Машины EGR хавхалгыг яагаад цэвэрлэж байж ёстой вэ?

EGR (Exhaust Gas Recirculation) буюу утааг дахин ашиглах системийн хавхалга цэвэр бохирдолгүй байх нь аливаа автомашины хэвийн ажиллагаа, шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг хангахад чухал үүрэгтэй байдаг. EGR цэвэрлэснээр дараах үр дүнд хүрнэ:

  1. Шатахуун түлшний ашигтай зарцуулалт сайжрах: Бохирдолтой EGR хавхалга нь хөдөлгүүрийг илүү ачаалалтай ажиллуулж, улмаар идэлтийг ихэсгэдэг.
  2. Хөдөлгүүрт хүч нэмж, хурд авах явц сайжрах: Бохирдолгүй цэвэр EGR хавхалга нь моторыг түүртэлгүй ажиллах боломжоор хангаж, хурд авах явцыг дэмжиж өгдөг.
  3. Утаа хаялт багасах: Цэвэрхэн EGR хавхалга нь яндангаас ялгарах утааны хэмжээ болон хортой байдлыг бууруулж, улсын үзлэгийн стандартад тэнцэх хэмжээнд байлгах болно.
  4. Ирээдүйд учирч болзошгүй эрсдлээс сэргийлнэ: EGR-аа тогтмол цэвэрлүүлэх нь ирээдүйд үнэтэй засвар үйлчилгээ хийлгэх шаардлагаас сэргийлдэг.
  5. Хөдөлгүүрийн шар гэрэл асахаас сэргийлнэ: EGR хавхалга бохирдож бөглөрсөн үед машины компьютер моторын шар гэрэл асаах дохиог илгээдэг байна.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.

EGR систем нь маш нарийн, төвөгтэй эд анги, бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хавхалгатай ажиллахдаа няхуур болгоомжтой байх шаардлагатай байдаг тул зөвхөн мэргэжлийн, туршлагатай механикаар цэвэрлүүлэхийг зөвлөж байна.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.