Та машиныхаа автомат кропыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, хамгаалмаар байна уу? Хэрэв тийм бол Dexron VI кропны тос таны сонголт. Уг тосны давуу талууд, ямар ямар машинуудад таарах таарахгүй болон жинхэнэ чанар сайтай Dexron VI хэрэглэж байгаа эсэхээ хэрхэн мэдэх талаар дараах мэдээллээс уншиж танилцаарай.
Түлхүүр зүйлс
- Dexron VI нь орчин үеийн автомат хурдны хайрцгийг дээд зэргийн хамгаалалт, гүйцэтгэлээр хангах зорилготой өндөр хүчин чадалтай Автомат хурдны хайрцгийн шингэн (ATF) юм.
- Энэ нь бусад дамжуулах шингэнтэй харьцуулахад исэлдэлтийн тогтвортой байдал, элэгдлийн хамгаалалтаар илүү бөгөөд бага температурт илүү сайн үйлчилгээг санал болгодог.
- Жинхэнэ Dexron VI шингэнээр тогтмол сольж, үйлчилгээ хийлгэж байх нь аливаа автомашины хэвийн ажиллагааг хангахад чухал үүрэгтэй.
Dexron VI-ийн тухай ойлголт: Ерөнхий тойм

Dexron VI нь General Motors-оос боловсруулсан автомат хурдны хайрцгийн шингэн (ATF) бөгөөд орчин үеийн автомат хурдны хайрцгийг сайжруулсан үйлчилгээ, хамгаалалтаар хангах зорилгоор тусгайлан боловсруулж гарган авсан байдаг. Dexron кропны шингэн нь жил ирэх тутам хөгжин дэвшиж, хувьсан өөрчлөгдөж ирсэн бөгөөд Dexron VI нь хамгийн сүүлийн үеийн хувилбар юм. Уг шингэнийг Land Rover, VW G цувралын загварууд зэрэг орчин үеийн дэвшилтэт технологитой автомашинуудын хэрэгцээ шаардлагад тусгайлан нийцүүлсэн байдаг.
Dexron VI нь орчин үеийн автомат хурдны хайрцгууд, тэр дундаа Nissan Matic хурдны хайрцгуудыг ямар ч бусад кропны шингэнээс хол илүү сайн үйлчилгээ, хамгаалалтаар хангаж чадаж байгаагаараа ялгардаг. Уг шингэн нь олон төрлийн тээврийн хэрэгсэлд нийцдэг тул олон жолооч нарын номер нэг сонголт болоод байгаа юм.
Dexron VI гэж юу вэ?
Dexron VI бол General Motors-аас зөвшөөрөгдсөн өндөр хүчин чадалтай ATF юм. Уг шингэн нь BMW 83 22 хурдны хайрцгаас авхуулаад олон төрлийн кропны зуурамтгай чанар, үрэлт, гүйцэтгэлийн тодорхой шаардлагыг хангах өвөрмөц найрлагаар бүтээгдсэн байдаг.
Энэхүү шингэн нь орчин үеийн автомат хурдны хайрцганд, тэр дундаа электрон удирдлагатай хурдны хайрцганд өндөр үр дүнтэй үйлчилгээг үзүүлж, исэлдэлтийн тогтвортой байдал, элэгдлийн хамгаалалт, автомашин үйлдвэрлэгчдийн зааврын дагуух хүйтэн хэм дэхь үйлчилгээг хангадаг.
Dexron хурдны хайрцагны шингэний хувьсал
Dexron дамжуулах шингэний түүх нь элэгдэл, зэврэлт, исэлдэлтээс хамгаалах үндсэн шинж чанарыг хангасан Dexron (B)-ийг нэвтрүүлснээр 1967 оноос эхэлсэн байдаг. 1977 онд Dexron-II (C)-ийг танилцуулсан бөгөөд өмнөх хувилбараасаа илүү үйлчилгээ, хамгаалалтыг санал болгосон юм.
Dexron дамжуулах шингэний гурав дахь үе болон Dexron III нь 1993 онд хэрэглээнд нэвтэрч, стандарт тогтоосон бол 2005 онд танилцуулагдсан Dexron VI нь энэхүү шингэний хамгийн сүүлийн үеийн загвар юм. Орчин үеийн тээврийн хэрэгслийн өвөрмөц хэрэгцээг хангахаар бүтээгдсэн Dexron VI нь Dexron шингэний өмнөх хувилбаруудтай харьцуулахад исэлдэлтийн тогтвортой байдал, элэгдлийн хамгаалалт, бага температурт ажиллах чадвараараа илүү юм.
Dexron VI яагаад чухал вэ?
Dexron VI нь орчин цагийн тээврийн хэрэгслийн хэвийн үйл ажиллагаанд салшгүй үүрэг гүйцэтгэдэг. Dexron VI-ийн дэвшилтэт найрлага нь дамжуулалтын эд ангиудын элэгдлийг багасгаж, түлшний үр ашгийг дээшлүүлж, дамжуулалтын ашиглалтын хугацааг уртасгах давуу талуудтай.
Dexron VI таарах таарахгүй байдал ба хэрэглээ

Dexron VI нь маш өргөн хүрээний автомашинд нийцэж таардаг тул GM, Ford, Hyundai, Kia болон Европын автомашин үйлдвэрлэгчдийн зарим загвар гээд олон тооны тээврийн хэрэгсэлд ашиглахад тохиромжтой. Энэ шингэн нь GM 4L60-E, 4L65-E, 4L70-E, 4L80-E, 4L85-E, мөн Форд 4R70W, 4R75W, 4R75E зэрэг олон төрлийн автомат кропонд сайтар зохицдог.
Dexron VI шингэн нь таны машинд яг таарах кропны тос мөн эсэхийг автомашин үйлдвэрлэгчийн гарын авлагаас сайтар уншиж, танилцаж тодруулаарай. Уг шингэн нь синтетик тос шаарддаг кропонд таардаггүй болохыг анхаарна уу.
Тохиромжтой тээврийн хэрэгслийн брэндүүд
Dexron VI нь төрөл бүрийн тээврийн хэрэгслийн брэндүүдэд зориулагдсан олон талт ATF бөгөөд үүнд эдгээр автомашин үйлдвэрлэгчид багтана:
- General Motors
- Ford (compatible with Ford Mercon)
- Chrysler
- Honda (Honda ATF)
- Toyota
- Nissan
Энэхүү нийцтэй байдал нь найдвартай, өндөр чанартай кропны шингэн хайж буй автомашин эзэмшигчдийн дунд түгээмэл сонголт болгодог.
Тодорхой машины загвар ба кропны төрлүүд
Dexron VI нь олон автомашины загвар, кропны төрлүүдэд нийцдэг боловч мэргэжилтнүүд дараах автомат хурдны хайрцгуудад хийхийг зөвлөдөггүйг анхаарна уу:
- Continuously Variable Transmissions (CVT)
- Dual-Clutch Transmissions (DCT)
- Ford TYPE F
- Mercedes-Benz
- ZF
- BMW
- Voith
- Renk
Dexron VI-г автомашиныхаа кропонд шууд хийхээс өмнө нийцтэй эсэхийг нь үргэлж шалгаж үзэх хэрэгтэй юм.
Үл хамаарах ба анхаарах зүйлс
Dexron VI-г машиндаа хийхээсээ өмнө хэрэглэхтэй холбоотой аливаа үл хамаарах болон анхаарах зүйлсийг харгалзах нь ухаалаг алхам юм. Жишээлбэл, Dexron VI-ийг синтетик шингэн шаарддаг кропонд ашиглаж болохгүй.
Dexron VI нь таны хурдны хайрцганд тохирох шингэн мөн эсэхийг шалгахын тулд машиныхаа эзэмшигчийн гарын авлагыг анхааралтай уншиж үзээрэй.
Dexron VI-ийн гол онцлог, давуу талууд

Dexron VI нь бусад кропны шингэнээс ялгарах олон онцлог, давуу талуудтай. Уг шингэний дэвшилтэт найрлага нь бусад тостой харьцуулахад исэлдэлтийн тогтвортой байдлыг сайжруулж, элэгдлийн хамгаалалтыг сайжруулж, бага температурт илүү сайн үйлчилгээг үзүүлдэгээрээ ялгардаг.
Исэлдэлт, зэврэлтээс илүү сайн хамгаална
Dexron VI нь дараах давуу талуудтай:
- Исэлдэлт болон хэт халуун хэмийн эсэргүүцлийг дэмждэг дэвшилтэт нэмэлтүүдийн ачаар исэлдэлтийн тогтвортой байдлыг сайжруулдаг
- Шингэний чанарыг удаан хугацаагаар хадгалах найрлагатай бөгөөд тосон лаг болон бусад бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлдэг
- Кропны ашигтай үйл ажиллагааг нэмэгдүүлж, шингэний эдэлгээг уртасгадаг
- Автомат кроп эвдрэх эрсдэлийг бууруулдаг
Элэгдлээс илүү хамгаална
Dexron VI-ийн дэвшилтэт нэмэлтүүд болон үрэлтийг багасгах найрлага нь холхивч, эд ангиуд, арааны гадаргуу дээр хамгаалалтын хальс үүсгэдэг бөгөөд үрэлтийг бууруулж, улмаар кропны эд ангиудын элэгдлийг багасгадаг.
Энэхүү сайжруулсан элэгдлийн хамгаалалт нь кропны ашиглалтын хугацааг уртасгаад зогсохгүй эвдрэлийн эрсдлийг бууруулдаг.
Хүйтэнд илүү сайн ажиллах чадвар
Dexron VI-ийн тусгай нэмэлтүүд нь бага температурт кропны шингэний зуурамтгай чанарыг бууруулж, түүртэлгүй урсах боломжоор хангадаг бөгөөд улмаар кропны эвдрэлийн эрсдлийг бууруулж өгдөг.
Уг хүйтэнд тэсвэртэй байдал нь насосны ажиллагааг сайжруулж, эд ангиудыг тослох үүргийг нэмэгдүүлдэг бөгөөд үр дүнд нь бүтээгдэхүүн ерөнхий үүргээ ямар ч бага хэмд бүрэн гүйцэт биелүүлэх чадвартай болгодог.
Dexron VI-г бусад кропны шингэнтэй харьцуулах нь

Dexron VI-г бусад дамжуулах шингэнтэй харьцуулж үзэхэд илүү үр дүнтэй үйлчилгээ, хамгаалалтыг санал болгодог нь харагдана. Dexron VI нь исэлдэлтэнд илүү тэсвэртэй, элэгдлээс сайтар хамгаалж, бага температурт ажиллах чадвараараа хол илүү юм.
Dexron VI нь бүх төрлийн хурдны хайрцагт тохирдоггүй тул хэрэглэхээсээ өмнө машинтайгаа нийцэж байгаа эсэхийг шалгах нь чухал гэдгийг анхаарна уу. Dexron VI нь бусад кропны шингэнээс илүү үнэтэй тусаж болох ч гэлээ үйлчилгээ, хамгаалалт хол илүү байдаг тул нэмэлт зардал гаргаж уг шингэнийг сонгох нь хэтдээ зөв шийдвэр байх болно.
Үйлчилгээний ялгаа
Dexron VI нь бусад кропны шингэнээс үзүүлэх үйлчилгээгээрээ дараах байдлаар ялгардаг:
- Шингэвтэр найрлага нь GM автомашины шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг сайжруулдаг
- Шингэний хальс тасралтад сайн тэсвэртэй
- Элэгдлээс хамгаалдаг
- Хөөсрөлтөд тэсвэртэй
Dexron VI-г бусад кропны шингэнтэй холих нь үйлчилгээнд сөргөөр нөлөөлж болзошгүйг дурдах нь зүйтэй.
Олон төрлийн машинтай таарч нийцэх байдал
Dexron VI нь DEXRON®-VI, Type III, or II(E) шингэн шаарддаг автомашинуудад тохиромжтой. Харин Continuously Variable Transmissions (CVT) болон Dual-Clutch Transmissions (DCT) ордог орчин үеийн загваруудад тохиромжгүй юм.
Үнэ өртөг
Dexron VI шингэний үнэ өртөг үйлдвэрлэгч брэндээсээ хамаараад янз бүр байдаг. Бусад төрлийн кропны тосноос үнэтэй ч гэлээ үзүүлэх үйлчилгээ, давуу талуудаараа зардлаа нөхдөг гэж ойлгож болно.
Жинхэнэ Dexron VI шингэнийг яаж шалгаж үзэх вэ?
Яг жинхэнэ Dexron VI шингэн мөн эсэхийг бүтээгдэхүүний савлагаа дээрх мэдээллүүдтэй уншиж танилцаж шалгах хэрэгтэй. Мөн худалдан авалтаа найдвартай, олонд танигдаж, батлагдсан газраас хийх нь зүйтэй юм. Ялангуяа мэргэжлийн туршлагатай механикуудаас зөвлөгөө авахад илүүдэхгүй.
Үйлдвэрлэгчээс батлагдсан стандарт шаардлага
Dexron VI шингэнийг шалгаж үзэхдээ J үсгээр эхэлсэн стандарт бичигдсэн байгаа эсэхийг хайгаарай. Жишээлбэл J-60301 гэх мэт стандартууд саван дээр нь байвал General Motors-оос туршиж үзэн хүлээн зөвшөөрсөн байна гэсэн үг.
Dexron VI шингэнийг солих давтамж болон арчилгаа үйлчилгээ

Кропны шингэнийхээ хэвийн ажиллагаа, үүргээ гүйцэтгэх чадварыг хадгалахын тулд тогтмол хугацаанд нь солиулж, үйлчилгээ хийлгэж байх хэрэгтэй шүү. Шингэний түвшин, чанарыг байнга үзэж шалгаж, шаардлагатай бол бүрэн соруулж асган, шинээр хийж солиулах нь зүйтэй. Ингэснээр таны автомашины кропны эдэлгээ уртасч, элдэв эвдрэлээс сэргийлэх болно.
Dexron VI шингэнийг хэзээ, ямар давтамжтай солих вэ?
Dexron VI кропны шингэнийг 30,000км – 40,000км тутамд солиулахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Гэлээ ч зарим тохиолдолд үүнээс ч өмнө солиулах шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй. Унаж байгаа орчин нөхцөл, цаг агаар, хотын түгжрэл, ачаалал зэргээс хамаарч шингэнээ ойрхон солих шаардлагатай нүүр тулж болох юм.
Хуучирч муудсан кропны тосны шинж тэмдэгүүд
Машиныхаа кропны шингэнийг солих болсон шинж тэмдэгүүдэд эдгээр нь багтдаг:
- Хар хүрэн эсвэл хар өнгөтэй болсон байх
- Шатаж түлэгдсэн үнэр ялгарах
- Дуу чимээ гарах
- Араа гулгаж өөрөө солигдох
- Тос хөлөрч гоожих
- Үйл ажиллагаа сулрах
- Араа солиход хүнд хатуу болж бүр солигдохгүй байх
- Араа солих явцад дуу чимээ ялгарах
Эдгээр шинж тэмдэгүүдэд анхаарал хандуулж, илэрсэн даруйд нь арга хэмжээ авснаар үнэтэй засвар үйлчилгээнээс сэргийлэх боломжтой шүү.
Германы шилдэг Dexron VI шингэн үйлдвэрлэгч
Германы шилдэг тос тосолгооны брэнд болох LIQUI MOLY нь хамгийн сайн чанартай Dexron VI шингэнийг үйлдвэрлэдэг. Тус брэндийн TOP TEC ATF 1800 тос нь таны хамгийн төгс сонголт байх болно. Уг өндөр чанартай автомат хурдны хайрцагны тос нь исэлдэлтийн тогтвортой байдлыг хангаж, элэгдлээс бүрэн хамгаалж, хүйтэн хэмд дээд зэргийн үйлчилгээтэй байж чадсанаар таны машины хурдны хайрцагны эдэлгээг уртасгах юм.

Шингэнийхээ үйлчилгээг хэрхэн хадгалах вэ?

Dexron VI шингэний үйлчилгээг хадгалахын тулд тогтмол түвшин болон өнгө чанарыг нь шалгаж үзэх хэрэгтэй. Улмаар шаардлагатай бол эсвэл давтамжийн хугацаа нь болсон бол цаг тухайд нь солиулснаар бүрэн үйлчилгээг хадгална.
Дүгнэлт
Эцэст нь дүгнэхэд Dexron VI шингэн нь маш олон төрлийн давуу талуудыг санал болгодог, өргөн хүрээний автомашинд таардаг, өндөр үнэ өртөгтөө таарсан өндөр үр дүнтэй үйлчилгээ, сайн чанартай тос болох нь харагдсан гэж найдаж байна. Жинхэнэ чанартай Dexron VI шингэнийг олж хэрэглэснээр таны машин түүртэлгүй бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд, тогтмол шингэнээ сольж, үйлчилгээ хийлгэснээр элдэв эвдрэл, үнэтэй засвар үйлчилгээнээс сэргийлэх болно.
Түгээмэл асуултууд
Dexron VI ямар машинд таарах вэ?
Dexron VI нь өмнөх Dexron стандартуудтайгаа ижил төстэй бөгөөд Dexron III ордог кропонд хийж болдог. Бусад олон төрөл загварын машинд таарах бөгөөд Ford MERCON LV, Hyundai/Kia SP- II/III/IV, Toyota WS,T-III, T-IV Mercedes Benz®, Honda® Z-1, Allison®, Nissan® Matic зэрэг стандартуудтай нийцдэг.
Dexron VI гэж юу гэсэн үг вэ?
Dexron VI нь Ford компаниас гаргасан автомат хурдны хайрцагны шингэний төрөл бөгөөд GM-ээс албан ёсоор зөвшөөрөгдсөн байдаг.
Dexron VI нь ATF мөн үү?
Тийм ээ, Dexron VI нь автомат кропны тос (ATF) мөн.
Dexron III болон Dexron VI-г хооронд нь хольж болох уу?
Болно. Dexron III болон Dexron VI нь ижил төстэй тул хольж хэрэглэхэд асуудалгүй.