Машиндаа яг таарах рулийн аппаратны шингэнийг сонгох нь

Рулийн аппаратны шингэнийг зөв сонгохын ач холбогдлыг олж мэдээрэй. Төрөл зүйлүүд, шингэний асуудлыг хэрхэн шийдвэрлэх, арчилгааны зөвлөмжийн талаар манай дэлгэрэнгүй гарын авлагаас мэдэж аваарай. Зөв рулийн аппаратны шингэнээр жолоодлогын жигд байдлыг хангаж, машинаа элэгдэл, эвдрэлээс хамгаалаарай.

Зөв рулийн аппаратны шингэнийг сонгож хийх нь машины хэвийн үйл ажиллагаанд ямар их нөлөөтэйг мэдэх үү? Яг таарсан рулийн аппаратны шингэн нь жолоог эргүүлэхэд зөөлөн болгохоос гадна жолооны механизмийг бүхэлд нь элэгдэл, эвдрэлээс хамгаалж байдаг. Ямар ямар төрлийн шингэн байдаг талаар болон хэрхэн зөв шингэнээ сонгох, рулийн аппаратанд асуудал гарсан эсэхийг хэрхэн олж илрүүлэх зэрэг мэдээллийг эндээс уншиж аваарай.

Түлхүүр зүйлс

  • Рулийн аппаратны шингэн гэдэг нь жолоог эргүүлэх явцыг дэмжих үүрэгтэй гидрийн шингэн бөгөөд тогтмол шалгаж, үйлчилгээ хийлгэж байх шаардлагатай байдаг юм.

  • Машины загвар, үйлдвэрлэгдсэн он, унах орчин нөхцөл зэргээс шалтгаалж өөр өөр төрлийн шингэнийг сонгон хийх хэрэгтэй байдаг.

  • Үйлдвэрлэгчийн гарын авлагыг дагаж мөрдөн, зөв шингэнээ сонгох, арчилгаа үйлчилгээ хийлгэх нь элдэв эвдрэл, элэгдлээс сэргийлэхэд чухал нөлөөтэй.

Рулийн аппаратны шингэнг бүрэн таниж мэдэх нь

A steering wheel with power steering system

Рулийн аппаратны тос буюу шингэн нь жолоог эргүүлэх явцыг дэмжиж, зөөлхөн гацаагүй байлгах үүрэгтэй гидрийн шингэн юм. Ихэвчлэн зорчигчийн талд байрлах бөгөөд цагаан эсвэл шар өнгөтэй савтай байдаг бөгөөд хар өнгийн таган дээр “power steering” эсвэл “steering fluid” гэсэн бичигтэй байдаг. Уг шингэний гол үүрэг нь рулийн аппаратны системд даралт үүсгэх бөгөөд улмаар жолооны механизм зөөлхөн, түүртэлгүй ажиллах нөхцөлөөр хангаж өгөх юм.

Рулийн аппаратны шингэн нь гол төлөв хоёроос гурван жилийн эдэлгээтэй буюу 75,000км – 90,000км туулах настай байдаг. Гэхдээ шингэний түвшинг тогтмол шалгаж үзэх хэрэгтэй бөгөөд цагийн уртад шингэн чанараа алдах, шүүрч гоожих зэрэг асуудлууд гарч болзошгүй юм. Хэрэв рулийн аппаратнаас элдэв үнэр ялгарч байвал шингэнээ солиулах болжээ гэсэн үг.

Рулийн аппаратны шингэний төрлүүд

Different types of power steering fluids in bottles

Үндсэн гурван төрлийн шингэн байдаг. Үүнд: минерал, хагас синтетик болон синтетик гэсэн гурван төрөл багтана. Тухайн машины загвар, үйлдвэрлэгдсэн он, унах орчин нөхцөл зэргээс хамаарч аль төрлийн шингэнийг сонгохоо шийдэх юм. Тийм ч учраас ялгаа, давуу болон сул талуудыг нь сайтар таниж мэдэх хэрэгтэй.

Минерал рулийн аппаратны шингэн нь хамгийн түгээмэл төрөл бөгөөд үнийн хувьд ч хамгийн зардал багатайд тооцогддог.

Минерал шингэн

Минерал шингэнүүд нь хамгийн энгийн суурь рулийн аппаратны шингэнд тооцогддог. Үйлчилгээ нь ч хамгийн наад захын шаардлагыг л хангадаг юм. Минерал тосон суурьтай бөгөөд зарим шингэн нь найрлагадаа нэмэлт бүтээгдэхүүнүүд агуулдаг байна. Ихэвчлэн гидрийн систем, рулийн аппарат, мушгих хүчний эд ангиуд зэрэгт ашиглагддаг.

Хэдий минерал шингэн нь тослох үүргийг хангалттай биелүүлдэг, санхүү талдаа зардал багатай ч синтетик шингэнүүдийг бодвол ачаалал даах тэсвэр сул юм. Тийм ч учраас өндөр ачаалалтай, тансаг зэрэглэлийн орчин үеийн автомашинуудад тохирохгүй гэсэн үг.

Хагас синтетик шингэн

Хагас синтетик шингэнүүд нь минерал болон синтетик аль аль шингэний давуу талуудыг агуулдаг бөгөөд зах зээлд байгаа дийлэнхи автомашинд асуудалгүй таарна. Үйлчилгээ чанар болон үнийн хувьд алтан дундаж, хамгийн түгээмэл рулийн аппаратны шингэн юм.

Зуурамтгай чанар багатай, хөөсрөлтөөс сэргийлэх найрлагатай, тослох чанар сайн тул ихэвчлэн рулийн аппарат болон пүршний системүүдэд ашиглагддаг.

Синтетик шингэн

Синтетик шингэнүүд нь хамгийн дээд зэрэглэлийн хамгаалалт болон ачаалал даах чадвартай шингэн бөгөөд хүчирхэг мотортой, тансаг зэрэглэлийн автомашинуудад голцуу хийгддэг. Тусгай найрлага нь элэгдэл, зэврэлтээс хамгаалж, эдэлгээг уртасгах зориулалттай бөгөөд хамгийн өндөр чанартай рулийн аппаратны шингэн болж өгдөг.

Уг шингэний сул тал нь минерал болон хагас синтетик шингэнтэй харьцуулахад зардал үнэ хамаагүй өндөр байдаг юм. Гэлээ ч автомашин тань хэрэгцээ шаардлага өндөртэй бол үнэнч төмөр хүлэгтээ оруулах үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт байх болно.

Рулийн аппаратны шингэнтэй холбоотой асуудлуудыг илрүүлэх нь

A mechanic checking power steering fluid issues

Рулийн аппаратны шингэнээ тогтмол шалгаж үзэж байх нь үйлчилгээ нь алдагдах, улмаар рулийн аппаратны системд эвдрэл учрах зэрэг сөрөг үр дагавараас холуур байхад чухал нөлөөтэй. Түгээмэл шинж тэмдэгүүдэд: гидрийн шингэн гоожиж дуслах, жолоо мушгихад хатуу, саадтай байх, элдэв дуу чимээ ялгарах зэрэг багтана. Хэрэв эдгээр шинж тэмдэгүүд илэрвэл тэр даруй арга хэмжээ авах хэрэгтэй шүү.

Рулийн аппарат тань асуудалтай болсон бол шууд мэргэжлийн механикт хандахыг зөвлөж байна. Асуудлуудыг эрт илрүүлж, цаг алдалгүй арга хэмжээ авч үйлчилгээ хийлгэснээр үнэтэй засвар үйлчилгээнээс сэргийлэх гол арга юм.

Рулийн аппаратны шингэний түвшинг шалгаж, арчлах нь

A person checking power steering fluid levels

Рулийн аппаратны шингэнээ шалгахдаа:

  1. Рулийн аппаратны шингэний агуулах савыг олох. Таган дээрээ тэмдэглэгээтэй тул танихад амар байх болно.

  2. Саван дотор хангалттай шингэн байгаа эсэхийг шалгаж үзэх.

  3. Хэрэв дүүрэн биш байвал рулийн аппаратны шингэн нэмж хийх хэрэгтэй.

Рулийн аппаратны шингэнээ дүүргэхдээ:

  1. Доод талын дүүргэлтийн хэмжээ хүртэл шингэн нэмж хийнэ.

  2. Хөдөлгүүрээ асаагаад машин халах хооронд шингэний хэмжээ өөрчлөгдөж байгаа эсэхийг ажиглана.

  3. Дүүргэлтийн доод хэмжээ болон дээд хэмжээ хоёрын голд хүртэл бага багаар шингэнээ нэмж хийнэ.

Дүүргэх хэмжээнээс хальтал давуулж хийх нь шингэн шүүрч алдагдах сөрөг нөлөөтэйг анхаарна уу. Рулийн аппаратны шингэн гоожиж алдагдах нь хөдөлгүүрт эвдрэл үүсэх, гал гарах хүртэл аюултай шүү.

Ихэнхи автомашин үйлдвэрлэгчид рулийн аппаратны шингэнийг 60,000км – 100,000км тутамд солихыг зөвлөдөг. Туршлагаас харахад ч энэ нь алтан дундаж солих давтамж болдог юм. Хэдий тийм ч заавал машиныхаа үйлдвэрээс ирсэн гарын авлага дээрх заавар зөвлөгөөг дагаж мөрдөх хэрэгтэй. Рулийн аппаратны шингэнийхээ түвшин болон чанарыг тогтмол мөн шалгаж байхыг зөвлөж байна.

Рулийн аппаратны шингэнийг солих нь

A person replacing power steering fluid

Рулийн аппаратны шингэнийг солих явцад хуучин шингэнээ асгаж, шинэ, яг таарах зөв шингэнээ зохих хэмжээгээр дүүргэж хийх алхамууд ордог. Үүний тулд тусгай багаж шаардагддаг юм. Томоохон хэмжээтэй тариур, хуучин шингэнийг тосох тэвш эсвэл сав, хамгаалалтын бээлий гэх мэт зүйлс хэрэг болно.

Хуучин шингэнээ юүлж, шинэ шингэнээ дүүргэж хийсний дараа машинаа нормалдаж, рулээ баруун зүүн аль аль талдаа тултал нь эргүүлж үзэхийг зөвлөдөг юм. Ингэснээр шинэ гидрийн шингэн рулийн аппаратны системээр бүрэн дамжиж хэвийн үйл ажиллагаанд орох болно.

Машиндаа таарах зөв рулийн аппаратны шингэнийг олж сонгох нь

Тухайн автомашины загвар, үйлдвэрлэгдсэн он, унах орчин нөхцөл цаг агаар зэрэг нь шингэний сонголтод шууд хамааралтай. Машиныхаа үйлдвэрийн гарын авлагыг унших эсвэл шууд мэргэжлийн туршлагатай механикт хандахыг зөвлөж байна.

Таарахгүй, буруу шингэнийг рулийн аппаратандаа хийх нь үйл ажиллагаа муудах, эвдрэх, үнэтэй засвар хийлгэх шаардлагатай нүүр тулах зэрэг олон сөрөг үр дагавартайг санаарай. Зөвхөн тухайн машиныхаа үйлдвэрлэгчийн заасан шингэнийг л хийж байх хэрэгтэй шүү.

Буруу шингэн хийхийн сөрөг үр дагаварууд

Машиндаа тохирохгүй буруу рулийн аппаратны шингэнийг хийснээр:

  • Насос болон турбочаржерт эвдрэл учрах

  • Сальник жийргэвч хуруувч резинүүд нь амархан элэгдэж хуучрах

  • Бусад эд ангиудын сальник жийргэвчүүд хатаж агшин, элэгдэж муудах

  • Өмнөх шингэнтэйгээ ижил төрлийн бус шингэн нэмж хийвэл химийн урвал явагдаж элдэв эвдрэл учруулах

Машиныхаа үйлдвэрлэгчийн гарын авлагатай сайтар танилцаж, зааж өгсөн төрлийн шингэнийг хийлгэх нь эдгээр асуудлуудаас сэргийлэх гол арга зам шүү.

Рулийн аппаратны шингэнтэй холбоотой зөвлөмжүүд

Рулийн аппаратны шингэний түвшинг зохих хэмжээнд нь байлгаж, арчилж тордох нь жолооны механизм асуудалгүй хэвийн ажиллахад чухал нөлөөтэй. Дараах зөвлөмжүүдийг дагаж мөрдөөрэй:

  1. Сар тутам рулийн аппаратны шингэнээ шалгаж үз.

  2. Үйлдвэрлэгчээс зааж өгсөн төрлийн шингэнийг л хийлгэ.

  3. Рулийн аппаратны шингэний сав болон гуурснуудыг шалгаж, шингэн дусалж алдагдаж байгаа эсэхийг үз.

  4. Шингэн алдагдаж байвал цаг алдалгүй тэр дор нь хариу арга хэмжээ авч, үйлчилгээ хийлгэ.

LIQUI MOLY Рулийн аппаратны шингэнүүд

LIQUI MOLY power steering fluids

LIQUI MOLY брэнд нь рулийн аппаратны шингэнүүдийг төрөл бүрийн өргөн сонголттойгоор санал болгодог. Тус брэндийн давуу тал нь:

  • Элэгдлийг эрс бууруулж, зэврэлтээс хамгаалан эдэлгээг уртасгах

  • Үрэлтийг бууруулах чадвар сайн

  • Шингэн гоожиж алдагдахаас сэргийлэх найрлагатай

  • Хатаж хуучирсан сальник жийргэвч хуруувч резинүүдийг сэргээх үйлчилгээтэй

LIQUI MOLY-гийн рулийн аппаратны шингэнүүдээс сонголтоо хийхдээ бүтээгдэхүүн дээр байрлах код, стандартуудыг тулгаж үзэхийг зөвлөж байна. Та борлуулагч болон механикаар шалгуулж яг таарах шингэнээ сонгон хийлгээрэй.

LIQUI MOLY Рулийн аппаратны нэмэлт бүтээгдэхүүн

LIQUI MOLY power steering fluid additive

LIQUI MOLY Рулийн аппаратны нэмэлт бүтээгдэхүүн нь шингэний үйл ажиллагааг дэмжиж, системийг бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөл боломжоор хангаж өгнө.

  • Элэгдлийг эрс бууруулж, давхар хамгаалалт болж өгнө

  • Шингэн алдагдахаас сэргийлнэ

  • Хатаж хуучирсан сальник жийргэвчийг сэргээж өгнө

  • Хэт өндөр хэмд элэгдлээс хамгаална

  • Рулийн болон автомат кропны хэвийн үйл ажиллагааг сайжруулна

Уг нэмэлт бүтээгдэхүүнийг шингэн дээрээ нэмж хэрэглэснээр:

  • Машиныхаа рулийн аппаратны системийг асуудалгүй ажиллах нөхцөл боломжоор хангана

  • Рулийн аппаратны эд ангиудын эдэлгээг уртасгана

  • Жолоо эргэх явцыг зөөлөн, гацаагүй болгоно

Дүгнэлт

Эцэст нь дүгнэхэд зөв рулийн аппаратны шингэнээ сонгож хийх нь жолоо эргүүлэх явцыг асуудалгүй зөөлөн байлгах, жолооны механизмд эвдрэл үүсэхээс сэргийлэхэд чухал нөлөөтэй. Рулийн аппаратны шингэний төрөл зүйл, тэдгээрийн ялгааг таниж мэдэх, шингэний түвшинг тогтмол шалгаж, зохих хэмжээнд нь байлгах, LIQUI MOLY брэндийн өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх зэрэг замаар машиныхаа рулийн аппаратны системийг шинэ мэт байлгаж, жолоодоход тав тухтай байдлыг өөртөө бүрдүүлээрэй.

Түгээмэл асуултууд

Би өөрөө рулийн аппаратны шингэнээ нэмж болох уу?

Болно. Шууд тагийг нь онгойлгоод шинэ шингэнээ нэмж хийхэд л хангалттай.

Харин яг зөв төрлийн шингэн хийж байгаа эсэхээ мэргэжлийн механикаас зөвлөгөө авч эсвэл үйлдвэрлэгчийн гарын авлагатай танилцаж мэдсэний үндсэн дээр сонголтоо хийгээрэй.

Шингэнээ солих болсноо яаж мэдэх вэ?

Хэрэв рулээ эргүүлэхэд хүндрэлтэй, дуу чимээ гарч байвал рулийн аппаратны шингэнээ солих эсвэл нэмэх болжээ гэсэн үг. Үүнээс гадна шингэний тань өнгө өөрчлөгдөж, хөөсөрч эхэлвэл эсвэл шингэн гоожиж алдагдаж байвал даруй үйлчилгээ хийлгээрэй.

Рулийн аппаратны шингэн багасвал яах вэ?

Шингэний түвшин хэт багасах нь жолоо эргүүлэхэд хүнд болох, чанга дуу чимээ ялгарах, дугуй хүндрэх зэрэг сөрөг үр дагавартай.

Ялангуяа буцаж эргэх, огцом эргэх үед рулээ мушгихад маш хүнд болж, улмаар жолоо алдагдах ч аюултай юм.

Ямар төрлийн шингэн хийх нь хамаатай юу?

Тэгэлгүй яахав. Машины үйлдвэрлэгч, загвар төрлөөс хамаарч өөр өөр төрлийн шингэн шаарддаг. Тийм ч учраас заавал машиныхаа үйлдвэрлэгчийн гарын авлага дээр заасан төрлийн шингэнийг хийх хэрэгтэй юм.

Хэрэв таарсан зөв шингэнээ хийхгүй бол элдэв эвдрэл үүсэх эрсдэлтэй шүү.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.