Шатахуунд гаргах зардлаа хэмнэхийн зэрэгцээ машинаа илүү сайн ажиллуулж, хүчтэй болгох арга зам эрэлхийлж явна уу? Тэгвэл яг таньд хэрэгтэй мэдээлэл эндэ байна! Октан өсгөгч бүтээгдэхүүнүүд нь хөдөлгүүрийн үйл ажиллагааг сайжруулж, утаа хаялтыг багасган, хөдөлгөх хүчийг нэмэгдүүлдэгээрээ жолооч нарын дунд ам дамжин яригдах болсон. Харин тэдгээр бүтээгдэхүүнүүдээс аль нь хамгийн шилдэг вэ гэдгийг та дараах нийтлэлээс уншиж мэдээрэй!
Түлхүүр зүйлс
Октан өсгөгч хэрхэн ажилладаг болохыг ойлгож авах нь хойшид шатахууны нэмэлт бүтээгдэхүүн сонгоход тань хэрэгтэй мэдээлэл болох болно.
Хамгийн шилдэг октан өсгөгч бүтээгдэхүүнүүдийг дурьдвал: LIQUI MOLY Октан Өсгөгч, GAT Октан Өсгөгч S, Lucas Oil Октан Өсгөгч, Royal Purple Max Өсгөгч зэрэг багтана.
Бүтээгдэхүүний үнэ болон хэмжээ савлагааг харгалзан сонголтоо хийх хэрэгтэйн дээр хадгалах болон хэрэглэх зааврыг яв цав дагаж мөрдөх нь чухал.
Октан Өсгөгчийг таниж мэдэх нь: Суурь ойлголт

Октан өсгөгч нь аливаа автомашины банкинд байгаа шатахууны октаны түвшинг нэмэгдүүлж, шаталтыг сайжруулах үүрэгтэй нэмэлт бүтээгдэхүүн юм. Ингэснээр хөдөлгүүрт хүч нэмж, форсунк дээр бохирдол тогтохоос сэргийлэн, хурд авах явцыг сайжруулж өгдөг. Харин зах зээлд маш олон брэндийн бүтээгдэхүүн байхад сонголтоо хэрхэн зөв хийх вэ?
Машиндаа таарах октан өсгөгчийг сонгох нь чухал бөгөөд хэрэглээ таарахгүй буруу октан өсгөгч хийснээс болж хөдөлгүүрт эвдрэл учруулах ч эрсдэлтэй байдаг. Ялангуяа өндөр ачаалалтай компрессортой хөдөлгүүрт болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Тухайн нэмэлт бүтээгдэхүүний чанар, үр дүн, хэр их хэмжээтэй хэрэглэгддэг зэргийг үнэ өртөгтэй нь харьцуулж үзэж байж сонголт хийхийг зөвлөж байна. Сайн октан өсгөгчийг олж сонгон хэрэглэвэл банкин дахь бензинээсээ бүрэн дүүрэн энерги ялгаруулж, хөдөлгүүрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадах болно.
Шилдэг 5 Октан Өсгөгч бүтээгдэхүүн

Октан өсгөгч үйлдвэрлэгч шилдэг 5 брэндийг танилцуулж байна:
LIQUI MOLY Октан Өсгөгч
LIQUI MOLY Октан Нэмэгдүүлэгч
Lucas Oil Октан Өсгөгч
Royal Purple Max Boost Октан Өсгөгч
Rislone Hy-Per Fuel Октан Өсгөгч
Эдгээрээс гадна GAT Октан Өсгөгч S, STP Октан Өсгөгч болон BOOSTane Premium Октан Өсгөгч нарыг мөн нэрлэж болно..
Шинэ бүтээгдэхүүн: LIQUI MOLY Октан Өсгөгч

Зах зээлд шинээр борлуулагдаж эхлээд байгаа LIQUI MOLY Октан Өсгөгч нь хөдөлгүүрийн үйл ажиллагаа болон шатахууны ашигтай зарцуулалтыг сайжруулах үүрэгтэй. Бүтээгдэхүүний үр дүн:
Моторын үйл ажиллагааг сайжруулна
Бензин ашигтай зарцуулалтыг сайжруулна
Хүчилтөрөгчийн мэдрэгч болон катализаторын шаталтад туршигдсан, аюулгүй
Хортой утаа хаялтыг багасгах эко нэмэлт бүтээгдэхүүн
Хэрэглэж үзсэн үйлчлүүлэгчид сэтгэгдэл өндөр байдаг бөгөөд хурд авах явц сайжирч, нормалдах үед намуун болж, бензин идэлтэд эергээр нөлөөлсөн болохыг хэлдэг юм. Тачигнах чимээ ч багасч ерөнхий автомашины үйл ажиллагаа жигдэрч сайжирдаг тул жолооч нар ам сайтай байдаг. Хэрэв та хамгийн үр дүнтэй, найдвартай үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хайж байгаа бол уг шинэ Октан Өсгөгч таны сонголт мөн.
Түгээмэл бүтээгдэхүүн: LIQUI MOLY Октан Нэмэгдүүлэгч

LIQUI MOLY Октан Нэмэгдүүлэгч бүтээгдэхүүн нь үр дүнгээрээ гайхагдсан бөгөөд бензинийг 2-4 октанаар дээшлүүлдэг хүчирхэг нэмэлт юм. Элдэв тогших дуу чимээг дарж, хөдөлгүүрийн үйл ажиллагааг сайжруулдагаас гадна бүх төрлийн бензин хөдөлгүүртэй автомашинд тохирдог давуу талтай.
Бензин шатах, тэсрэх явцыг сайжруулж, октаны түвшинг нэмэгдүүлэх замаар хөдөлгүүрт тулгардаг элдэв асуудлуудыг арилгаж, хүч нэмэгдүүлдэг онцгой нэмэлт бүтээгдэхүүн юм. Хэрэглэгч жолооч нарын дунд ч хэдийнээ танил болсон уг бүтээгдэхүүний үр дүн, сэтгэл ханамжтай хэн ч маргахын аргагүй тул Монголд хамгийн түгээмэл октан өсгөх нэмэлт болоод байгаа билээ.
Хэрхэн машиндаа таарах октан өсгөгчийг олж сонгох вэ?
Таны машины хэрэгцээ шаардлагаас хамаарч өөр өөр нэмэлт бүтээгдэхүүн тохирдог. Тухайн нэмэлт бүтээгдэхүүний заавар тайлбарыг унших, үнэ өртөг, хэрэглэх хэмжээ зэргийг харгалзан үзэж байж сонголтоо хийгээрэй.
Машины тань хэрэгцээ шаардлага
Үнэнч төмөр хүлгийн тань хөдөлгүүрийн багтаамж, төрөл, уналгаа эдэлгээ, бензин идэлтийн түвшин зэргээс хамаарч сонголтоо хийхийг зөвлөж байна. Өөр өөр автомашин өөр өөр октан өсгөгч нэмэлтийг шаарддаг юм. Энгийн өдөр тутмын хэрэглээнд унадаг машин уу, спорт машин уу гэдгээс их зүйл хамаарна.
Зах зээлд борлуулагдаж байгаа октан өсгөгчүүд:
Liqui Moly Octane Booster
Liqui Moly Octane Plus
Lucas Oil Octane Booster
Royal Purple Max Boost Octane Booster
Rislone Hy-Per Fuel Octane Booster
GAT Octane Booster S
STP Octane Booster
BOOSTane Premium Octane Booster

Хэрэв та спорт машин сонирхдог, хүчирхэг хөдөлгүүртэй төмөр хүлэг унадаг бол октан өсгөгчийг орлуулах өөр бүтээгдэхүүнийг ч хэрэглэж болно. LIQUI MOLY-гийн Speed Tec буюу Хурд Өсгөх нэмэлт нь форсункаас тоосрон цацарч байгаа бензиний дуслыг улам жижиг болгон задалж өгөх замаар шаталтыг эрс нэмэгдүүлдэг ид шидтэй гэхэд хилсдэхгүй нэмэлт бүтээгдэхүүн юм. Бензиний дусал жижиг байх тусам илүү түргэн шатаж, тэсрэн хөдөлгүүрийн хүчийг огцом нэмэгдүүлдэг байна. Иймд спорт машин болон уралдааны автомашинд нэн тохиромжтой. LIQUI MOLY Speed Tec нь зөвхөн бензин хөдөлгүүрээр зогсохгүй дизель машинд ч таарах өөр хувилбарын сонголттой байдаг.
Бүтээгдэхүүний заавар тайлбартай сайтар танилц
Октан өсгөгч сонгохдоо тухайн бүтээгдэхүүний савлагаа дээрх заавар тайлбартай сайтар танилцах нь маш чухал шүү. Таны машины хөдөлгүүрт таарах эсэх, ямар үр дүнтэй болох, дагалдах сөрөг үр нөлөө зэргийг уншиж мэдэж болно.
Савлагаа дээрх мэдээлэлтэй танилцахдаа элдэв анхааруулга, орц найрлага, батламжлагдсан стандарт, туршигдсан үр дүн зэрэгт сайтар анхаарлаа хандуулаарай. Мөн хэрэглэж үзсэн жолооч нараас амаар мэдээлэл авах нь ч илүүдэхгүй шүү.
Үнэ болон хэрэглэх хэмжээг харьцуулах нь
Октан өсгөгчийг сонгохдоо үнэ өртгийг нь хэдэн сав, хэр хэмжээтэйгээр хэрэглэж байж үр дүнд хүрэх вэ гэдэгтэй нь харьцуулж байж сонголтоо хийгээрэй. Зах зээлд уг нэмэлт бүтээгдэхүүн брэндээсээ хамаараад янз бүрийн үнэтэй борлуулагддаг. Зарим октан өсгөгч нь үнэтэй ч гэлээ ганц сав бүтээгдэхүүнээс авч болох үйлчилгээ үр дүн нь өндөр байж болох юм. Иймд сайтар дэнсэлж байж сонголтоо хийхийг зөвлөж байна.
Октан өсгөгчийг аюулгүй хэрэглэх заавар
Октан өсгөгчийг авч хэрэглэхдээ дараах зүйлсийг анхаараарай:
Зааврын дагуу зохих нөхцөлд хадгалах
Банкинд хийх, бензинтэй холихдоо зааврыг ягштал дагаж мөрдөх
Сөрөг нөлөөтэй сайтар танилцаж аюулгүй ажиллагаагаа хангах
Түгээмэл асуулт хариулттай танилцах
Зааврын дагуу зохих нөхцөлд хадгалах
Октан өсгөгчийг хадгалахдаа зохих ёстой нөхцөл, газарт хадгалснаар элдэв осол эрсдэлээс сэргийлж, бүтээгдэхүүний үйлчилгээг алдагдуулахгүй байж чадна. Сэрүүн, хуурай нөхцөлд хадгалах хэрэгтэй байдаг бөгөөд нарны гэрэл болон халуунаас хол далд байлгах хэрэгтэй шүү. Мөн аюулгүйн үүднээс хүүхэд болон тэжээвэр амьтан хүрэх боломжгүй газар хадгалахыг зөвлөж байна.
Тухайн бүтээгдэхүүний савлагаа дээрх зааврын дагуу хадгалж чадвал октан өсгөгч үйлчилгээгээ алдалгүй урт удаан наслах бөгөөд голцуу 10 жил хадгалах хугацаатай байдаг юм. Дээр дурьдсан алхамуудыг мөрдсөнөөр октан өсгөгчийн үйлчилгээ хүчинтэй хугацаа дотроо огт алдагдахгүй үр дүнтэй байх болно.
Банкинд хийх, бензинтэй холих заавар
Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн зааврыг дагаж мөрдөх нь бүрэн үр дүнг мэдрэхэд чухал нөлөөтэй шүү. Тухайн бүтээгдэхүүний саван дээрх заавраас шалтгаалаад шууд банкиндаа хийх эсвэл бензинтэй эхэлж холиод дараа нь банкиа дүүргэх зэрэг өөр өөр хэрэглээтэй байж болно. Мөн хийснийхээ дараа машинаа шулуун замд унаж холих, хийхээсээ өмнө октан өсгөгчөө саванд нь сайтар сэгсэрч хэрэглэх зэрэг төрөл бүрийн зааврууд байж болох тул мэдээлэлтэй сайн уншиж танилцаж байж хэрэглээрэй.

Бүтээгдэхүүний хэрэглэх хэмжээний тал дээр мөн үйлдвэрлэгчийн зааврын дагуу харьцаа хэмжээтэйгээр банкинд байгаа бензинтэйгээ тааруулж хэрэглээрэй. Брэндээсээ шалтгаалж нэг сав октан өсгөгч нь 30л, 40л, 50л, 60л, 70л эсвэл эдгээрээс их эсвэл бага хэмжээтэй бензинд орох заавартай байдаг тул мэдээлэлтэй сайтар уншиж танилцахыг зөвлөж байна.
Болзошгүй сөрөг нөлөө, түүнээс сэргийлэх нь
Дагалдах сөрөг нөлөөнүүдийг сайтар уншиж, урьдчилан сэргийлэх алхамуудыг авч байж октан өсгөгчөө хэрэглээрэй. Октан өсгөгчийн буруу, зохисгүй хэрэглээ нь таны автомашины эд ангиудад эвдрэл ч учруулах эрсдэлтэй байдаг юм. Мөн химийн хүчтэй найрлагатай бүтээгдэхүүн тул ямарваа нэг гадагруун дээр санамсаргүй асгаж дусаавал хохирол учруулах аюултайг анхаарна уу. Иймд савлагаа дээрх заавар мэдээлэлтэй заавал уншиж танилцахыг зөвлөж байна.
Октан өсгөгч бүтээгдэхүүний аюул эрсдлийн анхааруулга дотор: гал гаргах, тэсэрч дэлбэрэх, химийн түлэгдэлт зэрэг ноцтой сөрөг нөлөөнүүд багтдаг. Иймд зайлшгүй хэрэглэх зааврыг дагаж мөрдөн, урьдчилан сэргийлэх алхамуудыг хийснээр эрсдлийг бууруулж, аюулгүй ажиллагаагаа ханган бүтээгдэхүүнээ хэрэглэх хэрэгтэй шүү.
Дүгнэлт
Ингээд эцэст нь дүгнэхэд октан өсгөгч нь таны автомашины үйл ажиллагааг эрс сайжруулж шатахууны ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлэн, бензиний октаны түвшинг илт дээшлүүлэх үр дүнтэй бүтээгдэхүүн болох нь харагдаж байгаа биз. Зах зээлд маш олон төрлийн октан өсгөгч борлуулагддаг тул тэдгээрээс хамгийн чанартай, үр дүнтэй, ашигтайг нь сонгон авч хэрэглэх нь гол асуудал юм. Үүнд Германы шилдэг LIQUI MOLY брэндийн октан өсгөгч бүтээгдэхүүнийг бидний зүгээс санал болгож байна.
Түгээмэл асуултууд
Октан өсгөгч яг үр дүнтэй байж чадах уу?
Ерөнхийдөө бол тийм. Тухайн октан өсгөгчийн брэндээс шалтгаалж чанар, үр дүн янз бүр байж болно. Гэвч дийлэнхи октан өсгөгч нь таны машины үйл ажиллагааг мэдэгдэхүйц сайжруулж чадна.
E10 шатахуун дээр хийж хэрэглэж болох уу?
Октан өсгөгч нь E10 шатахуунтай зохицдоггүй болохыг анхаарна уу. Элдэв нэмэгдэлгүй энгийн АИ бензинтэй хамт хэрэглэхийг зөвлөж байна. Эс бөгөөс элдэв эвдрэл үүсэх эрсдэлтэй шүү.
Турбо машинд хэрэглэхэд аюулгүй юу?
LIQUI MOLY Октан өсгөгч нь турбо хөдөлгүүр, хүчилтөрөгч мэдрэгч болон катализаторын шаталтад туршигдсан, аюулгүй гэдэг нь батлагдсан байдаг тул хэрэглэхэд санаа зовох зүйлгүй байж болно.
Октан өсгөгч яг яаж нөлөөлдөг вэ?
Октан өсгөгч нь бензиний октаны түвшин буюу ямар хэмжээний даралтад тэсрэхийг зааж байдаг хэмжүүрийг сайжруулах замаар машины үйл ажиллагааг дэмжиж өгдөг.
Октан өсгөгч бүтээгдэхүүнүүд нь бүгд бүх төрлийн машинд тохирдог уу?
Үгүй. Октан өсгөгчүүдийн дийлэнхи нь бүх төрлийн автомашинд тохирдоггүй байна. Иймд та өөрийн автомашиныхаа хөдөлгүүрийн төрөл, хэрэгцээ шаардлагад нь нийцэх нэмэлт бүтээгдэхүүнийг авч хэрэглэхийг зөвлөж байна.
Жишээлбэл таны машин хүчирхэг хөдөлгүүртэй, спорт загварынх бол стандарт хөдөлгүүрт зориулсан октан өсгөгчөөс илүү хүчтэй нэмэлтийг сонгох хэрэгтэй. Дээрээс нь зарим октан өсгөгч зөвхөн бензин, зөвхөн дизель гэх зэргээр тусгай зориулалттай байдаг юм.
Октан өсгөгч гэж юу вэ?
Октан өсгөгч гэдэг нь шатахуун түлшний октаны түвшинг нэмэгдүүлж хөдөлгүүрийн үйл ажиллагаа болон шатахууны ашигтай зарцуулалтыг сайжруулах зориулалттай нэмэлт бүтээгдэхүүн юм.
Октан өсгөгч нь хөдөлгүүрийн үйл ажиллагаанд нөлөөлдөг үү?
Тийм. Октан өсгөгч нь хөдөлгүүрийн үйл ажиллагааг дэмжиж, улмаар хурд авах явцыг сайжруулан, машин унах үед асуудалгүй байлгаж, шатахууны ашигтай зарцуулалтыг сайжруулах замаар зардал хэмнэдэг.
Хэрэглэхэд ямар нэг эрсдэл, сөрөг нөлөө бий юу?
Тийм. Хэрэв хэрэглэх зааврыг дагаж мөрдөхгүй бол октан өсгөгч нь хөдөлгүүрт эвдрэл үүсгэх эрсдэлтэй бөгөөд аюулгүй ажиллагааг хангаагүй бол гал гарах, тэсрэлт дэлбэрэлт үүсгэх осолтой юм.
Октан өсгөгч хийвэл машин маань түүртэж сааран, унтрах уу?
Үгүй. Октан өсгөгч нь хөдөлгүүрийн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй болохоос биш эсрэгээр сааруулж унтраах нөлөө огт байдаггүй.