Антифриз болон хөргөөх шингэн хоёр нэг ижилхэн зүйл үү? Дэлгэрэнгүй хөтөч 2024

Антифриз ба хөргөлтийн шингэний ялгааг ойлгохын тулд дараах мэдээлэлтэй уншиж танилцаарай. Антифриз ба хөргөлтийн шингэн нь ижил зүйл мөн үү? Энэхүү иж бүрэн гарын авлага нь тэдний үүрэг, хэрэглээ болон таны тээврийн хэрэгслийн оновчтой гүйцэтгэлд хамгийн сайныг нь хэрхэн сонгохыг онцолсон болно.

Өвлийн тэсгим хүйтэнд машины тань хөдөлгүүр асаж өгөхгүй зовоодог уу? Эсвэл зуны аагим халуунд мотор тань хэт халж таг зогсдог уу? Энэ хоёр нөхцөлийн аль нь ч бай бухимдал төрүүлэм гэдэгтэй та санал нийлэх биз. Яг энэ нөхцөлд та дотроо антифриз болон хөргөөх шингэн гэж адилхан зүйл үү эсвэл хоёр тусдаа юу гэдгийг бодож магадгүй. Ялгааг нь мэдсэн цагт эдгээр асуудлуудаас зайлсхийж машинаа асуудалгүй ажиллуулж чадна.

Түлхүүр зүйлс

  • Антифриз болон хөргөөх шингэний гүйцэтгэх үүргийг тус бүрт нь бүрэн ойлгож, концентрацийн түвшин болон хэрэглэх нөхцөл шаардлагыг таниж мэдэх нь автомашинаа асуудалгүй ажиллуулахад чухал нөлөөтэй.
  • LIQUI MOLY брэнд нь олон төрлийн шингэнийг өргөн сонголттойгоор санал болгодог тул өөрийн машинд хэрэгтэй шингэнээ олоход илүү хялбар байх болно.

  • Хөргөөх шингэнийхээ түвшинг тогтмол шалгаж, радиатороо угааж, мэргэжлийн тусламж зөвлөгөө авч байх нь хөдөлгүүрийн хөргөөх системээ асуудалгүй ажиллуулахад чухал нөлөөтэй.

Антифриз болон хөргөөх шингэнийг ойлгох нь

A car's engine with a cooling system and antifreeze coolant

Хөдөлгүүрийг хөргөөх системд антифриз болон хөргөөх шингэн аль аль нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнгөц бодоход адилхан санагдаж болох ч яг үнэндээ хоёр өөр үүрэгтэй, тус тусын онцлогтой байдаг.

Эхлээд антифризний гүйцэтгэх үүрэгт юу багтдаг талаар танилцуулж байна.

Антифризний үүрэг

Антфриз нь таны машины хөдөлгүүрийг хөлдөх болон хэт халахаас сэргийлэх үүрэгтэй. Үндсэн найрлагад нь этилийн гликол ордог бөгөөд энэ бодис нь радиаторын шингэний царцах хэмийг багасгаж өгдөг бөгөөд усан насосыг тослож, зэврэлтээс хамгаалж байдаг.

Дийлэнхи антифриз нь исэлдэлтийн эсрэг найрлагатай байдаг тул хөдөлгүүрийн эд ангиудыг зэврэхээс сэргийлдэг юм. Антифриз шингэн нь үндсэндээ таны машиныг хасах хэмд түүртэлгүй ажиллах нөхцөл боломжоор хангаж, үнэтэй засвар үйлчилгээнээс сэргийлдэг гэж ойлгож болно.

Хөргөөх шингэний үүрэг

Харин хөргөөх шингэн нь ус болон антифризний холимог юм. Уг шингэн нь хөдөлгүүр даяар эргэлдэж байдаг бөгөөд моторын температурыг зохицуулах үүрэгтэй. Хөргөөх шингэн болон антифризний үндсэн найрлага нь адилхан этилийн гликол байдаг. Хөргөөх шингэн нь хөдөлгүүрийг хүйтэн болон халуун аль ч нөхцөлд зохих хэмд нь тохируулж байдаг чухал шингэн юм. Температур зохих түвшинд байх нь хөдөлгүүр түүртэлгүй ажиллах, үнэтэй эвдрэлээс сэргийлэх зэрэгт чухал нөлөөтэй.

Хөргөөх шингэний концентраци буюу ус болон бодисын харьцаа хэмжээ чухал гэдгийг сайтар санаарай. Ерөнхийдөө 50% ус болон 50% антифриз гэсэн найрлагатайгаар хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Ийм харьцаатай шингэнээр радиатороо дүүргэснээр өвлийн хүйтэнд хөдөлгүүр хөлдөх, зуны улиралд хэт халах зэрэг асуудлаас сэргийлэх болно.

Антифриз болон хөргөөх шингэний гол ялгаанууд

A car's engine with a cooling system and radiator fluid

Антифриз болон хөргөөх шингэний гүйцэтгэх үндсэн үүргүүдийг мэдэж авсан бол одоо хоорондох ялгаануудтай танилцаарай. Концентрацийн түвшин, нэмэлт бүтээгдэхүүн, хэрэглэх нөхцөл шаардлага зэрэг нь ондоо байдаг тул дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Концентрацийн түвшин

Өмнө нь дурьдсанчилан антифриз нь концентрацижуулсан шингэн бол хөргөөх шингэн нь ус болон антифризийн холимог юм. Антифризийн найрлага дахь гликолийн концентраци харьцангуй өндөр бөгөөд энэ нь хүйтэнд хөлдөж царцахаас сэргийлдэг. Харин хөргөөх шингэн нь гликолийн найрлага багатай тул хэт халалтаас илүү хамгаалах чадвартай гэсэн үг.

Тухайн автомашины үйлдвэрийн гарын авлага дээр зааж өгсөн хэмжээгээр ус болон антифризээ хольж хийх нь хөдөлгүүрийн хэвийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй шүү. Хэрэв зааж зөвлөсөн хэмжээнээс өөр найрлагатай шингэн хийвэл хөдөлгүүр эвдрэх, бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байх сөрөг үр дагавартай.

LIQUI MOLY брэндийн антифриз болон хөргөөх шингэний нэмэлт бүтээгдэхүүнүүд

Германы шилдэг тос тосолгооны брэнд нь антифриз болон хөргөөх шингэний нэмэлт бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор санал болгодог. Тэдгээр нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр таны хийсэн антифриз болон хөргөөх шингэн үүргээ дээд зэргээр биелүүлж, хөдөлгүүр бүрэн хамгаалагдаж, ашигтай ажиллагаа сайжрах болно.

LIQUI MOLY Radiator Cleaner is a useful and high quality coolant additive to be used before draining old coolant

LIQUI MOLY нэмэлт бүтээгдэхүүнүүдийн жишээ:

  • Радиаторын шүүрэл тогтоогч

  • Бөглөрөл арилгах, улмаар радиаторын үйл ажиллагааг сайжруулах нэмэлт бүтээгдэхүүнүүд
  • Радиатор угаагч
  • Урьдчилан хольсон антифриз
  • Этилийн гликол дээр суурилсан радиаторын шингэн

Хэрэглээ

Өмнө дурьдсанчилан этлийн гликол эсвэл пропилен гликол дээр суурилсан антифризийг хүйтэн хэмд хөлдөхөөс сэргийлэх зорилгоор хэрэглэх бол ус болон антифризийг хольсон хөргөөх шингэнийг хөдөлгүүр хэт халахаас сэргийлэх зорилгоор хийнэ.

Хөдөлгүүрийн хэмийг зохицуулахаас гадна антифриз болон хөргөөх шингэн нь усан насосыг тослох давхар үүрэгтэй. Та өөрийн машиныхаа гарын авлага, онлайн хөтөч дээрх заавар зөвлөгөөний дагуу аль шингэнийг хэрэглэхээ шийдээрэй.

Антифриз болон хөргөөх шингэний төрлүүд

An image showing the difference between antifreeze and coolant and answering the question 'Is antifreeze and coolant the same thing?'

Үндсэн гурван төрлийн антифриз болон хөргөөх шингэн зах зээлд борлуулагддаг. Үүнд: Органик бус нэмэлтийн технологи (IAT), Органик хүчлийн технологи (OAT), Хайбрид органик хүчлийн технологи(HOAT) зэрэг багтана. Эдгээр төрөл нь тус бүрийн онцлоготой тул машиндаа яг тохирсон сонголтыг хийх нь чухал юм.

IAT (Inorganic Additive Technology) буюу Органик бус нэмэлтийн технологи

Органик бус нэмэлтийн технологи (IAT) бүхий хөргөөх шингэнүүд нь уламжлалт хэрэглээний ногоон өнгөтэй, органик бус зэврэлтээс хамгаалах найрлагыг агуулсан байдаг. Эдгээр хөргөөх шингэн нь этилийн гликол дээр суурилсан байдаг бөгөөд үнийн хувьд харьцангуй хямд, олдоц элбэгтэй байдаг юм.

Уг төрлийн шингэн нь хэдий хүйтэнд хөлдөж царцах, халуунд хөдөлгүүр хэт халах зэргээс хамгаалахдаа муугуй ч гэлээ OAT хөргөөх шингэнийг бодвол харьцангуй богино эдэлгээтэй. Тийм ч учраас IAT хөргөөх шингэнийг ойр ойрхон сольж байх шаардлагатай юм.

OAT (Organic Acid Technology) буюу Органик хүчлийн технологи

Органик хүчлийн технологи (OAT) бүхий хөргөөх шингэн:

  • Эдэлгээ урттай

  • Органик зэврэлтээс хамгаалах найрлагатай

  • Ихэвчлэн улбар шар эсвэл улаан өнгөтэй

  • Пропилен гликол суурьтай

  • Органик хүчил нь силикатийг (IAT) бодвол удаан задардаг тул эдэлгээ урттай ойр ойрхон солих шаардлагагүй

Хэдий OAT хөргөөх шингэн нь илүү сайн хамгаалах чанартай, удаан эдэлгээтэй ч гэлээ үнийн хувьд харьцангуй өндөр тусдаг юм. Иймд хэрэгцээ шаардлагаасаа хамаарч сонголтоо хийхийг зөвлөж байна.

HOAT (Hybrid Organic Acid Technology) буюу Хайбрид органик хүчлийн технологи

Хайбрид органик хүчлийн технологи (HOAT) бүхий хөргөөх шингэн:

  • IAT болон OAT шингэний холимог
  • IAT болон OAT аль аль шингэний давуу талуудыг агуулдаг
  • IAT болон OAT шингэнүүдтэй харьцуулахад илүү удаан эдэлгээтэй, хамгаалах чадвар сайтай

Та өөрийн машиныхаа гарын авлага, онлайн хөтөч дээрх заавар зөвлөгөөний дагуу машиныхаа загварт яг таарах зөв HOAT шингэнийг сонгоорой. Эсвэл мэргэжлийн механикаас зөвлөгөө авах хэрэгтэй шүү.

Машиндаа яг таарах антифриз эсвэл хөргөөх шингэнийг сонгох нь

A car's engine with a cooling system and radiator fluid, showing the radiator cap and coolant reservoir

Өөрийн автомашиныхаа загварт яг тохирсон антифриз эсвэл хөргөөх шингэнийг сонгох нь хөдөлгүүрийн үйл ажиллагаа болон эдэлгээнд чухал нөлөөтэй. Харин хэрхэн яаж зөв шингэнээ олохыг дараах хэсгээс мэдэж аваарай.

Эдгээр зөвлөгөөнүүдийг дагаж мөрдсөнөөр машиныхаа хөргөөх системийг элдэв эвдрэлээс сэргийлж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах болно.

Машиныхаа үйлдвэрлэгчийн гарын авлагыг унших

Таны машиныг үйлдвэрээс дагалдаж ирсэн эзэмшигчийн гарын авлага нь маш үнэ цэнэтэй мэдээллүүдийг агуулж байдаг. Ялангуяа антифриз болон хөргөөх шингэнийг сонгоход хэрэгтэй мэдээллүүд бий. Гарын авлагад зөвлөсөн төрөл, өнгө зэргийг уншиж байж ямар шингэн хийхээ шийдээрэй.

Зөв антифриз эсвэл хөргөөх шингэнээ хийх нь таны машины хөдөлгүүрийг хүйтэнд хөлдөж, зундаа хэт халахаас сэргийлэхэд чухал нөлөөтэй шүү.

Мэргэжлийн тусламж үйлчилгээ авах

Машиныхаа гарын авлагыг уншихаас гадна мэргэжлийн туршлагатай, найдвартай механикаас зөвлөгөө авах нь чухал юм. Мэргэжлийн механик тухайн автомашины загварт яг тохирсон бүтээгдэхүүнийг зөвлөхөөс гадна унах орчин нөхцөл, цаг агаар, замын хөдөлгөөнд тохирсон зөвлөгөө мэдээллийг өгөх давуу талтай.

Мэргэжлийн механикийн зөвлөгөө зааврын дагуу зөв шингэнээ сонгосноор элдэв эвдрэлээс сэргийлж, машинаа бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах болно.

Хөргөөх системийн арчилгаа

Машиныхаа хөдөлгүүрийн хөргөөх системийг арчилж тордох нь хэвийн үйл ажиллагаагаар хангаад зогсохгүй эдэлгээр уртасгах давуу талтай. Хөргөөх шингэний түвшинг тогтмол шалгах, радиатороо угааж цэвэрлэх, хэвийн бус шинж тэмдэг илэрсэн даруйд хариу арга хэмжээ авах зэрэг нь хөргөөх системийн арчилгаанд орно.

Хөргөөх шингэний түвшинг тогтмол шалгах

A car's engine with a cooling system and radiator fluid, showing the coolant level in the coolant reservoir

Мэргэжлийн механикууд машиныхаа банкинд бензин түлш нэмэх болгондоо эсвэл дор хаяж хоёр долоо хоног тутам антифриз, хөргөөх шингэнийхээ түвшинг шалгаж үзэхийг зөвлөдөг.

Хэрэв таны хөргөөх шингэний түвшин “дүүрэн” гэсэн заалтаас доогуур байвал нэмж хийх хэрэгтэй. Ингэхдээ ус болон антифризийг 50/50 харьцаатай найруулж “дүүрэн” гэсэн заалт хүртэл нэмээрэй. Ингэснээр таны машины хөдөлгүүр өвлийн хүйтэнд хөлдөхгүй, зуны улиралд хэт халахгүй хэвийн ажиллах болно.

Радиаторыг угааж цэвэрлэх

Радиаторыг угааж цэвэрлэх нь автомашины урсгал үйлчилгээний салшгүй нэг хэсэг юм. Радиаторын шингэнээ солих болгондоо угаагч бүтээгдэхүүн хэрэглэснээр элдэв бохирдлыг зайлуулж, хөргөөх системийг асуудалгүй ажиллах нөхцөлөөр хангаж өгөх болно. Радиаторын шингэнийг дор хаяж хоёр жилд нэг удаа эсвэл 40,000км туулах тутамдаа солих шаардлагатай.

Угаах алхамууд:

  1. Гоожуулах цоргыг онгойлгож, доор нь тосож авах тэвш, саваа байрлуулна.

  2. Хуучин хөргөөх шингэн гоожиж дуусмагц радиатор угаагч нэмэлт бүтээгдэхүүнийг зааврын дагуу хэрэглэнэ.

  3. Радиаторт шинэ хөргөөх шингэнийг юүлнэ.

Сөрөг шинж тэмдэгт авах арга хэмжээ

Хэрэв таны машины хөргөөх системд ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илэрвэл тэр даруйд нь хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Ингэснээр үнэтэй засвар үйлчилгээ хийлгэхээс сэргийлэх боломжтой юм. Радиатор тань энд тэнд шүүрч байгаа эсэхийг шалгах, насосны бүрэн бүтэн байдлыг үзэх, радиаторын эвдрэл болон зэврэлтийг шалгаж үзэх зэрэг нь сөрөг шинж тэмдэгүүдийг цаг тухайд нь илрүүлэх шаардлагатай алхамууд юм.

Хөргөөх системийг өөрөө шалгаж үзэх нь ярвигтай тул мэргэжлийн механикт хандахыг зөвлөж байна. Туршлагатай механик тусгай тоног төхөөрөмж, багажаар сөрөг шинж тэмдэгүүдийг амархан илрүүлж өгөх бөгөөд тэр дор нь хариу арга хэмжээ авч өгөх болно.

Түгээмэл асуултууд

Антифриз болон хөргөөх шингэнтэй холбоотой, хэрхэн солих, ямар харьцаатай холих, аль брэндийн бүтээгдэхүүнийг сонгох зэрэг түгээмэл асуултуудын хариуг дараах хэсгээс аваарай.

Антифризээ яаж солих вэ?

Антифризээ солихдоо дараах алхамуудыг дагаж мөрдөөрэй:

  1. Машиныхаа үйлдвэрээс дагаж ирсэн эзэмшигчийн гарын авлагыг унших.

  2. Хөдөлгүүрээ унтрааж, хөргөөх.

  3. Радиаторын тагаа онгойлгох.

Радиаторынхоо доор хуучин шингэнийг тосох тэвш, саваа байрлуулна. Дараа нь гоожуулах цоргоо онгойлгож хуучин шингэнээ юүлж авна. Ингэхдээ радиаторын шингэний түвшинг тасралтгүй ажиглах хэрэгтэй бөгөөд хэт бага түвшинд хүргэж болохгүйг анхаарна уу.

Refilling Antifreeze Concentrate into the radiator

Юүлж дууссаны дараа радиатор угаах бүтээгдэхүүнээр цэвэрлэж, шинэ 50/50 харьцаатай ус болон антифризийн холимогоо хийнэ.

Антифриз эсвэл концентрацижуулсан хөргөөх шингэнийг хэрхэн устай холих вэ?

Харьцааг тааруулахын тулд машиныхаа гарын авлагыг уншиж заавар зөвлөгөөний дагуу тохируулна. Орчин үеийн автомашинууд дийлэнхидээ 50/50 гэсэн харьцаатайгаар ус болон антифризээ холихыг зөвлөдөг.

Эхлээд антифризийн концентрациа саванд юүлнэ. Дээрээс нь шаардлагатай хэмжээний усаа нэмнэ. Ингэхдээ цэвэршүүлсэн ус хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь крантны эсвэл худагийн ус нь хөргөөх системд сөрөг үр дагавар үүсгэх магадлалтай юм.

Германы ямар брэндийн шингэн хамгийн сайн бэ?

LIQUI MOLY брэнд нь хамгийн өндөр чанартай, өргөн сонголттой антифриз болон хөргөөх шингэнээрээ алдартай. Германы ууган брэндүүдийн нэг бөгөөд автомашины хорхойтон, мэргэжлийн механикуудын дунд нэр хүндтэй юм.

Америкийн ямар брэндийн шингэн хамгийн сайн бэ?

Valvoline болон Prestone брэндүүд нь Америкдаа хамгийн сайнд тооцогддог. Уг хоёр брэнд нь найдвартай, чанар сайтай антифриз болон хөргөөх шингэнийг нийлүүлдэг юм.

Антифриз эсвэл хөргөөх шингэнээ хэр ойрхон солих ёстой вэ?

Солих давтамж нь тухайн автомашины загвараас хамаарч янз бүр байдаг. Мөн хийж хэрэглэж байгаа шингэний төрөл зүйл, чанараас хамаарна. Ерөнхийдөө 40,000км – 60,000км тутамд буюу хоёр жилд нэг удаа сольж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

C11, C12, C13 антифризүүдийн ялгаа нь юу вэ?

C11, C12, C13 антифризүүд нь химийн найрлагаараа ялгаатай байдаг. Мөн өөр өөр төрлийн хөдөлгүүрүүдэд таардаг юм.

C12 RAF12+ LIQUI MOLY Antifreeze
  1. C11 антифриз: Моноэтилийн гликол дээр суурилсан хөргөөх шингэн бөгөөд ихэвчлэн хуучны автомашинуудад хийдэг.

  2. C12 антифриз: Пропилен гликол дээр суурилсан шингэн бөгөөд ихэвчлэн орчин үеийн шинэ автомашинуудад хийдэг.

  3. C13 антифриз: Мөн пропилен гликол дээр суурилсан бөгөөд шинэ автомашинуудад хийдэг.

Дүгнэлт

Эцэст нь дүгнэхэд антифриз болон хөргөөх шингэний тус бүрийн гүйцэтгэх үүрэг, онцлог ялгааг таниж мэдэх нь таны машины хөргөөх системийг арчилж тордоход чухал гэдгийг ойлгож авсан байх. Машиндаа яг таарах зөв шингэнийг олж сонгох, шингэнийхээ түвшинг тогтмол шалгах, сөрөг шинж тэмдэгүүдийг тэр даруй илрүүлж хариу арга хэмжээ авах зэргээр хөдөлгүүрээ элдэв эвдрэлээс сэргийлж үнэтэй засвар үйлчилгээнээс зайлсхийгээрэй.

Түгээмэл асуултууд

Антифриз эсвэл хөргөөх шингэнээ солих болсон эсэхийг яаж мэдэх вэ?

Хэрэв радиатор шүүрч шингэн дуслах, хөдөлгүүр хэт халах, машины хамраас уур савсах, хөргөөх шингэний тань өнгө өөрчлөгдөж, зэвтэй бохирдолтой байх зэрэг шинж тэмдэг илэрвэл үйлчилгээ хийлгэж, угааж цэвэрлүүлэн шинээр солиулах цаг иржээ гэсэн үг.

Антифриз, хөргөөх шингэнээ холих нь муу юу?

Өөр өөр төрлийн хөргөөх шингэнийг хооронд нь холих нь машины хөргөөх системд сөргөөр нөлөөлөх бөгөөд эд ангиуд зэврэх, хөдөлгүүр хэт халах, насос радиатор эвдрэх зэрэг сөрөг үр дагавартай.

Хэрэв шингэн нэмэх, холих зайлшгүй шаардлагатай бол заавал хуучин хийсэн антифризтэйгээ яг ижил ангилал төрлийн шингэн хийх хэрэгтэй шүү.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.