Автомат хурдны хайрцаг буюу кропны төрлүүд болон кропны тос сонгох зөвлөгөө

Хурдны хайрцаг буюу кроп нь машины нэг хэсгээс нөгөөд хүч зөөвөрлөх механик эд анги юм. Автомат кроп хэрхэн ажилладаг болон кропны тосны төрөл зүйл, тэдгээрээс аль нь таны машинд тохирохыг доорх зөвлөмжөөс мэдэж аваарай. Автомат кроп нь хамгийн ашигтай үр дүнтэй эд ангийн сонголт болоод удаж байна. Анх зүгээр л нэг араа солих механизмуудын нэгээр бүтээгдэж байсан бол олон жилийн хөгжүүлэлтийн үр дүнд автомашин үйлдвэрлэгчдийн номер нэг сонголт болоод байгаа билээ. Өдгөө ихэнхи машины брэндүүд механик кропыг үйлдвэрлэлээсээ халж, автомат кропыг сонгох болсон бөгөөд орчин үеийн машины компьютерууд ч автомат кроптой илүү тохиромжтой болох нь батлагдсан юм. Автомат кроп нь араа шилжилтийг илүү хурдан, илүү үр дүнтэй, бага хүчээр хийдэг бөгөөд энэ нь шатахуун түлш зарцуулалтыг харьцангуй бага байлгах давуу талтай байдаг.

Ямар ямар төрлийн автомат хурдны хайрцаг буюу кропнууд байдаг вэ

Автомат кроп нь төрөл бүрийн загвартай байдаг. Тус бүр нь өөр өөрийн гэсэн давуу болон сул талтай. Тухайн жолоочийн уналгаа эдэлгээнээс шалтгаалаад яг тохирсон кроптой машинаа сонгох нь чухал юм.

Уламжлалт автомат кроп

Зүгээр л энгийнээр автомат кроп гэж нэрлэгдсэн уламжлалт автомат кроп нь өнөөдөр автомашины зах зээлд хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Энэ төрлийн кроптой автомашин нь гидрийн шингэн болон мушгих хүч шилжүүлэгчээр араа солих үйлдлийг гүйцэтгэдэг бол хуучин автомашин болон бусад тээврийн хэрэгслүүд авцуулах холбоог ашигладаг байсан юм. Автомат кроп нь дээрх үйлдлийг ECU (engine control unit) буюу автомашины төв компьютерийн тусламжтай гүйцэтгэдэг байна. Компьютер нь шууд кроптой холбогдсон байдаг бөгөөд хөдөлгүүрийг зөөлөн, хүчтэй ажиллагаагаар хангах үүрэгтэй байдаг.

Тасралтгүй хувьсан дамжуулагч кроп (CVT)

Уг төрлийн кроп нь жолооч таныг хүссэнээрээ араагаа солих боломжоор хангаж өгдөг. Уламжлалт төмөр араанууд биш оронд нь ремень буюу мөрөвч татуурга ашигладаг CVT (Continuously Variable Transmission) кроп нь араа солих явцаг асар хялбар зөөлөн болгож өгдөг бөгөөд хөдөлгүүрийн эргэх хурд буюу RPM-д яг тохируулж чаддаг онцлогтой юм. Ингэснээр шатахуун түлш идэлтийг байж болох хамгийн бага түвшинд байлгадаг бөгөөд хөдөлгүүрийн эдэлгээг уртасгадаг байна.

Хос авцуулах холбоо бүхий кроп (DCT)

Dual-Clutch Transmission буюу DCT кроп нь автомат болон механик хурдны хайрцагны холимог нийлбэр гэж хэлж болно. Хоёр тусдаа аралтай хос авцуулах холбоо бүхий кроп нь араа солих явцыг зөөлөн болгодог. DCT кроп нь мушгих хүч шилжүүлэгчгүй байдаг. Оронд нь хоёр тусдаа арал нь өөр өөрийн гэсэн авцуулах холбоотой байдаг бөгөөд тэдгээрийг ашиглан араа солих үйлдлийг гүйцэтгэдэг байна. Хурд нэмэх хасах үед араа солиход асуудалгүй зөөлөн бөгөөд маш түргэн байдаг давуу талтай.

DSG кроп

Хос авцуулах холбоо бүхий кроптой төстэй төрлийн хурдны хайрцаг. Хоёр авцуулах холбоо нь араа солигдох үед ээлжлэн салах зарчимтай. Ингэснээр арааг маш хурдан солих боломжтой бөгөөд хурд авах явцыг зөөллөж өгдөг. DSG кроп нь механик кропыг бодвол шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг сайжруулдаг байна. Орчин үеийн DSG кроп нь нойтон авцуулах холбоотой тул тогтмол үйлчилгээ шаарддаг юм. Эмзэг эд анги тул шингэнийг нь цаг алдалгүй тогтмол сольж байх хэрэгтэй. Манай MyCar.Repair авто сервист DSG кропны шингэн төрөл төрлөөрөө өргөн сонголттой байдаг тул та машиндаа яг таарах бүтээгдэхүүнийг мэргэжлийн механикийн тусламжтай олж хийлгээрэй.

Tiptronic кроп

Tiptronic кроп нь зарим спорт буюу уралдааны, хүч чадлын зориулалттай автомашинуудад байдаг автомат хурдны хайрцаг юм. Ажиллах зарчим, загвар, хэрэглээ нь механик кроптой төстэй. Хэдий тийм боловч авцуулах холбооны дөрөөгүй, харин оронд нь дотоод мушгих хүч шилжүүлэгч механизмаар араа солих үйлдлийг зөөлөн гүйцэтгэдэг байна.

Таньд зөвлөх автомат кропны тоснууд

ATF буюу энгийн автомат кропны тоснууд

ATF буюу автомат хурдны хайрцагны тос нь ямар ч машины амин чухал хэсэг юм. Өнөөдөр ихэнхи автомашинууд нойтон хурдны хайрцагтай болсон тул ATF нэмэлт буюу тосны нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай. Ингэснээр кропны үйл ажиллагааг сайжруулж, эдэлгээг уртасгах юм. Та өөрийн машиндаа таарах автомат кропны тосны төрлийг автомашин үйлдвэрлэгчийн гарын авлагаас эсвэл онлайнаар амархан хайж олох боломжтой. Бидний зүгээс LIQUI MOLY брэндийн тоснуудыг санал болгож байна. Учир нь уг Германы шилдэг тос тосолгоо үйлдвэрлэгч нь батлагдсан чанартай юм.

CVT кропны тоснууд

Орчин үеийн автомашинууд өдөр ирэх тутам хөгжин дэвшиж шинэ шинэ технологитойгоор үйлдвэрээсээ гарч байна. Иймд тухайн загварын машинд яг таарсан CVT кропны тосыг хийх нь чухал юм. CVT кропонд тохирсон тохироогүй шингэн хийх нь маш ноцтой үр дагавартайг санах хэрэгтэй шүү. Зөв тосоо олж хийх нь эвдрэлээс сэргийлээд зогсохгүй, машиныг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, идэлтийг бага түвшинд барихад чухал нөлөөтэй байдаг. Та автомашиныхаа үйлдвэрлэгчийн гарын авлагаас заавал ямар төрлийн тос хийх ёстойг олж уншаарай. Ихэнхи кропны тоснууд нь синтетик суурьтай тостой холилдсон байдаг бөгөөд ингэснээр кропны үйл ажиллагааг сайжруулахаас гадна хэт халуун, хэт хүйтэн хэмийг тэсвэрлэх, исэлдэхээс сэргийлэх, үрэлт элэгдлээс хамгаалах давуу талтай юм. Та тосныхоо төрлийг машин үйлдвэрлэгчийн гарын авлага эсвэл онлайнаар олж мэдсэнийхээ дараа манай MyCar.Repair авто сервист ирж германы шилдэг, өндөр чанартай бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийгээрэй.

Яг одоо үйлчилгээгээ захиал

Та манай хотын төвд байрлах салбаруудад ирж автомашины төгс үйлчилгээг мэдрээрэй.