Бид яагаад зөвхөн LIQUI MOLY-гийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг вэ?

Хариулт: LIQUI MOLY нь Германы шилдэг брэндүүдийн нэг бөгөөд тус улс нь авто стандартаар дэлхийд тэргүүлэх орнуудын нэг билээ. Ялангуяа байгаль орчны стандарт дүрэм журам нь маш чанга тул тэдгээрт нийцэж, давж гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэдэг нь ямархуу чанартай болохыг илтгэж байгаа биз. Хэрэв чанарын шаардлага хангахгүй бол хатуу бодлого, хууль дүрмийг ягштал мөрддөг улсын удирдах газар агентлагаас тэр дор нь үйл ажиллагааг нь зогсооно шүү дээ.

LIQUI MOLY зөвхөн премиум чанарын суурь тос болон нэмэлт бодисуудыг үйлдвэрлэлдээ ашигладаг. Тийм ч учраас бусад брэндүүдтэй харьцуулахад үнэ өртөг өндөр байдаг юм. Яагаад гэж үү? Учир нь тэд бүтээгдэхүүнүүдээ хамгийн дээд зэрэглэлийн чанартай байлгахыг эрмэлздэг бөгөөд үүнд илүү мөнгө зарцуулах шаардлагатай шүү дээ. Чанар дагаад үнэ гэдэг үгийг бүү мартаарай.

LIQUI MOLY-гийн маркетингийн бодлого их өвөрмөц: Тэд зөвхөн мэргэжлийн, онцгой төрлөөр дагнасан түншүүдээр дамжуулан борлуулалт хийдэг. Учир нь бүтээгдэхүүнүүдийг нь сайтар судалж, бүрэн ойлгосон манайх шиг авто сервисүүд л үйлчлүүлэгчид амин чухал хэрэгтэй тайлбар мэдээллийг өгч байж бүтээгдэхүүнийг нь борлуулдаг юм. Тийм ч учраас LIQUI MOLY олон нийтийн телевиз сүлжээ нэвтрүүлгээр сурталчилгаа явуулдаггүй бөгөөд биднийг зорих, чанарыг эрхэмлэгч жолооч үйлчлүүлэгчидтэйгээ зориулан цахим орчинд л зөвлөгөө мэдээлэл түгээх замаар харилцдаг.

Бид яагаад өөр брэндийн тосыг санал болгодоггүй вэ?

Моторын тос бол таны автомашины амийг тэтгэгч цус гэж ойлгож болно. Хөдөлгүүрийн эд ангиудыг тослох үүрэгтэйгээс гадна моторыг цэвэрхэн байлгаж, үрэлт элэгдлийг багасгах зориулалттай юм.

Орчин үед моторын тоснууд нь төрөл бүрийн өөр өөр үйлчилгээтэй нэмэлтүүдийг найрлагадаа агуулдаг болсон ч гэлээ бүгд ижилхэн суурь тосон дээр үндэслэгддэг. Хамгийн түгээмэл хоёр төрлийн суурь тос нь минерал болон синтетик суурь тоснууд юм. Зарим моторын тос нь уг хоёрын нийлмэл суурьтай байх нь бий.

“LIQUI MOLY” брэнд нь олны итгэлийг хүлээсэн нэр болж чадсан

LIQUI MOLY нь бүх төрлийн зуурамтгай чанартай моторын тосыг үйлдвэрлэдэг бөгөөд тусгай зориулалтын бүтэн синтетик, дизель хөдөлгүүрт зориулсан, олон мянган км туулсан машинд зориулсан гээд төрөл бүрийн өргөн сонголттой тоснуудыг санал болгодог. Мөн дээрээс нь тосны нэмэлт бүтээгдэхүүн, шатахуун түлшний нэмэлт бүтээгдэхүүн, форсунк цэвэрлэгч гээд төрөл төрлийн хэрэгтэй нэмэлтүүдийг үйлдвэрлэдэг юм. Автомашины бусад эд ангийн бүтээгдэхүүнүүд болох тоормосны шингэн, хурдны хайрцаг буюу кропны тос гээд таны төмөр хүлэгт хэрэгтэй бүхнийг LIQUI MOLY-гоос олж болно.

Маш олон төрлийн тос тосолгооны бүтээгдэхүүнийг санал болгодог

LIQUI MOLY-гийн бүтээгдэхүүнүүдийн өргөн сонголт нь өдгөө 400 гаруй нэр төрлийг даваад байна. Автомашин, мотоцикл, ачааны машин, аяллын хөсөг, завь, онгоц нисдэг тэрэг гээд бүх төрлийн тээврийн хэрэгсэлд зориулсан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг юм. Түүнчлэн Монголын нөхцөлд ихээхэн эрэлттэй уул уурхайн чиглэлийн механик хэрэгсэл, машин, газар тариалангийн механик хэрэгсэл, трактор зэрэгт ч орох бүтээгдэхүүнүүдийг LIQUI MOLY-гоос олж болно.

LIQUI MOLY-г сонгох өшөө олон шалтгаанууд

Бид бүтээгдэхүүнүүдийнх нь үр дүнг мэддэг, дуртай болохоор LIQUI MOLY-г ашигладаг! Манай үйлчлүүлэгчид ч LIQUI MOLY-гийн бүтээгдэхүүнээр үйлчилгээ хийлгэхдээ үр дүнд эргэлзэх зүйлгүй итгэлтэй байдаг юм.

100% Синтетик

LIQUI MOLY нь төрөл бүрийн моторын тосыг өөр өөр онцлог шинж чанартай машин, хөдөлгүүрт зориулан үйлдвэрлэж, хэрэглэгчиддээ өргөн сонголтыг санал болгодог.

Тус брэндийн LongTime High Tech 5W-40 тос нь бүтэн синтетик бөгөөд таны машиныг бүрэн хүчин чадлаар нь түүртэлгүй ажиллуулах үүрэгтэй юм.

Уг тос нь элэгдэл болон үрэлтээс сэргийлж хамгаалах зориулалттай нэмэлт бүтээгдэхүүнийг найрлагадаа агуулдаг байна. Тодруулбал молибдений найрлагатай тул хөдөлгүүрийн дотор талын метал гадаргуунуудын хооронд үүсэх үрэлтийг бууруулдаг бөгөөд ингэснээр таны моторын эдэлгээ уртсах болно.

LIQUI MOLY нь зөвхөн Герман улсад үйлдвэрлэгддэг

LIQUI MOLY дэлхийд танигдсан тос тосолгооны брэндүүдийн нэг. Герман улсын Улм хотноо үйлдвэр нь байрладаг бөгөөд өдгөө 60 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус брэндийн онцлог нь outsourcing ашигладаггүй, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн үнэлгээ бага, хөгжиж буй орнуудаар дамжуулан үйлдвэрлэл эрхэлдэггүй гэсэн үг. Иймд таны хэрэглэж байгаа LIQUI MOLY-гийн ямар ч бүтээгдэхүүн бай шууд Герман улсаас импортлогдон ирдэг юм.

LIQUI MOLY-гийн шилдэг бүтээгдэхүүнүүд

Моторын тос

LIQUI MOLY моторын тоснууд нь бүх төрлийн машин, хөдөлгүүр, орчин нөхцөлд тохирдог. Тус брэндийн тоснууд нь шатахуун түлш идэлтийг багасгаж, хөдөлгүүрийн үйл ажиллагааг сайжруулж, эдэлгээг уртасгах давуу талтай. Та LIQUI MOLY-гийн онлайн хөтөч ашиглан өөрийн машинд тохирох тосоо олох боломжтойгоос гадна манай салбаруудад ирж мэргэжлийн механик, худалдааны зөвлөхийн тусламжтай дэлгэрэнгүй мэдээлэл авсны үндсэн дээр сонголтоо хийж болно шүү!

Автомат кропны тос

LIQUI MOLY-д зөвхөн автомат хурдны хайрцаг буюу кропноос гадна, механик кроп, редуктор бөгсний тос гээд төрөл бүрийн шингэнүүд бий. Энгийн автомат, CVT, DSG гээд төрөл бүрийн кропонд таарах тосыг та олж болно. LIQUI MOLY-гийн кропны тоснууд нь таны машины эд ангиудыг бүрэн төгс хамгаалж, эдэлгээг уртасган, элдэв асуудлаас сэргийлнэ.

Рулийн аппаратны шингэн

LIQUI MOLY-гийн гидрийн шингэн нь таны машины рулийн аппаратны үйл ажиллагааг сайжруулж, шүүрч алдагдахаас сэргийлэн, дуу чимээг дарж, үрэлт элэгдлийг багасган, зэврэлтээс хамгаалах олон давуу талтай. Зөвхөн рулийн аппарат гэлтгүй гидрийн шингэн ордог бусад эд ангиудад хэрэглэж болно. Мөн LIQUI MOLY-д рулийн аппаратны шингэн дээр нэмж хэрэглэх бүтээгдэхүүн байдаг тул мэргэжлийн механикаас зөвлөгөө авч шаардлагатай бол нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.

Тоормосны шингэн

Гидрийн шингнээс гадна LIQUI MOLY брэнд нь тоормосны шингэнийг мөн үйлдвэрлэдэг. Дотроо хэд хэдэн төрөлтэй тул та машиныхаа гарын авлагыг сайтар уншиж яг таарах стандарттай бүтээгдэхүүнийг сонгоорой. Ямар ч нөхцөлд маш өндөр тэсвэртэй тоормосны шингэнийг зөвхөн LIQUI MOLY-гоос олж болно.

Хөргөөх шингэн

LIQUI MOLY хөргөөх шингэн нь олон төрлийн сонголттой бий. Тухайн машины хөдөлгүүрийн онцлогоос шалтгаалж өөр өөр төрөл байдаг. Радиаторын хэт халалтаас болон өвлийн улиралд хөдөлгүүр хөлдөж царцахаас сэргийлэх антифриз нь усаар хөргөөх хөдөлгүүртэй бүх төрлийн автомашинд таарна.

Шатахуун түлшний нэмэлтүүд

LIQUI MOLY шатахуун түлшний нэмэлтүүд нь таны машины амин судас болсон тэжээлийн системийг бүрэн гүйцэт арчилж хамгаална. Элэгдлийг багасгаж, шатахуун түлшнээс ялгарах энергийг ихэсгэж, зэврэлтээс хамгаалах үүрэгтэй юм. Цэвэрлэгээ, арчилгааны гээд төрөл бүрийн зориулалттай тул та өөрийн хэрэгцээ шаардлагадаа тохируулан сонголтоо хийгээрэй. Савлагааны хувьд жижиг, авч явахад авсаар бөгөөд нэг савыг банкинд байгаа бензин түлшнийхээ 3%-тай тэнцэх хэмжээгээр хийж хэрэглэнэ.

Хэрэглэхдээ дор хаяж тал дүүрэн банк бензин түлштэй байх хэрэгтэйг санаарай. Нэмэлт бүтээгдэхүүнээ хийсний дараа машинаа шулуун замд унаж, давхих нь илүү үр дүнтэй шүү.

Шатахуун түлшний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь цэвэрлэх, бохирдол нэмж тогтохоос сэргийлэх, зэврэлтээс хамгаалах, тэжээлийн системийг тослох зэрэг олон үүрэгтэй. Үр дүнд нь бензин түлшний ашигтай зарцуулалт сайжирч, идэлт багасах бөгөөд утаа хаялт буурдаг юм.

Санал болгох онцлох бүтээгдэхүүнүүд

Мотор угаагч

Таны машины хөдөлгүүрийг цэвэрлэж, элдэв бохирдлоос ангижруулах бөгөөд элэгдлийг багасгана. Тос идэх үзэгдлийг бууруулж, зэврэлтээс хамгаалах давхар үүрэгтэй юм. Тос солиулах болгондоо тогтмол хэрэглэж хэвшсэнээр тосон лаг тогтох, нүүрс тортогны бохирдол үүсэх зэргээс сэргийлэх болно.

CERATEC үрэлт багасгах нэмэлт

Хөдөлгүүрийн элэгдэлтэй тэмцэх хамгийн шилдэг бүтээгдэхүүн, моторын эмч болох CERATEC нь хамгаалалтын бүрхүүл үүсгэж үрэлтээс сэргийлдэг. Керамик найрлагатай уг тосны нэмэлт нь LIQUI MOLY-гийн хамгийн түгээмэл, олны танил болсон, үр дүнгээрээ гайхагдсан бүтээгдэхүүн юм. Өвлийн хүйтэнд машин асаахад маш их дэмжлэг болж өгдөг бөгөөд хөдөлгүүрийн эдэлгээг уртасгах онцгой нэмэлт бүтээгдэхүүнийг нэг хийсэн байхад 50,000км замд үйлчилгээ нь хадгалагдах болно.

Motor Oil Saver сальник жийргэвч хуруув резин сэргээгч

Хөдөлгүүрийн сальник жийргэвч, хуруувч резинүүд хатаж агшсанаар тос шүүрч мотор хөлрөх, хөх утаа хаях, тос ширгэж уурших зэрэг асуудлууд тулгардаг. Энэ тохиолдолд LIQUI MOLY Motor Oil Saver тос тогтоогч бүтээгдэхүүнийг тосоо солих бүртээ нэмж хийснээр резинүүд зөөлөрч тэлэгдэх бөгөөд эргэж хатахаас сэргийлнэ. Хэрэв таны машинд тос хөлрөх, хөх утаа хаях, тос ширгэж уурших зэрэг шинж тэмдэгүүд илэрсэн бол бүтээгдэхүүнийг хийснээс хойш 600км явсаны дараа үр дүн бүрэн гарна.

Дүгнэлт

MyCar.Repair авто сервис нь таны үнэнч төмөр хүлгийн эрүүл мэндийг бодсоны үндсэн дээр хамгийн чанартай LIQUI MOLY-гийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. Зөвхөн шилдэгийг хүсэгч жолооч хэрэглэгч та манай мэргэжлийн механикуудын гарт машинаа даатгахад хариуд нь чанарын дээдээр үйлчилгээ үзүүлэх нь бидний үүрэг юм. Тийм ч учраас дэлхийд танигдсан нэр хүндтэй брэндийн бүтээгдэхүүнүүд нь манай сонголт болсон билээ.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.