Хэрхэн шатахуун түлш идэлтийг багасгаж, сэтгэл хангалуун давхих вэ?

Бензин, түлшний мөнгө хэмнэх хамгийн үр дүнтэй арга бол мэдээж машинаа бага унах. Харин үүний дараах шилдэг арга бол ашигтай уналгаа юм. Дугуй, тоормос, тэнхлэг болон бусад урсгал үйлчилгээ шаардлагатай эд ангиудад асуудал үүсвэл олон сөрөг үр дагавартай бөгөөд шатахуун түлш идэлт нэмэгдэхээс гадна ноцтой эвдрэл үүсэх эрсдлийг дагуулж байдаг.

Машинаа унахаас халшрахгүйгээр идэлтийг нь бууруулах замыг жолооч болгон хайсаар өдийг хүрсэн. Боломжгүй мэт сонсогдож байгаа ч үнэн хэрэгтээ тийм биш юм. Хэрэв та шатахуун түлш зарцуулалтаа багасгаж, санхүүгээ хэмнэхийг хүсч байгаа бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Анхнаасаа идэлт багатай машин авах нь зүйтэй санагдаж магадгүй ч өөр бусад олон хүчин зүйлс шатахуун түлш зарцуулалтад нөлөөлж байдгийг санах хэрэгтэй.

Дугуй

Машины дугуй нь хүмүүсийн төдий л анзаардаггүй хүчин зүйл. Бодит байдал дээр дугуй нь идэлтэд шууд бус замаар нөлөөлж байдаг юм. Таны машин хэдий хэмжээний жинг тээдэг вэ? Хэрэв машин нь хэмжээнээсээ ахадсан том дугуйтай бол тээх жин тэр хэмжээгээр нэмэгдэх болно. Улмаар илүү жинг тээхийн тулд илүү хүч шаардагдаж, хөдөлгүүр илүү шатахуун түлшийг шаардаж эхэлдэг байна.

Хөдөлгүүрийн багтаамж

Хөдөлгүүрийн багтаамж, хэмжээ том байх тусмаа шатахуун түлшний ашигтай зарцуулалт сайжирна гэсэн үг биш. Харин ч зарим том хэмжээтэй моторууд илүү их идэх хандлагатай байдаг юм. Учир нь багтаамж ихтэй хөдөлгүүрийг ажиллуулахад илүү хүч шаардагддаг бөгөөд сүүлийн үеийн жижиг моторт байдаг дэвшилтэт технологиуд байдаггүй байна. Том, хүчтэй моторт дурлаж таарахгүй нь хамаагүй машиндаа суурилуулах нь идэлтийг ихэсгэх гол шалтгаануудын нэг болдог. Иймд машиныхаа хэмжээнд яг таарсан хөдөлгүүрийг сонгох нь чухал юм.

Мөн таны уналгаа эдэлгээ чухал нөлөөтэй.

Зөвхөн машины онцлог, хөдөлгүүрийн багтаамж зэрэг обьектив хүчин зүйлсээс гадна субьектив нөлөө ч байдгийг мартаж болохгүй. Ялангуяа таны машинаа унах арга барил, уналгаа эдэлгээ нь өмнө нь дурьдсан дугуй, моторын багтаамж зэргээс ч илүү идэлтэд нөлөөлж байдаг юм. Хурдтай ширүүн давхих нь сэтгэл догдлуулам ч гэлээ эцсийн эцэст бүгд л санхүүдээ санаа зовж, идэлтээ багасгахыг зорьдог шүү дээ.

Зөв хурдтай давхих

Та зүгээр машинаа унах үедээ л идэлтээ багасгаж чадахаа мэдэх үү? Туулж байгаа замаасаа шалтгаалж, хурдаа зөв тохируулах нь шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг 33% хүртэл сайжруулдаг болох нь туршилтаар нотлогдсон байдаг. Тухайн замынхаа хурдны хязгаар дотор хурдаа зөв тохируулж явах нь идэлтээ хэмнэх хамгийн хялбар аргуудын нэг юм.

Банкиндаа хийх бензин, түлшээ зөв сонгох

Хямд, боломжийн үнэтэй шатахуун түлш олдохоос өнгөрсөн энэ үед ядаж чанартайг нь олж хийх нь идэлтийг бууруулахад багагүй нөлөөтэй. Таны машины онцлогоос шалтгаалж шаардлагатай октантай бензин эсвэл сетантай түлшийг хэрэглэж байх нь чухал юм. Үнийг нь бодоод хийх ёстой октанаас бага октантай бензин хийснээр илүү их идэх, ойр ойрхон банкаа дүүргэх шаардлагатай нүүр тулгарах болно. Мөн шатахуун түлшний чанар сайн байх нь чухал бөгөөд эс бөгөөс сайтар шаталт үүсгэж чадахгүй, үүнийгээ нөхөхийн тулд хөдөлгүүр илүү хэмжээгээр идэж эхэлдэг байна.

Дүгнэлт

Бензин түлшний үнэ тогтмол өсч байгаа сүүлийн жилүүдэд шатахуун түлшний ашигтай зарцуулалтаа сайжруулах замаар идэлтээ байж болох хамгийн бага түвшинд барихыг жолооч болгон зорьж байна. Харин яаж гэдгээ мэдэхгүй, идэлтээ бууруулах боломжгүй мэт санагдаж аргаа барж яваа бол санаа зовох хэрэггүй, зөв арчилгаа тордолтын тусламжтайгаар боломжгүй зүйл гэж үгүй шүү. Та MyCar.Repair-ийн салбаруудад ирж мэргэжлийн зөвлөгөө авч, манай бүтээгдэхүүн үйлчилгээг хийлгэснээр шатахуун түлшний тогтмол урсгал зардлаа хэмнэх боломжтой юм.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.