Огт дуу чимээгүй, шатахуун түлшний ашигтай зарцуулалт сайтай, урт удаан наслалттай мотортой машин жолоодож байна гээд төсөөл дөө. LIQUI MOLY CERATEC нь энэ мөрөөдлийг бодит байдал болгож чадна. CERATEC нь эдгээр үйлчилгээнээс гадна олон төрлийн үр дүнтэй хөдөлгүүрийн тосны хамгийн шилдэг нэмэлт бүтээгдэхүүн юм.
LIQUI MOLY CERATEC-ийн товч хураангуй
LIQUI MOLY CERATEC нь керамик найрлагатай бөгөөд химийн болон температурын өндөр эсэргүүцэл тэсвэртэй премиум чанартай нэмэлт бүтээгдэхүүн юм. Уг моторын тосны нэмэлтийг хэрэглэснээр:
Үрэлт элэгдлийг багасгана
Бензин, дизель хөдөлгүүрт тохиромжтой
Зах зээлд борлуулагдаж байгаа бүх моторын тостой тохирно
Моторын үйл ажиллагааг тогтворжуулна
Турбочаржер болон катализаторын шаталтад туршигдсан
Түүнчлэн CERATEC нь ойролцоогоор 50,000км замд үйлчилгээгээ хадгалдаг бөгөөд хөдөлгүүрийн эдэлгээг уртасгаж өгдөг онцгой үр дүнтэй юм.
LIQUI MOLY CERATEC-ийг гүнзгий судлах нь
LIQUI MOLY CERATEC-тэй танилцаж авсан бол одоо түүний онцлог, давуу тал, сул талыг нарийн дэлгэрэнгүй мэдэж аваарай.
Давуу талууд
LIQUI MOLY CERATEC нь машины тань хөдөлгүүрт олон тооны ашиг тусыг санал болгодог. Тэдгээрээс хамгийн гол нь үрэлт элэгдлийг бууруулах үйлчилгээ бөгөөд үр дүнд нь мотор чимээ багатай, түүртэлгүй зөөлөн ажиллах нөхцөл бүрддэг.
Хөдөлгүүрийн эдэлгээг уртасгах нь LIQUI MOLY CERATEC-ийн бас нэгэн чухал давуу тал юм. Моторын дотор талын металл гадаргуунууд үрэлцэж элэгдэхээс сэргийлэх замаар хөдөлгүүр, эд ангиудын эдэлгээг уртасгадаг юм. Түүнчлэн CERATEC нь шаталтыг сайжруулдаг бөгөөд ингэснээр бензин болон дизель түлшний идэлтийг бууруулах давхар үйлчилгээтэй байдаг.
Эдгээрээс гадна дараах үр дүнтэй:
Үрэлт элэгдлийг багасгана
Үнэтэй засвар үйлчилгээнээс сэргийлнэ
Үйлчилгээ нь хэд хэдэн удаа тос солиулсан ч хадгалагдаж үлддэг
Сул тал
Хэдий маш ховор ч зарим тохиолдолд уг бүтээгдэхүүнийг зааврын дагуу бус, зохисгүй хэрэглэвэл, эсвэл хэмжээг нь ихдүүлж хийвэл очлуурын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үзэгдэл ажилагдсан байдаг. Тийм ч учраас бүтээгдэхүүнийг зааврын дагуу хэрэглэж, машиныхаа хөдөлгүүрийн багтаамжид тохируулж тунг нь тааруулах хэрэгтэй шүү.
LIQUI MOLY CERATEC-ийг хэрэглэж үзсэн туршлага
Уг нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн жолооч нар дараах зүйлсийг хэлдэг:
Хөдөлгүүрийн үйл ажиллагаа сайжирсан
Дуу чимээ, чичиргээг багассан
Мотор түүртэлгүй зөөлөн ажиллах
Хөдөлгүүрийн хэт халахаас сэргийлэх
LIQUI MOLY CERATEC-ийг хэрэглэж үзсэн туршлага хүн болгоны хувьд өөр өөр байж болохыг бүү мартаарай. Жолооч нарын дийлэнхи олонхи нь уг бүтээгдэхүүний талаар ам сайтай байдаг бол маш цөөн тооны тохиолдолд ихдүүлж эсвэл багадуулж хэрэглэх, зааврын дагуу бус буруу хэрэглэснээс болж хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх эсвэл сөрөг үр дагавартай тулгарах нь ч бий. Гэхдээ зүй зохистой хэрэглэвэл огт асуудалгүй болох нь судалгаанаас батлагдсан байдаг.
Тосны нэмэлт бүтээгдэхүүнүүдийг таниж мэдэх нь
LIQUI MOLY CERATEC-ээс гадна олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүнүүд байдаг. Тосны нэмэлтүүд нь тус бүрийн үйлчилгээ, үр дүнтэй байдаг тул өөрийн машинд яг хэрэгтэй байгаа бүтээгдэхүүнээ олж сонгох нь чухал юм.
Орц найрлагын үүргүүдийг таниж мэдэх нь
LIQUI MOLY CERATEC-ийн найрлагын үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь зургаан талт борын нитридээс (БН) бүрдсэн хатуу биет микро керамик тослогч юм. CERATEC-ийн керамик нийлмэл бодисууд нь маш сайн химийн болон дулааны эсэргүүцэл тэсвэртэй байдаг бөгөөд үрэлтийг бууруулж, хөдөлгүүрийн элэгдлийг багасгадаг. Зургаан талт борын нитрид нь метал гадаргуунууд үрэлцэхээс сэргийлэх замаар үрэлт элэгдлийг буурулдаг байна.
CERATEC-д хэрэглэгддэг микро керамик нийлэгжлүүд нь дараах үр дүнтэй:
Энгийн тосны үзүүлж чадахгүй урт удаан хугацааны үрэлт элэгдэл бууруулах үйлчилгээ
Хөдөлгүүрийн дулаан алдагдлыг буурулж, үр ашигтай ажиллагааг нэмэгдүүлнэ
Турбины ротор, өнхрөх элементийн холхивч зэрэг эд ангиудад хэрэглэвэл хөдөлгүүрийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ
Хөдөлгүүрийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг үнэлэх нь
LIQUI MOLY CERATEC шиг тосны нэмэлтүүд нь хөдөлгүүрийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлдөг. Хөдөлгүүрийн үрэлт, гүйдлийг багасгах хамгаалалтын бүрхүүл үүсгэж, моторын хөдлөх эд анги, хэсгүүдийн хоорондын үрэлтийг багасгадаг юм. Энэ нь хөдөлгүүр илүү үр дүнтэй, түүртэлгүй ажиллаж, шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлж, хөдөлгүүрийн элэгдлийг бууруулдаг байна.
Үүнээс гадна хөдөлгүүрийн тосонд LIQUI MOLY CERATEC нэмэлтийг хийх нь дулааны тогтвортой байдалтай холбоотой олон давуу талыг санал болгодог. Үүнд:
Хүнд нөхцөлд ч гэсэн тослох чанарыг сайжруулах
Үрэлт буурах
Хөдөлгүүр болон хурдны хайрцгийг элэгдлээс хамгаалах
Хөдөлгүүрийн урт наслалт
Эрчим хүчний хэмнэлт
Бензин түлшний идэлт багасах
Дүгнэлт
Эцэст нь дүгнэхэд LIQUI MOLY CERATEC нь хөдөлгүүрийн дуу чимээг багасах, хөдөлгүүрийн насжилтыг уртасгах, шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг сайжруулах зэрэг олон ашиг тусыг өгдөг тосны нэмэлт юм. Та тосны нэмэлт бодисуудын илүү өргөн хүрээтэй хам сэдвийг, түүний дотор тэдгээрийн гол орц найрлага, хөдөлгүүрийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг судалснаар CERATEC-д мөнгөө зарцуулах нь оновчтой шийдвэр гэдгийг ойлгох болно. CERATEC-тэй хөдөлгүүр аз жаргалтай төмөр хүлгийн нууц юм!
Түгээмэл асуулт
LIQUI MOLY CERATEC ямар ач тустай вэ?
LIQUI MOLY CERATEC нь үрэлт элэгдлийг багасгах, хөдөлгүүрийн үйл ажиллагааг сайжруулах, шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлэх, хөдөлгүүрийн хамгаалалтыг сайжруулах, хөдөлгүүрийн насыг уртасгах зэрэг олон төрлийн ашиг тусыг өгдөг.
CERATEC-ийн зорилго юу вэ?
CERATEC нь хөдөлгүүрийн гадаргуу дээр хамгаалалтын бүрхүүл тогтоодог бөгөөд энэ нь металлаас металлын хооронд контакт үүсэхээс сэргийлэх, дуу чимээг намжаах, 50,000км хүртэлх зам туулах хугацаанд хөдөлгүүрийг хамгаалдаг.
LIQUI MOLY CERATEC гэж юу вэ?
LIQUI MOLY CERATEC нь MoS2-ын дэвшилтэт хувилбар бөгөөд үрэлт элэгдлийг дээд зэргээр бууруулах үйлчилгээг санал болгодог тосны нэмэлт бүтээгдэхүүн юм.
LIQUI MOLY CERATEC-ийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь юу вэ?
LIQUI MOLY CERATEC нь үндсэндээ зургаан талт борын нитрид (БН) агуулсан микро керамик хатуу тосолгооноос бүрддэг.
LIQUI MOLY CERATEC-ийн зөвлөсөн хэрэглээний давтамж гэж юу вэ?
30,000км тутамд LIQUI MOLY CERATEC-ийг хамгийн тохиромжтой үр дүнд ашиглахыг зөвлөж байна.