Та машиныхаа хөдөлгүүрийн үйл ажиллагаа болон шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг сайжруулмаар байна уу? Хэрэв тийм бол эхлээд форсункны гүйцэтгэх үүрэгтэй сайтар танилцах нь зүйтэй юм. Форсунктай холбоотой бүх төрлийн мэдээлэл, үүх түүх, төрөл зүйл, хэрхэн ажилладаг талаар дараах мэдээллээс уншиж танилцаарай. Мөн бид таньд форсункаа хэрхэн арчилж тордох талаар зөвлөгөө өгөх болно.
Түлхүүр зүйлс
- Форсунк нь жилээс жилд хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэн сайжирч ирсэн, хөдөлгүүрийг шатахуунаар хангах чухал үүрэгтэй эд анги юм
Форсункыг арчилж тордон, асуудал гарсан үед арга хэмжээ авах нь аливаа машиныг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад чухал нөлөөтэй байдаг. Харин фосрункыг сайжруулж тоноглох нь машины ашигтай ажиллагааг сайжруулж, утаа хаялтыг багасгах зорилготой юм.
Хөдөлгүүртээ тюнинг хийлгэх, өндөр чанартай шатахуун түлш болон нэмэлт бүтээгдэхүүн хэрглэх, мэргэжлийн механикаар үзүүлж, үйлчилгээ хийлгэх зэрэг нь форсункыг тултал нь ажиллуулах үндсэн арга замууд юм.
Форсункыг ойлгох нь

Форсунк нь орчин үеийн хөдөлгүүрүүдэд амин чухал үүрэгтэй. Үндсэн гүйцэтгэх нь үүрэг нь шатаах камерт бензин түлшийг нарийвчлалтай түгээх юм. Уг бие жижиг ч бэлчээр том эд анги нь шатахуун түлшийг атомын түвшинд тоосруулан цацаж шатаах камерт ханган нийлүүлдэг. Ингэснээр шаталтын явц сайжирч, хөдөлгүүрийн хүч нэмэгдэн, утаа хаялт бага түвшинд байдаг юм. 80,000км – 120,000км туулах настай форсунк нь орчин үеийн моторын салшгүй амин чухал хэсэг билээ.
Хөдөлгүүрийн удирдах хэсэг (ECU) буюу удирдлагын компьютер нь форсункны үйл ажиллагааг зохицуулж, шатахуун түлшний даралтыг хэмжиж байдаг. Бензин түлшийг цацруулан түгээх технологи он жилийн уртад хувьсан өөрчлөгдөж ирсэн бөгөөд хуучны карбюратороос эхлээд өдгөө төрөл бүрийн өндөр нарийвчлалтай шууд цацруулах систем хүртэл хөгжиж дэвшээд байна.
Форсунк хэрхэн ажилладаг вэ?
Форсунк нь хөдөлгүүрийн толгой хэсэгт байрладаг. Тэндээсээ шууд шатаах камертай холбогдсон байдаг бөгөөд форсунк бүр тоосруулах хошуутай байдаг юм. Харин форсунканд шатахуун түлшийг хүргэх тэжээлийн хоолой араас нь холбогдсон байдаг бөгөөд энэ нь форсунк бүрт бензин түлшийг жигд хувиарлах үүрэгтэй.
Олон хошуутай форсункны системд:
Цилиндр бүрт форсункны тоосруулах хошуу байрлана
Форсункны хошуу нь агаар оруулах хавхалгатай ойрхон байрлана
Шатахуун түлш форсунк бүрт ээлж дараатайгаар хувиарлагдана
Шатахуун түлш цилиндрийн толгой хэсэгт байрлах оруулах цонх уруу тоосрон цацагдана
Форсунк бүр пүрштэй хавхалгатай байх бөгөөд бензин түлш шахагдан ирэхээс өмнө хаалттай байдаг. Шатахуун түлшний даралт пүршний даралтаас даван гарч байж уг хавхалга онгойно. Яг энэ механизм нь шатахуун түлшийг маш нарийвчлалтайгаар шатаах камерт хүргэж өгдөг юм.
Форсункны хувьсан өөрчлөлт
Форсунк нь 1990-ээд оноос эхлэлтэй. Тухайн үеээс эхлэн форсунктай, бензин хөдөлгүүртэй автомашин зах зээлд давамгайлах болсон юм. Анхан шатны механик форсункны систем нь ороомог хэлбэртэй шахуурга насосоор удирдагддаг байсан бол орчин үеийн цахилгаан форсункны системүүд нь цахилгаан ECU буюу төв компьютерээр удирдагддаг. Mitsubishi үйлдвэрээс анх 1997 онд common rail системтэй 6G74 V6 хөдөлгүүрийг зах зээлд гаргасан бөгөөд уг систем нь шууд цацах форсунктай, суудлын автомашинуудад зориулагдан маш олноор үйлдвэрлэгдсэн байдаг. Уг загвар нь авто инженерчлэлийн салбарт түүхэн хувьсгал хийсэн юм.
Шууд цацах форсунк нь хэд хэдэн давуу талтай бөгөөд шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг дээд түвшинд байлгаж, хөдөлгүүрт хүч нэмэн, хий буюу газан машины идэлтийг бууруулдаг байна. Бензин автомашины шатаах камерт тэсэрч шатаж байгаа шатахуунд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байдаг. Цилиндр болон бүлүүрний (поршен) хэлбэр, очлуурын гэрний байрлал, цилиндр тус бүрт ноогдох очлуурын тоо зэрэг үүнд багтана. Технологи хувьсан өөрчлөгдөхтэй зэрэгцэн форсунк нь орчин үеийн хөдөлгүүрийн салж болшгүй амин чухал хэсэг болж дэшвсэн юм.
Форсункны төрөл зүйл

Үндсэн хоёр төрлийн форсунк орчин үеийн хөдөлгүүрт ашиглагдаж байгаа. Үүнд: хажуугаас тэжээгдэх болон дээрээс тэжээгдэх гэсэн хоёр төрөл багтана. Гол ялгаа нь форсунк аль талаасаа шатахуун түлшийг хүлээн авч байгаад орших юм. Хажуугаас тэжээгдэх форсунк нь хажуу талаасаа тэжээлийн хоолойтой холбогдож бензин түлшийг хүлээн авах бол дээрээс тэжээгдэх форсунк нь дээд талаасаа шатахуун түлшээ авдаг. Эдгээр хоёр төрлөөс гадна сүүлийн үед шууд цацах форсунк шинэ загварын автомашинуудад түгээмэл хэрэглэгдэж эхлээд байгаа.
Форсункны төрөл бүр өөр өөрийн гэсэн онцлог давуу болон сул талтай. Иймд тухайн автомашины хэрэгцээ шаардлага, уналгаа эдэлгээнээс хамаарч өөр өөр төрлийн форсунктай машин сонгох нь зүйтэй юм. Төрөл зүйл бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншиж танилцсанаар таны сонголт амархан болно гэж найдаж байна.
Дээрээс цацах форсунк
Дээрээс тэжээгдэх форсунканд бензин түлш дээд талаас нь нэвтэрч орох загвартай байдаг бөгөөд форсунк нь өөрөө шатахуун түлшний хоолой болон толгой хоёрын дунд байрладаг. Дээрээс тэжээгдэх форсунк нь өргөн сонголттой тохируулгатайгаараа давуу талтай бол нөгөөтэйгүүр заавал цахилгаан холболтуудаар залгах, шатахуун түлшний хоолой нь форсунктай тааруулж тохируулах зэрэг шаардлагууд нь сул тал болдог юм.
Дээрээс тэжээгдэх форсунк нь ихэвчлэн хоёрдогч зах зээлийн оруулах хоолой буюу коллекторт ашиглагддаг бөгөөд гол зорилго нь машинд хүч нэмэх бөгөөд үүнийгээ дагаад идэлт нэмэгдэх үр дагавартай. Хэдий тийм ч уг форсунк нь хажуугаас тэжээгдэх форсункыг бодвол бензин түлшний урсгалыг нэмэгдүүлдэг тул тэжээлийн хоолойгоо томруулах, үнэтэй хажуугаас тэжээгдэх форсунк шинээр авч тавихаас зардал багатай юм.
Хажуугаас тэжээгдэх форсунк
Хажуугаас тэжээгдэх форсунк нь бензин түлшиндээ бүрэн живсэн байрлалтай байдаг бөгөөд форсункны хажуу талд байрлах нүх сүвээр шатахуун түлш нэвтрэн ордог байна. Уг төрлийн форсунк нь тэжээлийн хоолой дотроо байрладаг тул өөрийгөө хөргөөх системтэй гэсэн үг. Энэ нь зарим хөдөлгүүрийн хувьд давуу тал болдог юм.
Гэвч хажуугаас тэжээгдэх форсунктай хөдөлгүүрийг шинэчлэн, нэмж сайжруулахад төвөгтэй байдаг тул моторын тюнинг хийх, хүч нэмж сайжруулах нэмэгдэл тоноглол хийх машинуудад зохимжгүй. Ерөнхийдөө уг төрлийн форсунк нь орчин үеийн хөдөлгүүрүүдэд харьцангуй бага ашиглагддаг байна.
Шууд цацах форсунк
Шууд цацах форсунк нь:
Хөдөлгүүрийн шатаах камерт бензин түлшийг шууд цацруулж өгдөг
Шатахуун түлшний нарийвчлалтай хяналт
Моторын үйл ажиллагаа, ашигтай ажиллагааг сайжруулдаг
Бензин түлшийг өндөр даралттайгаар цацаж өгдөг
Шатахуун түлшний хяналтыг маш өндөр нарийвчлалтай болгож өгдөг
Шууд цацах форсункны давуу талууд:
Шатахуун түлшний ашигтай зарцуулалт сайжирч, утаа хаялт багасна
Хөдөлгүүрийн үйл ажиллагаа сайжирна
Хүйтэнд асах явц сайжирна
Шатахуун түлшний нарийвчлалтай хяналт
Хөдөлгүүрийн эргэх хурд өндөр байгаа үед шаталтын ашигтай байдлыг сайжруулна
Хэдий олон давуу талтай ч гэлээ бусад форсунктай харьцуулбал илүү цэвэрлэгээ, тогтмол арчилгаа үйлчилгээ шаарддаг.
Форсункыг арчилж тордох, асуудлыг шийдэх

Бүрэн хүчин чадал болон урт удаан эдэлгээний тулд форсункыг байнга арчилж тордох хэрэгтэй. Тодорхой давтамжтай цэвэрлэх, арчилж тордох нь бохирдол үүсэхээс сэргийлэх бөгөөд бохирдол нь хөдөлгүүрийн үйл ажиллагаа муудаж сулрах, идэлт нэмэгдэх зэргийн эх суурь болдог юм. Мөн форсункаа байнга үзэж шалган, оношилгоо хийлгэж байх нь чухал шүү.
Хэвийн ажиллагаа нь алдагдсан форсункны шинж тэмдгийг тэр даруйд нь олж илрүүлснээр элдэв асуудал, эвдрэлээс сэргийлэх гол арга юм. Ажиллагаа нь алдагдсан форсункны түгээмэл шинж тэмдэг болон хэрхэн цэвэрлэх, арчилж тордох, шаардлагатай бол солих талаар дараах мэдээллээс уншиж танилцаарай.
Ажиллагаа нь алдагдсан форсункны шинж тэмдэг
Хэвийн ажиллагаа нь алдагдсан форсункны шинж тэмдгийг тэр даруйд нь олж илрүүлснээр элдэв асуудал, эвдрэлээс сэргийлэх гол арга бөгөөд түгээмэл шинж тэмдэгт эдгээр нь багтана:
Хөдөлгүүр доголдох
Моторын шар гэрэл асах
Хурд авах үед хөдөлгүүрийн эргэх хурдны (RPM) зүү савлах
Хурд явах явц огцом удаашрах
Идэлт ихсэх
Хэрэв эдгээр шинж тэмдэг таны машинд илэрвэл даруй мэргэжлийн механикт хандан үйлчилгээ хийлгэн, хариу арга хэмжээ авах хэрэгтэй шүү. Шинж тэмдэг илэрсэн ч тоохгүй яваад байвал машины тань хөдөлгүүр эвдэрч, форсунк огт ажиллахгүй болох зэрэг ноцтой сөрөг үр дагавартай нүүр тулах болно.
Цэвэрлэх болон арчилж тордох нь
Форсункыг тогтмол цэвэрлэж тордох нь үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, эдэлгээг уртасгахад чухал нөлөөтэй. Тодорхой давтамжтай цэвэрлэх, арчилж тордох нь бохирдол үүсэхээс сэргийлэх бөгөөд бохирдол нь хөдөлгүүрийн үйл ажиллагаа муудаж сулрах, идэлт нэмэгдэх зэргийн эх суурь болдог юм. Та LIQUI MOLY Форсунк Цэвэрлэгч нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэснээр машиныхаа форсункыг цэвэр цэмцгэр байлгах боломжтой.
Цэвэрлэгээнээс гадна форсункаа тогтмол шалгаж оношлуулах нь зүйтэй бөгөөд элдэв бөглөрөл, энд тэндээ шүүрч байгаа эсэхийг эрт олж илрүүлэх боломжтой юм. Форсунк ямар ч бохирдол бөглөрөлгүй, хэвийн үйл ажиллагаа нь алдагдахгүй байх нь хөдөлгүүрийн хүч, шатахуун түлшнйи ашигтай зарцуулалтад ихээхэн нөлөөлдөг болохыг мартаж болохгүй.
LIQUI MOLY Форсунк Цэвэрлэгчийг хэрхэн хэрэглэх вэ?
LIQUI MOLY Форсунк Цэвэрлэгч нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ:
Банкны тагаа онгойлгоно.
LIQUI MOLY Форсунк Цэвэрлэгч нэмэлтээ шууд хийх бөгөөд банкинд байгаа шатахуун түлшний хэмжээтэй зохих тунгаар хэрэглэнэ.
Машины тань банк дор хаяж тал дүүрэн байх хэрэгтэй шүү.
Хийснийхээ дараа машинаа унаж явна. Унах явцад форсунк тань цэвэрлэгдэх болно.
Уг цэвэрлэгээг гурван удаа давтаж хийгээрэй. Ингэхдээ гурван нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэнэ гэсэн үг бөгөөд үр дүн илүү мэдрэгдэх болно.
Цэвэрлэгч бүтээгдэхүүнийг банкиндаа хийсний дараа хөдөлгүүрээ асааж, моторын эргэх хурдыг ихэсгэж багасгаж бүтээгдэхүүнийг шатахууны системээр бүрэн тархах боломж олгох хэрэгтэй. LIQUI MOLY Форсунк Цэвэрлэгч нь таны машины тэжээлийн системийг бүхэлд нь цэвэрлэж, хөдөлгүүрийн бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх болно.
Форсунк солих
Хэрэв форсунк солиулах шаардлагатай болсон бол тухайн ганц форсункыг биш форсункны системээ бүхлээр нь тэр чигт нь солихыг зөвлөж байна. Ажиллагаа нь алдагдсан ганц форсункыг солиод асуудал шийдэгдэхгүй байх тохиолдол элбэг бөгөөд бусад форсункууд дагаад муудах эрсдэлтэй тул бүгдийг нь шинээр солих хэрэгтэй. Дээрээс нь нэг форсункыг дангаар нь солих нь нэг мөсөн бүгдийг нь солихоос илүү ажиллагаатай байдаг шүү.
Форсункыг тултал нь ажиллуулах

Хөдөлгүүртээ тюнинг хийлгэх, өндөр чанартай шатахуун түлш болон нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх, мэргэжлийн механикаар үзүүлж, үйлчилгээ хийлгэх зэрэг нь форсункыг тулталт нь ажиллуулах үндсэн арга замууд юм. Мөн бүрэн хүчин чадал болон урт удаан эдэлгээний тулд форсункыг байнга арчилж тордох хэрэгтэй. Тодорхой давтамжтай цэвэрлэх, арчилж тордох нь бохирдол үүсэхээс сэргийлэх бөгөөд бохирдол нь хөдөлгүүрийн үйл ажиллагаа муудаж сулрах, идэлт нэмэгдэх зэргийн эх суурь болдог юм.

Форсункаа сайжруулах
Форсункаа сайжруулах нь хөдөлгүүрээ хүчирхэгжүүлэх, идэлтээ багасгах, утаа хаялтаа бууруулах гол арга юм. Хуучирсан форсункаа шинээр сольж тавихдаа машиныхаа хөдөлгүүрт таарах эсэхийг сайтар үзэж шалгах хэрэгтэй шүү. Ингэхдээ мэргэжлийн механикийн тусламж үйлчилгээ авахыг зөвлөж байна.
Хөдөлгүүртээ тюнинг хийлгэх
Хөдөлгүүртээ зөв тохиргоо, тюнинг хийлгэх нь форсункны үйл ажиллагаанд чухал нөлөөтэй. Ингэхдээ:
Даралтыг шалгах
Асаах системийн хэвийн үйл ажиллагааг хангах
Шүүрч гоожиж байгаа бол арга хэмжээ авах
Шатахуун түлшний холимгийг тохируулах
Тогтмол тохиргоо хийлгэснээр та машиныхаа форсункны хэвийн үйл ажиллагааг хангаж, тултал нь ажиллуулах боломжтой. Жолооч болгон л ямар ч асуудалгүй зөлөөн, хурдтай хүчтэй машин унахыг хүсдэг шүү дээ.
Шатахуун түлшний чанар болон нэмэлт бүтээгдэхүүнүүд
Форсункыг хэвийн ажиллуулахад хийж байгаа шатахуун түлшний чанар зэрэглэл, нэмэлт бүтээгдэхүүн зэрэг чухал нөлөөтэй. Хамгийн чанартай бензин түлш банкиндаа хийж, хөдөлгүүрийн шаардлагын дагуу октаны түвшин таарах шатахууныг хийж байх хэрэгтэй шүү.

Шатахуун түлшний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь тэжээлийн системд тогтсон бохирдол болон бусад гадны биетийг арилгаж, тоосруулан цацах явцыг сайжруулж, октаны түвшинг өсгөх зэрэг олон үйлчилгээтэй байдаг. Германы шилдэг LIQUI MOLY брэнд нь тэдгээр бүх төрлийн нэмэлтүүдийг өргөн сонголттойгоор үйлдвэрлэдэг тул та машиндаа хэрэгтэй нэмэлтийг ядах юмгүй олох болно.
Форсунк арчилж тордох талаар түгээмэл асуултууд
Форсункаа хэр ойрхон давтамжтай цэвэрлэх хэрэгтэй вэ?
Бүтээгдэхүүний саван дээрх зааврын дагуу давтамжтай тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэснээр бохирдол тогтохоос урьдчилан сэргийлэх болно.
Хэвийн ажиллагаа нь алдагдсан форсункны шинж тэмдэг яаж илэрдэг вэ?
Мотор доголдох, хөдөлгүүрийн шар гэрэл асах, хурд авах үед моторын эргэх хурд буюу RPM заагч зүү савлах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Форсункны үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулж, эдэлгээг нь уртасгах вэ?
Тогтмол арчилж тордох, моторын тохиргоо тюнинг хийлгэх, өндөр чанартай бензин түлш хийх, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж занших зэрэг алхамуудыг хийгээрэй.
Дүгнэлт
Эцэст нь дүгнэхэд форсункны гүйцэтгэх үүргийг сайтар ойлгож авах нь хөдөлгүүрийн бүрэн ажиллагааг хангах, шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг сайжруулахад хэрэг болно. Мөн форсункны төрөл зүйлийг судлан мэдэж авснаар өөр өөр форсункны давуу болон сул талуудыг ойлгож, асуудлыг шийдэх, хөдөлгүүрээ тултал нь ажиллуулах боломжтой юм. Тогтмол арчилж тордох, моторын тохиргоо тюнинг хийлгэх, өндөр чанартай бензин түлш хийх, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж занших зэрэг алхамуудыг хийж дээрх заавар зөвлөгөөнүүдийг дагаж мөрдсөнөөр цоо шинэ мэт машинтай явахын үндэс суурь болно шүү.
Түгээмэл асуултууд
Муудсан форсункны шинж тэмдэгүүд юу вэ?
Мотор доголдох, нормалдах үед салгалах, идэлт ихсэх, хөдөлгүүрийн эргэх хурд (RPM) заагч зүү савлах, машин асахдаа түүртэх, моторын шар гэрэл асах, бензин түлш алдагдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Форсункаа хэзээ солих вэ?
Бүрэн үйлчилгээтэй байлгахын тулд форсункыг 80,000км – 120,000км тутамд солихыг зөвлөдөг.
Мөн тогтмол форсунк цэвэрлэгч нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж заншвал үүнээс урт удаан хугацааны давтамжтай сольж болно.
Муудсан форсунктай унаж явах нь сөрөг үр дагавартай юу?
Хэвийн ажиллагаа нь алдагдсан форсунктай явах нь машин гэнэт унтрах, асахгүй болох, хөдөлгүүр эвдрэх зэрэг сөрөг үр дагавартай.
Форсункаа шинээр солиход үнэтэй тусах уу?
Форсунк солих нь зардал ихтэй. Таны машины загвар, хэмжээнээс хамаарч хэдэн саяаар тооцогдох зардал гарна.
Харин солихоор шийдсэн бол мэргэжлийн механикт хандаж үйлчилгээ хийлгэхийг зөвлөж байна. Өөрөө бие даан солиход мэдлэг туршлага дутах тул заавал механикт хандаарай.