Миний машинд ямар ямар тос тосолгооны шингэн хэрэгтэй вэ?

Миний машинд тохирох LIQUI MOLY-гийн хамгийн шилдэг моторын тос аль нь вэ?

Таны машинд хамгийн төгс тохирох моторын тос нь тухайн машины загвар буюу марк болон үйлдвэрлэсэн он, унаж байсан орчин нөхцлөөс хамаарна. LIQUI MOLY брэнд нь машин бүрийн онцлогт таарсан өргөн сонголтын моторын тоснуудыг санал болгодог бөгөөд ямар ч нөхцөл замыг туулж байсан бай тухайн бүрт тохирох тусгай тосыг үйлдвэрлэдэг.

Тухайн автомашиныг үйлдвэрлэгчийн гарын авлагыг уншиж эсвэл мэргэжлийн механикаас зөвлөгөө авч байж өөрийн машиныхаа хөдөлгүүрт тохирсон API (Америкийн Шатахуун Түлшний Институт) стандарттай тосыг сонгох нь чухал юм.

LIQUI MOLY-д төрөл бүрийн стандарттай, өөр хоорондоо харилцан адилгүй тоснууд бий. Жишээлбэл:

  • LIQUI MOLY Leichtlauf High Tech 5W-40 – Уг синтетик моторын тос нь бензин болон дизель аль ч хөдөлгүүрт тохирдог юм.
  • LIQUI MOLY Longtime High Tech 5W-30 – Уг синтетик тос нь бензин болон дизель хөдөлгүүрт аль алинд нь таарахаас гадна тос солих давтамж нь хол моторт зориулагдсан байдаг.
  • LIQUI MOLY Racing 10W-60 – Уг маш хүнд нөхцөлд тэсвэртэй, өндөр түвшинд ажиллах чадвартай синтетик тос нь хөдөлгүүрийн ачаалал өндөртэй, хүч их шаарддаг, уралдааны зэрэг машины моторт тусгайлан зориулагдсан юм.

Түүнчлэн LIQUI MOLY-гийн тоснууд нь дэлхийд танигдсан автомашин үйлдвэрлэгчид болох BMW, Mercedes-Benz, Porsche, Volkswagen болон бусад брэндүүдийн шаардлага, стандартад тэнцэх болон тухайн автомашин үйлдвэрлэгчийн туршилтаар батлагдаж байсан давуу талтай.

Миний машины кропонд ямар тос сайн бэ?

Таны машины автомат хурдны хайрцаг буюу кропонд тохирох тос нь тухайн машины загвар, үйлдвэрлэсэн он болон унаж байсан нөхцөл зэргээс хамаарна. Тухайн автомашиныг үйлдвэрлэгчийн гарын авлагыг уншиж эсвэл мэргэжлийн механикаас зөвлөгөө авч байж өөрийн машиныхаа кропонд таарах тосыг сонгох нь чухал юм.

LIQUI MOLY-д төрөл бүрийн стандарттай, өөр хоорондоо харилцан адилгүй тоснууд бий. Жишээлбэл:

  • Автомат Хурдны Хайрцагны Шингэн (ATF) – Автомат араатай, орчин үеийн ATF стандарттай кроптой машинуудад тохирох тос бөгөөд араа солих явцыг зөөллөж, ажиллагааг дэмжих үүрэгтэй юм.
  • Механик Кропны Шингэн (MTF) – Механик араатай, дан механик болон хосолсон кроптой машинд зориулсан, хэрэгцээтэй тосолгоог бүрэн хангаж, арааны эд ангиудыг элэгдлээс хамгаалах тосолгооны шингэн.
  • Дифференциалны Тос – дифференциал буюу жолооч нарын хэлж заншсанаар бөгсний тос. Эд ангиудыг элэгдлээс хамгаалах үүрэгтэй.

Түүнчлэн LIQUI MOLY-гийн тоснууд нь дэлхийд танигдсан автомашин үйлдвэрлэгчид болох BMW, Mercedes-Benz, Porsche, Volkswagen болон бусад брэндүүдийн шаардлага, стандартад тэнцэх болон тухайн автомашин үйлдвэрлэгчийн туршилтаар батлагдаж байсан давуу талтай.

Ямар радиаторын шингэн хийх вэ?

Таны машины радиаторын буюу хөргөөх шингэн нь тухайн машины загвар, үйлдвэрлэсэн он болон унаж байсан нөхцөл зэргээс шалтгаална. Автомашин үйлдвэрлэгчийн гарын авлагыг уншиж эсвэл мэргэжлийн механикийн зөвлөгөөг авч байж өөрийн машиныхаа радиаторт тохирсон төрлийн шингэнийг сонгох нь чухал.

Ерөнхийдөө хоёр төрлийн радиаторын шингэн байдаг:

Этилийн Гликол дээр суурилсан хөргөөх шингэн: Энэ нь уламжлалт аргаар үйлдвэрлэгдсэн хөргөөх шингэн бөгөөд зах зээлд байгаа дийлэнхи маркийн автомашинд тохирдог. Ус болон этилийн гликолын нийлмэл бөгөөд антифриз болон хөргөөх шингэний үүргийг давхар гүйцэтгэдэг. Өвөлдөө хөдөлгүүр хөлдөхөөс, зундаа хэт халахаас сэргийлж хамгаалдаг юм.

Пропилен Гликол дээр суурилсан хөргөөх шингэн: Уг шингэн нь байгаль орчинд илүү ээлтэй, этилийн гликол суурьтай шингэнийг орлох бүтээгдэхүүн юм. Пропилен гликол нь харьцангуй бага хортой химийн найрлага бөгөөд зориулалт нь яг ижил олон төрлийн машинд тохирох, антифриз болон хөргөөх шингэний үүргийг давхар гүйцэтгэх юм.

LIQUI MOLY-д төрөл бүрийн стандарттай, машин бүрийн онцлогт тохирсон, өөр хоорондоо харилцан адилгүй радиаторын шингэнүүд бий.

Жишээлбэл:

  • Antifreeze KFS12+ – Орчин үеийн технологид нийцсэн, урт удаан эдэлгээтэй, шууд хэрэглэх боломжтой, хөнгөн цагаан болон бусад металл хайлштай эд ангид тохирсон хөргөлтийн шингэн.
  • Antifreeze KFS 12++ Concentrate – Antifreeze G12++ хөргөлтийн шингэний концентрацижуулсан хувилбар. Хэрэглэхээс өмнө устай холих шаардлагатай.
  • Antifreeze KFS13 – Урт удаан эдэлгээтэй, шууд хэрэглэх боломжтой, хөнгөн цагаан болон бусад металл хайлштай эд ангид тохирсон хөргөлтийн шингэн.
  • Antifreeze KFS13 Concentrate – Antifreeze G13 хөргөөх шингэний концентрацижуулсан хувилбар. Хэрэглэхээс өмнө усаар шингэлэх шаардлагатай.
  • Antifreeze KFS33 – Урт удаан эдэлгээтэй, шууд хэрэглэх боломжтой, хөнгөн цагаан болон бусад металл хайлштай эд ангид тохирсон хөргөлтийн шингэн.

Радиаторын шингэн худалдан авахынхаа өмнө үргэлж мэргэжлийн механикийн зөвлөгөөг авч эсвэл тухайн автомашины үйлдвэрлэгчийн гарын авлагыг уншиж байх нь чухал шүү. Мөн та бидэнтэй утсаар болон онлайнаар холбогдож зөвлөгөө авч болох бөгөөд LIQUI MOLY-гийн цахим хуудсанд зочилж бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аван харьцуулж үзээд сонголтоо хийгээрэй.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.