Холимгийн хаалт гэж юу вэ?

Коллектор буюу холимгийн хаалт нь автомашины тэжээлийн системийн бүрэлдэхүүн хэсэг юм. Уг хавхалга нь агаар оруулах хоолой болон хөдөлгүүрийн хооронд байрладаг бөгөөд моторт орж байгаа агаарын хэмжээг зохицуулж байдаг. Холимгийн хаалт нь хурдасгуурын дөрөөтэй кабел эсвэл цахилгаан холбоосоор холбогдсон байдаг бөгөөд хөдөлгүүрт соруулах агаарын хэмжээг ихэсгэж багасгах замаар моторын эргэх хурдыг тохируулна.

Холимгийн хаалт нь ихэвчлэн эрвээхэй хэлбэртэй хавхалгаас бүтдэг бөгөөд энэ нь онгойж хаагдахад амар учир хөдөлгүүрт оруулах агаарын хэмжээг зохицуулахад хялбар болгож өгдөг байна. Хурдасгуурын дөрөөг гишгэхэд холимгийн хаалт нээгдэж хөдөлгүүрт илүү их хэмжээний агаар нэвтрэн ордог юм. Ингэснээр форсункнаас цацрах шатахууны хэмжээ даган ихсэх бөгөөд үр дүнд нь хөдөлгүүрийн эргэх хурд нэмэгддэг. Харин хурдасгуурын дөрөөг суллахад холимгийн хаалт хаагдаж хөдөлгүүрт оруулах агаарыг багасган моторын эргэх хурдыг бууруулдаг байна.

Холимгийн хаалт нь хөдөлгүүрийг ажиллуулахад чухал үүрэгтэй эд анги бөгөөд уг эд ангийг арчилж тордох нь аливаа автомашиныг унахад асуудалгүй зөөлөн, шатахуун түлш зарцуулалт ашигтай байхад ихээхэн нөлөөтэй юм.

Холимгийн хаалтыг яагаад цэвэрлэх ёстой вэ?

Коллекторыг цэвэрлэх зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд учир нь агаартай цуг сорогдох тоос шороо бусад гадны биет аажмаар холимгийн хаалтан дээр бохирдол тогтоож байдаг. Улмаар холимгийн хаалт бөглөрч олигтой нээгдэж хаагдаж чадахгүй болох юм. Ингэснээр олон сөрөг үр дагавар үүснэ:

  • Нормалдах үед салгалах: Бохирдолтой холимгийн хаалт нь хөдөлгүүрийн ажиллагаанд бичил тасалдал үүсгэж, нормалдах үед машин салгалж чичрэх, доголдох үзэгдэл ажиглагдана.
  • Хурд авах явц удаашрах: Бохирдолтой холимгийн хаалт нь хангалттай агаарыг хөдөлгүүрт оруулж чадахгүй болох бөгөөд ингэснээр хурд авах явц муудаж удаашрах талтай.
  • Шатахуун түлшний ашигтай зарцуулалт муудах: Коллектор бохирдсоноор хөдөлгүүрт шаардлагатай агаарын урсгал түгжирч, алдагдсан хүчээ нөхөхийн тулд илүү их шатахуун түлш зарцуулж эхэлдэг.
  • Хөдөлгүүр шалгах зааврын гэрэл асах: Холимгийн хаалт бохирдсоноор машины компьютер моторын чекний гэрэл асаах зааврыг өгдөг байна.

Холимгийн хаалтыг тогтмол цэвэрлэх нь аливаа автомашиныг унах үед асуудалгүй, хөнгөн зөөлхөн байлгах хамгийн энгийн, зардал багатай арга юм.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.

Холимгийн хаалтаа хэзээ, ямар давтамжтай цэвэрлэх вэ?

Коллектор буюу холимгийн хаалтыг автомашины урсгал засвар үйлчилгээний үеэр тогтмол цэвэрлэж байх нь зүйтэй юм. Монголын нөхцөлд 10,000км – 15,000км тутамд буюу жилдээ 1-2 удаа цэвэрлэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг бөгөөд зарим тохиолдолд онцгой шаардлага гарвал (гол ус туулах, орон нутгийн замд их хэмжээний тоос шороонд дарагдах г.м) үүнээс ч ойрхон цэвэрлүүлэхэд гэмгүй. Мөн машинаа ажиглаж, өмнө нь дурьдсан нормалдах үед салгалах, хурд авахгүй байх зэрэг шинж тэмдэгүүд илэрвэл тэр даруй цэвэрлүүлээрэй.

Харин яаж цэвэрлэх вэ?

Холимгийн хаалтыг цэвэрлэх ерөнхий алхамууд:

  1. Хөдөлгүүрээ унтрааж хөргөөх.
  2. Холимгийн хаалтаа хаана байрлаж байгааг тогтоох. Ихэвчлэн агаар соруулах хоолой болон моторын хооронд байдаг.
  3. Холимгийн хаалт цэвэрлэх тусгай зориулалтын бодисоор шүрших.
  4. Цэвэрхэн алчуур эсвэл сойтгоор хавхалга дээр тогтсон бохирдлыг арилгах.
  5. Салгаж авсан эд ангиудаа буцаан суурилуулж хөдөлгүүрээ асаагаад агаар соруулах үйлдэл алдагдалгүй байгаа эсэх, элдэв дуу чимээг ажиглаж шалгана.
  6. Цэвэрлэгээний бүтээгдэхүүний саван дээр байгаа зааврыг сайтар дагаж мөрдөн, химийн бодистой ажиллаж байгаа тул хамгаалалтын хувцас хэрэглэл өмсөж зүүнэ.

Хэдийгээр эдгээр цэвэрлэгээний алхамууд хялбар энгийн мэт санагдаж байж болох ч хэрэв таньд өмнө нь машины эд ангиудтай тулж ажиллаж байсан туршлага эсвэл шаардлагатай багаж хэрэгсэл байхгүй бол мэргэжлийн механиктай сервист хандаж цэвэрлүүлэх нь зүйтэй юм.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.