BMW Longlife 01 моторын тосыг таниж мэдэх нь

BMW машинд моторын тосыг сонгохдоо хөдөлгүүрийнхээ хүчин чадал, урт удаан эдэлгээнд зориулж хамгийн шилдэгийг сонгох хэрэгтэй. BMW Longlife 01 моторын тос нь бусад ямар ч тостой харьцуулахын аргагүй таны машинд төгс зохицох болно. Уг стандарттай тос ямар чухал үүрэгтэй болох, ямар шаардлагуудыг хангасан болох, сонголтоо хэрхэн хийх талаар дараах мэдээллээс уншиж танилцаарай.

Түлхүүр зүйлс

  • BMW Longlife 01 нь BMW Twin Power Turbo хөдөлгүүрт зориулагдсан хөдөлгүүрийн дэвшилтэт тос бөгөөд дээд зэргийн гүйцэтгэл, хамгаалалтыг үзүүлнэ.
  • Хөдөлгүүрийн тосоо сонгохдоо бензин болон дизель хөдөлгүүрүүдийн онцлог, ялгааг сайтар таниж мэдэх нь чухал.
  • BMW Longlife 01-ийг ашиглахын давуу тал нь хөдөлгүүрийн ажиллагааг сайжруулж, ашиглалтын хугацааг уртасгадаг. Хэрэглэхийн өмнө эзэмшигчийн гарын авлагыг шалгаж, Германы шилдэг брэндүүд болох LIQUI MOLY эсвэл Fuchs, Ravenol зэргийг сонгоорой.

BMW Longlife 01: Моторын тосны хөтөч

Олон тооны хөдөлгүүрийн тос нь дээд зэргийн гүйцэтгэл, хамгаалалтыг санал болгодог ч BMW Longlife 01 стандарттай тос нь BMW хөдөлгүүрт тусгайлан зориулж бүтээгдсэнээрээ бусдаас ялгардаг. BMW-ийн шинэ Twin Power Turbo хөдөлгүүрийн шаардлагад нийцүүлэн бүтээгдсэн энэхүү өндөр хүчин чадалтай хөдөлгүүрийн тос нь ердийн хөдөлгүүрийн тостой харьцуулахад илүү сайн гүйцэтгэлийг хангадаг.

BMW Longlife 01 гэж юу вэ?

BMW Longlife 01 хөдөлгүүрийн тос нь бүх төрлийн шатахуун түлшинд тохиромжтой 100% синтетик, өндөр хүчин чадалтай тос бөгөөд дараах төрлүүдэд таарна:

  • бензин, хар тугалгатай эсвэл хар тугалгагүй
  • этанол
  • LPG
  • дизель
  • био түлш

Катализаторын шаталтад туршигдсан бөгөөд зах зээлд борлуулагдаж байгаа бусад уламжлалт, түгээмэл моторын тоснуудтай харьцуулахад хөдөлгүүрийг илүү хамгаалж, үйл ажиллагааг сайжруулах давуу талтай.

Уг тосыг 2001 болон түүнээс хойшхи онд үйлдвэрлэгдсэн бензин хөдөлгүүртэй загваруудад зориулан гаргаж авсан бөгөөд BMW Group-ийн 2002 оноос хойшхи тоосонцорын шүүлтүүргүй бүх бензин хөдөлгүүртэй загваруудын наад захын шаардлага стандарт болдог юм. Мөн BMW Group-ийн 2003 оноос хойшхи тоосонцорын шүүлтүүргүй бүх дизель загварууд мөн уг стандартын тосыг шаарддаг.

Үзүүлэлт ба онцлог

Олон тооны техникийн үзүүлэлтүүд болон өвөрмөц онцлогуудыг BMW Longlife 01 хөдөлгүүрийн тосонд шингээсэн байдаг тул BMW хөдөлгүүрт төгс тохирдог. BMW эсвэл MINI-д тохирох хөдөлгүүрийн тосыг сонгохын тулд та дараах зүйлсийг дагаж мөрдөөрэй:

  1. Хөдөлгүүрийн төрлийг тодорхойлох
  2. BMW-аас өгсөн хүснэгтийн мэдээллийг харах
  3. Эзэмшигчийн гарын авлагыг унших
  4. Дэлгэрэнгүй мэдээллийг BMW үйлчилгээний төвтэй холбоо барьж авах

Зуурамтгай чанар нь хөдөлгүүрийн тосны тогтвортой үүргээ гүйцэтгэх байдлын хэмжүүр бөгөөд BMW Longlife-01 стандартыг 5W-30, 0W-30, 5W-40, 0W-40 гэсэн зуурамтгай чанарын ангилалуудад ашиглахыг зөвшөөрсөн байдаг. BMW Longlife 01 шиг давхар зуурамтгай чанартай моторын тоснууд нь хөдөлгүүр ажиллаагүй тос хөрсөн байх үед болон хөдөлгүүр ажиллаж тос халсан байх үед зуурамтгай чанар нь хувьсаж, өөр өөр түвшинд байдаг онцлогтой.

Зөв BMW Longlife 01 моторын тосыг сонгох нь

Таны BMW-д тохирох хөдөлгүүрийн тосыг сонгох нь машины тань хэвийн үйл ажиллагаа, удаан эдэлгээнд ихээхэн нөлөөлдөг. Бензин болон дизель хөдөлгүүрүүдийн онцлог, хоорондын ялгааг сайтар таниж мэдэх, BMW Longlife 01 стандарттай өөр өөр брэндүүдийн талаар ойлголттой болох нь зөв сонголт хийхэд тань дөхөм болно.

Бензин хөдөлгүүр болон дизель хөдөлгүүр

Бензин болон дизель хөдөлгүүрт зориулсан хөдөлгүүрийн тос нь BMW Longlife 01 стандарттай нийцэх байдлаараа ялгаатай байдаг. DPF буюу тоосонцорын шүүртэй дизель моторт BMW Longlife 04 тосыг хийдэг бөгөөд учир нь SAPS буюу үнсний агууламж багатай байдаг юм.

Харин бензин хөдөлгүүрийн тухайд эдгээр бүтээгдэхүүнүүдийг зөвлөж байна:

  • AMSOIL Signature Series Synthetic Motor Oil
  • Castrol Edge with Titanium Fluid Strength Technology
  • Lucas Synthetic
  • Mobil 1 Extended Performance
  • Pennzoil Ultra

Батлагдсан тосны брэндүүд

Сайн үр дүнгийн тулд заавал BMW Longlife 01 стандартыг BMW-ийн үйлдвэрээр туршигдаж баталсан брэндийн тосыг сонгоорой. LIQUI MOLY брэндийн тоснууд нь BMW машинд төгс зохицдог бөгөөд Герман улсад үйлдвэрлэгдсэн машинд Герман улсад үйлдвэрлэгдсэн тос л хамгийн шилдэг сонголт болно шүү дээ.

BMW Longlife 01 хөдөлгүүрийн тос хэрэглэхийн ашиг тус

BMW Longlife 01 хөдөлгүүрийн тосыг ашиглах нь таны машины хөдөлгүүрийн үйл ажиллагааг ашигтай болгож, хөдөлгүүрийн эдэлгээний хугацааг уртасгах зэрэг олон төрлийн давуу талтай.

Хөдөлгүүрийн үйл ажиллагааг сайжруулна

BMW Longlife 01 хөдөлгүүрийн тос нь таны машины хөдөлгүүрийн гүйцэтгэл, үр ашгийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Уг стандарттай тос нь моторыг дотроос нь цэвэрлэж, шатахуун түлшний идэлтийг багасгаж, тосон лаг үүсэхээс сэргийлдэг юм.

BMW Longlife 01 тосонд агуулагддаг синтетик технологи нь ердийн тостой харьцуулахад тослох үүргийг хол илүү биелүүлж, хөдөлгүүрийг хамаагүй сайн хамгаалдаг байна.

Моторын эдэлгээг уртасгана

BMW Longlife 01 моторын тос нь зөвхөн хөдөлгүүрийн үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй эдэлгээг уртасгаж өгдөг давуу талтай. Амархан хуучирдаггүй, элэгдэж, пилонк тасардаггүй тул тослох үүргээ удаан биелүүлж, давхар моторын насжилтыг ч сунгаж байдаг тул та Bimmer-ээ олон жил санаа зовох зүйлгүй унах боломжтой юм.

BMW Longlife 01 хөдөлгүүрийн тосыг хэрхэн солих вэ

Машиныхаа хөдөлгүүрийн хэвийн үйл ажиллагааг хангаж, эдэлгээг нь урт байлгахын тул тогтмол цаг тухайд нь тосоо солиулж байх хэрэгтэй. BMW Longlife 01 стандарттай хөдөлгүүрийн тосыг солихдоо:

  1. Эзэмшигчийн гарын авлагыг шалгах
  2. Авто сервист хандах
  3. Германы шилдэг брэндүүд болох LIQUI MOLY болон Fuchs, Ravenol зэргээс тосны сонголтоо хийх.

Эзэмшигчийн гарын авлагыг шалгах

BMW Longlife 01 хөдөлгүүрийн тосыг шууд хийхээсээ өмнө машиныхаа үйлдвэрлэгчийн гарын авлагаас хөдөлгүүртэйгээ нийцэж байгаа эсэхийг шалгаарай. Ингэхдээ гарын авлагаас гадна, онлайнаар үзэх боломжтой бөгөөд BMW албан ёсны цахим хуудсаар зочилж, арлын дугаараа оруулан мэдээлэл аваарай.

Германы шилдэг брэндүүд болох LIQUI MOLY, Fuchs, Ravenol зэрэг нь хамгийн сайн BMW Longlife 01 тосыг үйлдвэрлэдэг

LIQUI MOLY, Fuchs, Ravenol зэрэг нь BMW Longlife 01 стандартад нийцсэн хөдөлгүүрийн тосыг санал болгодог хамгийн нэр хүндтэй, шилдэг брэндүүд юм. Эдгээр тоснууд нь BMW хөдөлгүүрт тусгайлан зориулагдсан байдаг бөгөөд таны машиныг бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөл боломжоор хангаж, элэгдлээс хамгаалах болно.

Эдгээр Германы шилдэг брэндүүдээс BMW Longlife 01 стандарттай хамгийн сайн тоснуудад LIQUI MOLY Top Tec 6100 0W-30, Fuchs Titan GT1 LL-12 FE 0W-30, Ravenol FES 0W-30 зэрэг багтана.

BMW Longlife 01 хөдөлгүүрийн тосны талаарх нийтлэг буруу ташаа ойлголтууд

Уг стандартын тосны талаарх нийтлэг буруу ташаа ойлголтууд нь хэрэглэгч жолооч нарын дунд үл ойлголцох байдал, худал хуурмаг мэдээлэл түгээх сөрөг хандлагын эх үүсвэр болдог. Тэдгээр буруу ташаа ойлголтуудыг няцааж, үнэн зөвийг тодорхойлсноор өөрийн BMW машиндаа зөв тосны сонголт хийхэд нэмэр болох болно.

Түгээмэл буруу ташаа ойлголтуудад эдгээр нь багтдаг:

  1. BMW хөдөлгүүрт заавал зааж өгсөн тодорхой төрлийн тос хийх шаардлагагүй.
  2. Өөр өөр брэндийн тос хэрэглэх нь хөдөлгүүрийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр зардал хэмнэх арга юм.
  3. Үйлдвэрлэгчээс зөвлөсөн хугацаанаас хол давтамжтай тосоо солиулж болно.
  4. BMW хөдөлгүүрт синтетик тос шаардлагагүй.
  5. Нэгэнт синтетик тос хийсэн л бол эргээд уламжлалт тос хэрэглэх боломжгүй.

Үнэн хэрэгтээ хөдөлгүүрийн хэвийн ашигтай үйл ажиллагаа, эдэлгээг уртасгахын тулд заавал BMW Longlife 01 стандарттай тосыг BMW хөдөлгүүрт ашиглах хэрэгтэй юм. BMW Longlife 01 хөдөлгүүрийн тосноос өөр тос хэрэглэх нь илүү зардалтай тусах магадлалтай бөгөөд ижил түвшний үйлчилгээг авч чадахгүй.

Синтетик тос нь ердийн тостой харьцуулахад сайжруулсан гүйцэтгэлтэй, хөдөлгүүрийн эдэлгээг уртасгах давуу талтай тул BMW хөдөлгүүрт хэрэглэхийг зөвлөж байна.

Дүгнэлт

Эцэст нь дүгнэхэд, BMW Longlife 01 хөдөлгүүрийн тос нь BMW хөдөлгүүрийн шаардлагад нийцүүлэн тусгайлан боловсруулсан өндөр хүчин чадалтай моторын тос бөгөөд ердийн хөдөлгүүрийн тосноос илүү сайн үр дүнтэй, хөдөлгүүрийг элэгдлээс хамгаалах чадвартай юм. Өөрийн Bimmer-тээ яг таарах зөв тосыг буюу BMW Longlife 01 стандарттай тосыг сонгосноор хөдөлгүүрийнхээ хэвийн болоод ашигтай үйл ажиллагааг сайжруулж, эдэлгээг уртасгах болно.

Түгээмэл асуултууд

BMW Longlife 01 гэж юу гэсэн үг вэ?

BMW Longlife 01 тоснууд нь 2002 болон 2003 оноос хойш үйлдвэрлэгдсэн бензин болон дизель хөдөлгүүртэй ихэнхи BMW загварт тусгайлан зориулж гарган авсан найрлагатай моторын тос юм.

Ямар тоснууд BMW Longlife 01 стандарттай вэ?

BMW Longlife 01 стандарт нь өндөр HTHS-тэй (3.5cP) SAE 5W-30 болон 5W-40 зуурамтгай чанартай тоснуудыг хамардаг.

BMW Longlife 01 болон 04 хоёрын ялгаа юу вэ?

BMW Longlife 01 тоснууд нь тоосонцорын шүүргүй бензин болон дизель автомашинуудад зориулагдсан бол BMW Longlife 04 тоснууд нь үнс багатай тул DPF шүүртэй машинд хийж болдог онцлогтой.

BMW Longlife 01 FE гэж юу вэ?

BMW Longlife 01 FE нь TwinPower Turbo технологид суурилсан синтетик хөдөлгүүрийн тос бөгөөд хөдөлгүүрийн үйл ажиллагааг сайжруулах, чанар-үнийн харьцаа сайтай тос юм.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.