Шатахуун түлш идэлтийг багасгах олон арга зам байдаг. Уналгаа эдэлгээгээ өөрчлөхөөс авхуулаад агаар шүүгчээ шалгаж үзэх хүртэл төрөл бүрийн алхамууд бий. Ямар төрлийн үйлчилгээ идэлтийг багасгахад нөлөөлдгийг мэдмээр байвал бидэнтэй утсаар холбогдож зөвлөгөө аваарай!
Машинаа тогтмол арчилж тордоорой
Таны машин бусад тоног төхөөрөмжтэй адил арчилж тордохгүй л бол ашигтай ажиллагаа нь муудаж байдаг. Ингэснээр шатахуун түлш зарцуулалт нэмэгддэг юм. Тогтмол урсгал үйлчилгээ хийлгэж заншсанаар та маш олон давуу талуудыг мэдрэх болно. Хэрэв таны машины идэлт ихсэж байгаа нь анзаарагдвал дараах таван зүйлсийг мэргэжлийн механикаар шалгуулаарай:
- Очлуур
- Агаар шүүгч
- Агаарын урсгал мэдрэгч
- Форсунк
- Дугуй
Бензин түлш зарцуулалтыг багасгах хамгийн шилдэг арга бол хөдөлгүүрээ ямар нэг асуудалгүй, түүртэлгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх юм. Бохирдож бөглөрсөн агаар шүүгч идэлтийг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлдэг нь тогтоогдсон байдаг. Мөн ихэнхи хүмүүс хуучирч элэгдсэн дугуйгаа шинээр солих нь идэлтийг 5 хувиар сайжруулдаг болохыг мэддэггүй байна. Түүнчлэн моторын тос идэлтэд ихээр нөлөөлдөг тул хамгийн сайн чанартай, шилдэг брэндийн тос тосолгооны бүтээгдэхүүнээр манай салбаруудад ирж үйлчилгээ хийлгээрэй.
Банкны тагаа сайтар таглагдсан эсэхийг шалгаарай
Таны банкинд байгаа шатахуун түлш ууршиж амархан дундарч байж болзошгүй. Ангил улсад явуулсан судалгаагаар өнгөрсөн жил 147 сая галлон жолооч нар банкиа таглахаа мартсанаас болж ууршсан байна. Банкиа сайтар таглаж хаах нь ууршилтаас сэргийлэх бөгөөд улмаар зарцуулалтыг багасгах болно.
Аль болох нормалдахгүй бай
Хэдий машин хөдлөхгүй зогсож байгаа ч хөдөлгүүр унтрахгүй ажилласаар байвал бензин түлш ч зарцуулагдсаар байдаг. Хэрэв та минутаас илүү удаан хугацаагаар хөдөлгөөнгүй зогсох бол машинаа унтрааж байгаарай. Түгжрэл дунд таг зогссон үедээ эсвэл хүн хүлээх зуур зэрэг олон нөхцөлд та идэлтээ хэмнэх боломжтой шүү. Орчин үеийн машинууд ассанаасаа хойш зогсолтгүй явж байж шатахуун түлшээ ашигтай хэмнэлттэй зарцуулдаг юм.
Зөөлөн давхи
Та машинаа унахдаа зөөлөн давхиж, хурд нэмэх бол аажмаар алгуур хаазаа гишгэснээр идэлтээ багасгах боломжтой. Учиргүй ширүүн гишгэж давхих нь хөдөлгүүрээс илүү хүч шаарддаг бөгөөд улмаар илүү хүч ялгаруулахын тулд илүү их идэж эхэлдэг. Зөөлөн давхиж сурснаар идэлтээ багасгаад зогсохгүй эд ангиа элэгдэж эвдрэхээс сэргийлэх болно.
Бага хурдтай унах
Машинаа бага хурдтай унаснаар бага бензин түлш зарцуулах болно. Судалгаагаар шулуун замд 130км/ц хурдтайгаас 110км/ц хурдтай болгож давхихад 25% бага шатахуун түлш зарцуулж байгаа нь тогтоогдсон юм. Харин 95км/ц хурдтайгаас 80км/ц хурдтай болгож багасгахад идэлт 15%-иаар буурсан байдаг.
Тогтмол хурдтай давхи
Машинаа унахдаа тогтмол хурдтай явах нь бензин түлшний ашигтай зарцуулалтыг эергээр нөлөөлдөг. Хурд нэмэх, хасах зэрэг үйлдэлд илүү зарцуулалт шаардагддаг байна.
Агааржуулах системээ унтраах
Машиныхаа эйр кондишн буюу агааржуулах системийг унтрааснаар идэлтийг 20% багасгах боломжтой.
Араагаа нэмэх
Араагаа аль болох нэмж явах нь идэлтэд эергээр нөлөөлдөг нь тогтоогдсон байна. Хэдий хурд нэмэхгүй ч өндөр араатай явах нь шатахуун түлш зарцуулалтыг багасгах нууц арга гэдгийг мэргэжлийн механикууд зөвлөдөг юм.
Та эдгээр арга замуудыг туршиж хэрэгжүүлж үзээрэй. Мэдрэгдэхүйц үр дүн гарна гэдэгт итгэж байна. Жолооч таньд амжилт хүсье!