimler NAG-1, JWS 3309 (Aisin Warner), MAN 339 Typ V1, MAN 339 Typ Z1, MAN 339 Typ Z2, MB 236.10, MB 236.11, MB 236.2, MB 236.5, MB 236.6, MB 236.7, MB 236.9, MB 236.91, Subaru ATF, Voith H55.6335.XX (G 607), Volvo 97340, Volvo 97341, VW G 052 162, VW G 052 990, VW G 055 025, ZF TE-ML 02F, ZF TE-ML 03D, ZF TE-ML 04D, ZF TE-ML 05L, ZF TE-ML 09, ZF TE-ML 11A, ZF TE-ML 11B, ZF TE-ML 14A, ZF TE-ML 14B, ZF TE-ML 17C

LIQUI MOLY ATF 1400

Хангасан стандартууд: Dodge CVTF+4, Dodge NS-2, Ford CVT23, Ford CVT30, Ford Mercon C, GM/Saturn DEX-CVT, Honda HCF2, Honda HMMF, Hyundai SP-CVT 1, Jeep CVTF+4, Jeep NS-2, Kia SP-CVT 1, MB 236.20, Mini Cooper (EZL 799), Mitsubishi CVTF-J1, Mitsubishi CVTF-J4, Nissan CVT NS-2 Fluid, Nissan NS-3 CVT Fluid, Subaru E-CVT, Subaru High Torque CVTF, Subaru Lineartronic CV-30, Subaru Lineartronic CVTF, Subaru Lineartronic CVTF II, Subaru NS-2, Suzuki CVT Green1, Suzuki CVT Green2, Suzuki NS-2, Suzuki TC, Toyota CVTF FE, Toyota TC, VW G 052 180, VW G 052 516

LIQUI MOLY ATF 1600

Баталгаажсан стандартууд: MB-Approval 236.14

Хангасан стандартууд: MB 236.12

LIQUI MOLY ATF 1800

Баталгаажсан стандартууд: Dexron VI, Ford Mercon LV

Хангасан стандартууд: Aisin Warner AW-1, BMW 83 22 0 142 516, BMW 83 22 2 152 426, BMW 83 22 2 289 720, BMW 83 22 2 305 396, BMW 83 22 2 305 397, BMW 83 22 2 355 599, BMW M-1375.4, Fiat 9.55550-AV5, Honda ATF 3.1, Honda ATF DW-1, Hyundai SP-IV, Hyundai SP-IV-RR, Isuzu ATF WSI, JASO 1A-LV, JWS 3324 (Aisin Warner), Land Rover TYK 500050, Mazda ATF FZ, MB 236.12, MB 236.14, Mitsubishi Dia Queen ATF-MA1, Mitsubishi Dia Queen ATF-PA, Nissan AT-Matic S Fluid, Nissan Matic P, Toyota WS, VW G 055 005, VW G 055 162, VW G 055 540, VW G 060 162

LIQUI MOLY ATF 1900

Хангасан стандартууд: MB 236.15

LIQUI MOLY ATF 1950

Хангасан стандартууд: MB 236.17

LIQUI MOLY Dual Clutch Transmission Oil 8100

Хангасан стандартууд: BMW 83 22 0 440 214, BMW 83 22 2 147 477, BMW 83 22 2 148 578, BMW 83 22 2 148 579, BMW 83 22 2 167 666, BMW 83 22 2 433 157, BMW DCTF-1, BMW DCTF-1+, BMW DCTF-2, BMW MTF LT-5, Chrysler, Chrysler 68044345 EA, Chrysler 68044345 GA, Eaton PS-278, Fiat 9.55550-HE2, Fiat 9.55550-MZ6, Ford 1490761, Ford 1490763, Ford F-DC, Ford KU7JM2C218AA, Ford WSS-M2C 218-A, Ford WSS-M2C 936-A, Jaguar / Land Rover GX73-M1R564-AA, MB 236.21, MB 236.24, MB 239.21, MB A 000 989 04 03, MB A 000 989 20 02, Mitsubishi MZ320065 Dia-Queen SSTF-I, Peugeot Citroen (PSA) 9734.S2, Porsche 999.917.080.00, Porsche 999.917.080.01, Renault DW5, Renault DW6, Volvo 1161838, Volvo 1161839, VW G 052 182, VW G 052 529, VW G 052 536, VW G 055 529, VW G 055 536, ZF TE-ML 11

Машиндаа яг таарсан ATF-ийг олж сонгох нь

Машиндаа таарсан зөв автомат кропны шингэнийг сонгох нь маш чухал. Таны машины кропонд таарах хамгийн тохиромжтой шингэн нь кропны төрлөөс, шаардагдах стандартаас хамаарах бөгөөд үүнийг автомашин үйлдвэрлэгчийн гарын авлагаас уншиж мэдэх боломжтой. Эсвэл мэргэжлийн механикт хандан зөвлөгөө авсны үндсэн дээр сонголтоо хийгээрэй.

Үйлдвэрлэгчийн стандартууд

Тухайн автомашин үйлдвэрлэгчийн гарын авлага дээр заасан төрөл стандартын дагуу автомат кропны шингэнээ сонгох нь зайлшгүй хэрэгтэй алхам шүү. Хэрэв таарч тохирохгүй тос хийвэл кроп эвдрэх, улмаар үнэтэй засвар эсвэл бүр шинээр солиулах ч зардал гарч магадгүй юм. Иймд заавал машинтай дагалдаж ирсэн гарын авлага, хэрэв байхгүй бол онлайнаар автомашин үйлдвэрлэгчийн мэдээллийг авч эсвэл мэргэжлийн механикаас зөвлөгөө мэдээлэл авч байж сонголтоо хийгээрэй.

Түгээмэл ATF стандартууд

Автомашин үйлдвэрлэгчийн нарийн зааж өгсөн стандартаас гадна зах зээлд түгээмэл хэрэглэгддэг стандартууд гэж мөн бий. Жишээлбэл: General Motors (GM), DEXRON, Ford MERCON зэрэг. Эдгээр стандартууд нь төрөл бүрийн автомат кропны хэрэгцээ шаардлагад нийцэхүйц байдаг тул түгээмэл хэрэглэгддэг юм.

Өөрийн машиныхаа гарын авлага дээр зааж өгсөн тусгай стандарт болон түгээмэл стандартыг аль алийг нь тулган үзэж, зөв сонголт хийснээр таны машины автомат кроп ямар ч асуудалгүй ажиллах боломж бүрдэх болно.

Автомат кропны шингэнээ солих цаг болсныг илтгэх шинж тэмдэгүүд

Яг л моторын тостой ижил ATF ч гэсэн он цагийн эрхээр хуучирч мууддаг. Хуучирч үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон шингэнтэй удаан явах нь кроп эвдрэх нөхцөлийн үндэс суурь болдог юм. Кропны тосоо солих болсныг илтгэх шинж тэмдэгүүдэд: араа солих явцад асуудал үүсэх, кроп хэт халах, дуу чимээ гарах зэрэг багтана.

Автомат кропны тосоо цаг тухайд нь солиулснаар үнэтэй засвар үйлчилгээнээс сэргийлэх боломжтой шүү.

Араа солих явцад асуудал үүсэх

Араа солиход гацах, удаашрах, хатуурах зэрэг нь ATF-ээ солих болсны хамгийн тод шинж тэмдэг юм. Эдгээр асуудлууд нь кропны тос элдэв бохирдлоос болж чөлөөтэй урсаж тослох үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаатай шууд холбоотой.

Тосны шубээ тогтмол татаж үзэн, автомат кропны шингэнээ ямар өнгөтэй байгааг шалгаж байснаар элдэв асуудлаас эрт сэргийлэх боломжтой. Хэрэв таны кропны тос хүрэн, хар бараан өнгөтэй бөгөөд шатсан үнэр ялгарч байвал солиулах болжээ гэсэн үг.

Кроп хэт халах

Шингэнээ солиулах болсны өөр нэг шинж тэмдэг нь кроп хэт халах юм. Харин хэт халж байгааг мэдэх арга нь утаа эсвэл шатсан үнэр ялгарч байгаа эсэхийг шалгах болно.

ATF нь кропыг тослож, хөргөөж өгснөөр хэт халахаас сэргийлдэг. Харин хуучирч муудсан шингэн энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноор хэт халалт үүсдэг байна. Та тогтмол тосны түвшин болон өнгийг шалгаж үзээд, шаардлагатай бол цаг тухайд нь солиулж байгаарай.

Автомат кропны тосыг солих нь – Угаах арга

Автомат кропны тосны үүрэг болон бусад мэдээллийг авсан бол одоо хэрхэн солих талаар сурч аваарай. Угаах арга нь хуучин тосоо асгаад, элдэв бохирдлыг арилгах үүднээс угааж цэвэрлэсний дараа шинэ тосоо хийх зэрэг алхамуудаас бүрдэнэ.

Хуучин тосоо асгах

Автомат кропны тосыг солих хамгийн эхний алхам бол мэдээж хуучин тосоо шавхаж асгах юм. Ингэхдээ дараах алхамуудыг дагаж мөрдөөрэй:

  1. Кропны доод талд байрлах тагийг олж илрүүлнэ.
  2. Хуучин тосыг тосох тэвш эсвэл саваа байрлуулна.
  3. Эрэг боолтны түлхүүрээр тагийг онгойлгоно.

Хуучин тос асгарч дууссаны дараа тэвшийг угааж цэвэрлэнэ.

Системийг угаах

Хуучин тосыг шавхаж дууссаны дараа кропны системийг угаах хэрэгтэй. Ингэхдээ тусгай зориулалтын бүтээгдэхүүн ашиглаарай. Кропоо угааснаар хуучин тосноос үүссэн бохирдол арилж шинэ тос түргэн бохирдохгүй байх давуу талтай юм.

Угаах үндсэн хоёр арга зам байдаг. Тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн тусламжтай угаагч бодис хийн цэвэрлэх нь илүү үр дүнтэй байдаг бол шинэ тос хийн эргэлдүүлж асгах замаар угаах нь бүрэн цэвэрлэгдэх магадлал багатайгаас гадна их зардалтай тусдаг.

Шинэ шингэнээ хийх

Кропны системээ угааж цэвэрлэж дууссаны дараа шинээр тос хийнэ. Шинэ ATF-ээ хийхдээ дараах алхамуудыг дагаарай:

  1. Кропны тосны шубээ гаргаж авна.
  2. Шубны нүхэнд юүлүүрээ хийнэ.
  3. Шинэ тосоо юүлүүртээ алгуурхан хийх бөгөөд тогтмол шингэний түвшинг шалгаж үзэн, хэт дүүргэхээс сэргийлээрэй.

Тухайн автомашины үйлдвэрээс зааж өгсөн стандартын дагуу яг таарсан тосыг олж сонгох нь кропны үйл ажиллагааг хэвийн байлгахад хамгийн чухал шүү.

Автомат кропны тосыг солих нь – Автомат кроп угаагч бүтээгдэхүүнээр цэвэрлэх арга

Зүгээр хуучин тосоо асгаад, шинээр шингэн хийх аргаас гадна тусгай зориулалтын Автомат кроп угаагч бүтээгдэхүүн ашиглах зам мөн бий. Ингэж цэвэрлэх нь онцгой үр дүнтэй бөгөөд, араа солих явц сайжирч зөөлрөн, кропны эдэлгээг уртасгах болно.

Автомат кроп угаагчаа хуучин ATF дээрээ нэмж хийх

Машинаа бэлдэхдээ дараах алхамуудыг дагаж мөрдөөрэй:

  1. Автомат кропны шингэнээ халаахын тулд машинаа хэдэн минут нормалдах.
  2. Машинаа унтраах.
  3. Өргөх төхөөрөмжөөр машинаа өндөрлөх.

Эдгээр алхамын дараа автомат кроп угаагчаа хуучин тосон дээрээ нэмж хийнэ. Мотороо асааж, бүх араануудаа сольж цэвэрлэгч бүтээгдэхүүн болон кропны шингэнг эргэлдүүлэх хэрэгтэй.

Угаагч болон ATF-ээ кропны системээр эргэлдүүлэх

Угаагчаа хуучин тосон дээрээ хийсний дараа хөдөлгүүрийг 10-15 минут ажиллуулна. Ажиллуулахдаа бүх араанд сольж угаагчийг кропны системээр бүрэн эргэлдүүлж, эд анги болгонд хүрч бохирдлыг арилгах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй юм. Ингэснээр кроп бүрэн цэвэрлэгдэж, хуучин тосны үлдэгдэл бохирдолгүй болсноор шинээр хийх тос амархан хуучирч бохирдохгүй байх давуу талтай.

Хуучин тосоо асгах

Угаагч болон хуучин тосоо сайтар эргэлдүүлсний дараа асгахдаа дараах алхамуудыг дагаж мөрдөөрэй:

  1. Кропны тосны тэвшийг олж илрүүлнэ.
  2. Тэвшин дор хуучин тосыг тосож авах хувин савыг байрлуулна.
  3. Асгах тагийг эрэг боолтны түлхүүрээр онгойлгоно.
  4. Хуучин тосоо шавхаж асгана.

Шавхаж авсан хуучин тосоо оршин суугаа газрынхаа хууль журмын дагуу хаях хэрэгтэй. Учир нь автомашины тос нь онцгой хаягдалд тооцогддог тул тусгай хууль дүрэмтэй байдгийг санаарай.

Шинэ тосоо хийх

Эцэст нь шинэ ATF-ээ хийхдээ дараах алхамуудыг дагаж мөрдөнө:

  1. Машинаа тэгш газар зогсоох бөгөөд хөдөлгүүрээ унтраалгүй орхино.
  2. Кропны шубээ олж илрүүлнэ.
  3. Шубээ гаргаж аваад юүлүүрээ оронд нь хийнэ.
  4. Шинэ шингэнээ юүлүүрт алгуурхан хийх бөгөөд тосны түвшинг тогтмол шалгаж, хэт дүүргэхээс сэргийлээрэй.

Тухайн автомашины үйлдвэрээс зааж өгсөн стандартын дагуу яг таарсан тосыг олж сонгох нь кропны үйл ажиллагааг хэвийн байлгахад хамгийн чухал шүү.

Автомат кропны шингэнээ арчилж тордох арга замууд

Автомат кропныхоо тосыг арчилж тордох нь кропны эдэлгээ, насжилтыг уртасгаж, хэвийн үйл ажиллагаагаар хангахад чухал нөлөөтэй.

Ингэхдээ кропны шингэнийхээ түвшинг тогтмол шалгах, солих хугацааг нь хэтрүүлэхгүй байх, шүүр шүүлтүүрийг нь цаг тухайд нь солих зэрэг зүйлсийг дагаж мөрдөнө.

Шингэний түвшин болон чанарыг шалгах

ATF-ийн түвшинг болон өнгөний өөрчлөлт буюу чанарыг тогтмол шалгах нь чухал. Ингэхдээ дараах алхамуудыг дагаж мөрдөөрэй:

  1. Кропны шубээ гаргаж авна.
  2. Алчуураар цэвэрлэнэ.
  3. Шубээ буцааж хийнэ.
  4. Дахин татаж гарган тосны түвшинг үзнэ.

Кропны тосныхоо өнгө болон үнэр, өтгөн шингэн зуурамтгай чанарыг шалгаж үзэхдээ хамтад нь тоормосны дискээ шалгаарай. Ямар нэг харласан толбо байгаа эсэх, шатсан үнэр гарч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй шүү. Мөн шубээ татаж үзэхэд ямар нэг гадны биет, үртэс бохирдол байвал мөн солиулах шаардлагатай гэсэн үг.

Солих давтамж

Орчин үеийн автомашинуудын загвар бүрийн онцлогоос шалтгаалж дунджаар 40,000км – 120,000км тутамд солих шаардлагатай байдаг. Иймд та өөрийн машиныхаа үйлдвэрээс зааж өгсөн хугацааг дагаж мөрдөх хэрэгтэй юм. Мөн тухайн машиныг унаж байгаа орчин нөхцөл солих давтамжид нөлөөлж байдаг. Ерөнхийдөө солих эсэхээ шийдэхдээ тосны өнгө чанар, түвшингээ өөрийн нүдээр шалгаж үзэж байж шийдэхийг зөвлөж байна.

Автомат кропны тосны шүүр

Автомат кропны тосны шүүр нь цэвэр бохирдолгүй, хэвийн ажиллагаа нь алдагдаагүй кропны хувьд чухал хувь нэмэртэй байдаг юм. Шүүрээ тосноосоо илүү ойрхон давтамжтай (30,000км – 40,000км) эсвэл тостойгоо цуг солиулж байх хэрэгтэй.

Дүгнэлт

Эцэст нь дүгнэхэд автомат кропны тос нь аливаа автомашины хэвийн үйл ажиллагаанд маш чухал нөлөөтэй бөгөөд кропны эдэлгээнд нөлөөлөх номер нэг зүйл гэдгийг ойлгож авсан байх. Кропны тосны гүйцэтгэх үүрэг, төрөл зүйлүүд, түүн дотроос өөрийн машиндаа яг таарах зөв шингэнийг олж сонгох нь ямар үр дүнтэйг ч мөн мэдэж авсан гэж найдаж байна. Тосоо буруу сонгох, кропны арчилгаа үйлчилгээгээ цалгардуулах зэрэг нь үнэтэй засвар үйлчилгээ, бүр шинээр солиулах ч хэмжээний асах их зардал гаргахын эх үндэс болохыг бүү мартаарай. Мөн кроп нь нарийн төвөгтэй эд анги тул заавал мэргэжлийн механикт хандаж, зөвлөгөө мэдээлэл, үйлчилгээ авах хэрэгтэй шүү. Тогтмол тосоо шалгаж үзээд, шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй тэр дор нь авч байгаарай.

Түгээмэл асуултууд

Кропны тос солих шаардлагатай болсон эсэхийг яаж мэдэх вэ?

Араа солих явцад гацах, зуурч хатуурах, алдагдах, кропноос шүүрч тос алдах, шатсан үнэр гарах, дуу чимээ ялгарах, хурд авах явц удаашрах зэрэг шинж тэмдэгүүд илэрвэл автомат кропны шингэнээ солиулах цаг болжээ гэсэн үг.

Шингэнээ тогтмол давтамжтай солих ёстой юу?

Тийм. Кропны тосоо заавал солиулж байх хэрэгтэй бөгөөд давтамж нь 40,000км – 80,000км тутамд байх хэрэгтэй.

Автомат кропны тосны түвшин багассан байвал яах вэ?

Тосны түвшин багасвал сөрөг шинж тэмдэгүүд ар араасаа илрэх бөгөөд арга хэмжээ авалгүй удаан явбал кроп эвдрэх эрсдэлтэй. Иймд тэр даруй нэмж хийлгэх эсвэл шинээр солиулах хэрэгтэй шүү.

Автомат кропыг угааж болдог уу?

Автомат кропыг угааж солих нь хамгийн үр дүнтэй солих арга юм. Учир нь зүгээр хуучин тосоо асгаад шинэ тос хийснээр гүзээ дискэнд хуучин тосноос үлддэг. Иймд тусгай төхөөрөмж болон бүтээгдэхүүнээр бүрэн системээр нь угааж цэвэрлэн солих нь хамгийн үр дүнтэй байдаг. Уг үйлчилгээг мэргэжлийн авто сервист очиж хийлгэх шаардлагатай.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.