Заавал сольж байх ёстой 3 чухал машины шингэн

Таны автомашин хэвийн ажиллахын тулд олон төрлийн шингэн шаарддаг. Тэдгээрийг таньж мэдэх, хэзээ ямар давтамжтай сольж байх ёстойг мэдэх нь үнэнч төмөр хүлгээ цоо шинэ мэт хүчтэй байлгахад чухал нөлөөтэй юм. Эдгээр шингэнүүд нь: моторын тос, кропны шингэн, антифриз болно.

Антифриз буюу хөргөөх шингэн нь таны машины хөдөлгүүрийг хэт халахаас сэргийлж байдаг.

Жолооч нарын дийлэнхи нь антифриз бол хөдөлгүүрийг хэт халахаас сэргийлэх үүрэгтэйг мэддэг ч үүнээс цааш өөр хэд хэдэн үүрэгтэйг сайн мэддэггүй.

Антифриз нь ус болон этилэн гликолийн холимог бөгөөд уг химийн урвал нь усны хөлдөх температурыг бууруулдаг байна. Аливаа шингэний хөлдөх хэм бага байх тусам талстжих үзэгдэл бага явагддаг юм.

Гэхдээ энэ нь таны машинд ямар хамаатай вэ? Машины хөдөлгүүр нь дан ганц хэт халдаг эд анги биш. Радиатор болон халаагч паар мөн хэт халдаг бөгөөд ингэснээр ихээхэн уур ялгардаг юм. Тухайн уурыг шингээж авах шингэн хөргөөх системд байхгүй бол ноцтой эвдрэл үүсэх аюултай. Иймд антифриз нь зөвхөн моторыг хэт халахаас сэргийлэхээс гадна радиатор болон халаагуурыг хуурай байлгахаас сэргийлж эвдрэл гэмтлээс хамгаалдаг байна.

Түүнчлэн антифриз нь таны машины хөргөөх системийг дүүрэн байлгадаг (хөргөөх системд агаартай байх ёсгүй) бөгөөд системийг зэврэлтээс хамгаалдаг юм. Хөргөөх систем болон бусад холбогдох эд ангиудыг зэвэрч элэгдэхээс хамгаалах замаар эдэлгээг нь уртасгаж байх үүрэгтэй.

Кропны шингэн нь таны машины араа солигдох явцыг асуудалгүй зөөлөн байлгахад чухал нөлөөтэй.

Автомат хурдны хайрцаг буюу кропны тос нь арааг зөөлөн байлгах үндсэн үүрэгтэй. Кроп болон дифференциалыг тослох, үрэлтээс болж хэт халахаас сэргийлдэг. Ихэнхи автомашин кропны шүбтэй байдаг бөгөөд энэ нь кропны тосныхоо түвшинг шалгах багаж юм. Харин механик араатай машинд шүб байдаггүй бөгөөд дүүргэх тагийг авч үзэн шалгах боломжтой.

Кропны тосыг 40,000км туулсны дараа эсвэл хоёр жил унаад солих шаардлагатай. Зарим автомашин үйлдвэрлэгчид үүнээс ч илүү ойрхон давтамжтай солихыг хэрэглэгчиддээ зөвлөдөг юм. Ялангуяа их хотын хөдөлгөөн дунд олон дахин зогсож-явдаг эсвэл бартаа ихтэй шороон зам туулдаг бол кропны тосоо тогтмол шалгаж, шаардлагатай бол солиулж байх хэрэгтэй.

Хэрэв та кропны үйлчилгээ эсвэл засвар хийлгэх гэж байгаа бол авто сервис дээр машин үйлдвэрлэгчийн гарын авлагыг заавал барьж очих хэрэгтэй шүү. Ингэснээр механикт ажлаа хийхэд ихээхэн хувь нэмэр болж, таны машин ч хэрэгтэй зөв үйлчилгээгээ авах болно. Хэрэв таны машины туулсан зам 150,000км давсан бол зөвхөн тосоо солиулаад зогсохгүй шүүрээ ч шинээр тавих шаардлагатай.

Хөдөлгүүрийн тос нь моторын бүх хөдлөх эд ангийг тослох үүрэгтэй юм.

Моторын тос нь хөдөлгүүр дотор тогтмол хөдөлж байдаг эд ангиудыг үрэлт, элэгдлээс хамгаалах үндсэн үүрэгтэй. Үүнээс гадна моторын тос нь үртэс, тортог зэрэг бохирдлуудыг шингээн авах замаар цэвэрлэж байдаг.

Тосны шүүрээ тогтмол сольдогтой ижил тосоо ч тодорхой давтамжтайгаар буюу 5000км – 10,000км тутамд солиулж байх хэрэгтэй. Учир нь дээр дурьдсанчлан тослох үүргээс гадна цэвэрлэх үүргийг давхар биелүүлж байдаг тул моторын тос төрөл бүрийн бичил бохирдлыг өөртөө шингээн авч байдаг. Иймд тодорхой хугацааны дараа тухайн тосыг асгаж, шинээр хийх шаардлагатай бөгөөд эс бөгөөс элдэв янзын эвдрэл үүсэх эрсдэлтэй юм.

Та эдгээр гурван шингэнийг тогтмол шалгаж, солиулах үүрэгтэй бөгөөд яг хэзээ хэзээ үйлчилгээ хийлгэхээ автомашин үйлдвэрлэгчийнхээ гарын авлагаас уншиж мэдээрэй. Хэрэв та өөрөө солих цаг зав, боломж байхгүй бол мэргэжлийн туршлагатай механик, авто сервисийг зорих нь зүйтэй шүү. Эдгээр шингэнийг цаг тухайд нь солиулж байх нь таны машин анх авч байсан үеийнх шигээ шинэ мэт хөнгөн шингэн, хүчтэй байхын эх үндэс юм.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.