Урсгал үйлчилгээний зардлаа хэмнэх арга замууд

Та жил бүр машиндаа хэр хэмжээний мөнгө зарцуулдаг вэ? Хэрэв та машинтай л бол жил тутмын төсвийн тань томоохон хэсгийг үнэнч төмөр хүлэгтээ зарцуулдаг нь гарцаагүй. Сайн мэдээ гэвэл машиндаа үйлчилгээ хийлгэж, арчилж тордохдоо зарцуулдаг мөнгөө хэмнэх арга замууд бий.

Урсгал үйлчилгээгээ оройтуулж болохгүй

Тогтмол урсгал үйлчилгээ нь аливаа автомашинд зарцуулах мөнгөн дүнг аль болох бага байлгахад чухал үүрэгтэй юм. Ямарваа нэг элэгдэл гэмтэл, сөрөг шинж тэмдэг илэрмэгц хариу арга хэмжээ авч арчилж тордох нь машиныг үнэтэй засвар хийлгэх эрсдлээс хамгаалж байдаг. Өдөр тутмын уналгаа эдэлгээг түүртэлгүй даах хэмжээнд машинаа арчилж тордох нь хамгийн зөв алхам юм.

Урт удаан эдэлгээтэй тос хийлгэ

Хэрэв та 5000км тутамд солих шаардлагатай тос хэрэглэдэг бол манай MyCar.Repair авто сервист ирж германы шилдэг брэндийн 10,000км туулах чадвартай хөдөлгүүрийн тосоор солиулаарай. Ингэснээр жилдээ 2-3 удаа тос солиулдаг байсан бол үүнийгээ ердөө нэг болгож багасгах боломжтой юм. Манай механикууд таны машинд таарч тохирох тосыг манайд байгаа өргөн олон сонголт дундаас олж өгч, солих үйлчилгээг үзүүлэх болно.

Өөрөө үйлчилгээ хийж сурах

Та машиныхаа эд ангиудыг өөрөө цэвэрлэж (Агаарын урсгал мэдрэгч, коллектор буюу холимгийн хаалт г.м) сурснаар үйлчилгээний зардлаа хэмнэх боломжтой юм. Манай MyCar.Repair салбаруудад мэргэжлийн механикууд үйлчилгээ хийж өгдөгөөс гадна бүх төрлийн бүтээгдэхүүнээ лангуугаар борлуулдаг. Иймд цэвэрлэгч бүтээгдэхүүнийг худалдан авч, тухайн бүтээгдэхүүний төрлөөс шалтгаалж нэгээс олон удаа хэрэглэх, улмаар зардлаа хэмнэх давуу талтай шүү.

Дүгнэлт

Хэдхэн алхам хийгээд л урсгал үйлчилгээний зардлаа хэмнэх боломжтойг уншиж ойлгож авсан гэж найдаж байна. Машиныхаа бүх зүйлийг өөрөө солих шаардлагагүй, зөвхөн наад захын жижиг сажиг үйлчилгээг л өөрөө хийгээд сурсан байхад болохоор байгаа биз? Мөн дээд зэрэглэлийн чанартай, эдэлгээ урттай бүтээгдэхүүн хэрэглэх нь хэтдээ хэмнэлттэй байдгийг мэдэж авсан байх. Хөдөлгүүрийн тосоо өөрөө солих гэж дайрах огт хэрэггүй шүү. Манай MyCar.Repair авто сервист тос солих үйлчилгээ үнэгүй. Та зөвхөн тосоо манайхаас худалдаж авахад л хангалттай. Жолооч таньд амжилт хүсье!

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.