Бид шатахуун түлшний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг өдөр тутамдаа банкиндаа хийж байгаа бензин түлшийг сайжруулах зорилгоор хэрэглэдэг. Нэмэлт бүтээгдэхүүнүүд нь он хуучин машинуудад, бензин дизель автомашинуудад, их хотын түгжрэл дунд эсвэл тоос элбэг шороон замд хамгийн хэрэгтэй амин дэм юм.
Зарим нэмэлт нь тодорхой цаг уурийн орчин нөхцөлд л үр дүнтэй байдаг. Жишээлбэл хүйтэн өвлийн улиралд эсвэл зундаа агаарын чийгшил ихтэй бүс нутаг зэрэг. Гэхдээ ихэнхи нэмэлт бүтээгдэхүүн нь автомашины ерөнхий ажиллах зарчмыг сайжруулахад чиглэгдсэн байдаг бөгөөд олон төрлийн давуу талтай байдаг юм.
Шатахуун түлшний нэмэлт гэж юу вэ?
Ерөнхийдөө хоёр төрлийн нэмэлт бүтээгдэхүүн байдаг. Үйл ажиллагааг сайжруулж нэмэгдүүлэх эсвэл тогтворжуулах гэсэн хоёр төрөлтэй. Үйл ажиллагааг сайжруулагч нь таны машиныг бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжийг бүрдүүлж өгдөг бөгөөд шаталтыг сайжруулснаар идэлтийг багасгаж, яндангаас ялгарах утааны хорыг бууруулдаг байна. Харин тогтворжуулагч нэмэлт нь тухайн тээврийн хэрэгслийг эдэлгээгүй удаан хугацаагаар тавих үед шатахуун түлшний системийн эд ангиудыг хамгаалж, эргээд асаахад асуудалгүй ажиллах нөхцөлөөр хангаж өгдөг юм.
Нэмэлт бүтээгдэхүүний төрлүүд
Октан өсгөгч нь таны машины банкинд байгаа бензиний октаны түвшинг гурваар нэмэгдүүлж хөдөлгүүрт хүч нэмэн, доголдлыг арилгах үйлчилгээтэй юм.
Харин шатахуун түлшний систем цэвэрлэгчүүд нь форсунк, соруулах хавхалга, клапан, насос гээд тэжээлийн системийг бүхэлд нь цэвэрлэж өгөх үүрэгтэй. Ингэснээр хөдөлгүүрийн хүч сайжирч, утаа хаялт багасдаг.
Хорт хаягдал багасгах зориулалттай нэмэлтүүд нь яндангаас ялгарах утааг багасгаж, хорыг нь бууруулдаг байна. Ингэхдээ нүүрстөрөгчийн бохирдлыг нүүрстөрөгчийн давхар исэл болон шингэн уур болгон задалж өгөх зарчмаар ажилладаг.
Нэмэлт бүтээгдэхүүний үүх түүх
LIQUI MOLY-гийн шатахуун түлшний нэмэлт бүтээгдэхүүний түүх нь тэртээ 1940 оноос эхлэлтэй. Анх Вилхелм Мюллер гэгч эрхэм Берлин хотноо “Chemisce Werke Moeller” нэртэй тосны компани нээж байжээ. Уг компани нь эхэндээ дэлхийн хоёр дугаар дайнд тос тосолгооны бүтээгдэхүүн, шатахуун түлш, бусад химийн гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нийлүүлж байсан юм. Харин дайны дараа ноён Мюллер автомашины бүтээгдэхүүн үргэлжлүүлэн үйлдвэрлэхээр шийдэж, LIQUI MOLY брэндийг үүсгэн байгуулсан байдаг. LIQUI MOLY брэндийн нэрэн дор гаргасан хамгийн анхны бүтээгдэхүүнүүдийн нэг нь “Stabilizer” буюу “Тогтворжуулагч” нэртэй шатахууны нэмэлт байсан юм.
Үүнээс хойш LIQUI MOLY жил ирэх тутам шинэ шинэ шатахуун түлшний нэмэлтүүдийг хөгжүүлж, зах зээлд гаргасан байдаг. Тэдгээрээс дурьдвал:
- Stabilizer нь шатахуун түлшний системд зэврэлт үүсэх, шатахуун түлш өтгөрч бохирдол үүсэхээс сэргийлэх
- LeakStop нь шатахуун түлшний банк болон дамжуулах хоолойнд үүссэн цоорхойг бөглөх
- MotorProtect нь хөдөлгүүрийн эд ангиудыг үрэлт элэгдлээс хамгаалах
- RaceClean нь форсункуудыг цэвэрлэж, үйл ажиллагааг сайжруулах
зэрэг үүрэгтэйгээр үйлдвэрлэн гаргаж байжээ.
Өнөөдөр LIQUI MOLY нь автомашины нэмэлт бүтээгдэхүүн, тос тосолгооны бүтээгдэхүүнээр дэлхийд тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг болтол өсөн дэвжсэн юм. Дэлхийн өнцөг булан бүрийн тээврийн хэрэгслийн мэргэжилтэн хорхойтнуудын сонголт болсон LIQUI MOLY-гийн ачаар бид үнэнч төмөр хүлгээ унахдаа тав тухыг мэдрэх болсон билээ.
LIQUI MOLY бензин нэмэлтүүд
LIQUI MOLY форсунк цэвэрлэгч
Бензин нь хөдөлгүүрт хэзээ ч бүрэн шатаж дуусдаггүй. Форсунк дотор үргэлж дутуу шаталтаас үүссэн бохирдол тодорхой хэмжээгээр тогтож бензин цацалтад сөргөөр нөлөөлдөг байна. Энэ нь эргээд шаталтад нөлөөлж, улам дордуулснаар бохирдол илүү хурдацтай үүсэх эргэх холбоо бий болдог бөгөөд тун аюултай үр дагавар гарч мэдэх юм. Хөдөлгүүр хуучрах тусам дотор талд нь илүү зузаан бохирдлын давхарга бүрэлддэг. Мөн бензиний чанар муу байхын хэрээр улам их бохирдол үүсдэг байна. Чийгтэй мод олигтой асаж өгөхгүй дэмий утаа уугиулдагтай чанаргүй шатахуун ч адилхан юм.
Хуучин хөдөлгүүрийг шинээрээ байсан үеийнх шиг нь ажиллуулж, идэлтийг нь багасгах тийм ч хэцүү биш. LIQUI MOLY-гийн Форсунк Цэвэрлэгчийг зүгээр л шатахууны банк уруугаа хийхэд болно. Хөдөлгүүр ажиллах тоолонд цэвэрлэх бодис бензин тоосруулан цацах системд нэвтэрч бохирдлын бүрхүүлийг задлан уусгаж цэвэрлэдэг юм. Задарсан бохирдол нь хөдөлгүүр дотроо шатаж, утаа хэлбэрээр гадагшилдаг. Ингэснээр шатаах хөндий цэвэрлэгдэх болно. Бохирдол хатуурсан тохиолдолд хэд хэдэн удаа банкаа дүүргэхдээ хэрэглэхийг зөвлөж байна. Түүнчлэн Форсунк Цэвэрлэгчийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.
Шууд банкиндаа хийж хэрэглэнэ
Шууд банкиндаа хийх нэмэлт бүтээгдэхүүн нь цаг завыг хэмнэх бөгөөд идэлтийг багасгаж, элдэв асуудал дагасан засвар үйлчилгээнээс сэргийлэх замаар таны зардлыг бууруулах юм. Мөн байгаль орчинд ч эерэг үр дагавартай.
- Мөнгөнд хэмнэлттэй
Банкинд хийж хэрэглэдэг форсунк цэвэрлэгч нь үйлчилгээ хийлгэхээс хямд үнэтэй бөгөөд цаг завыг хэмнэдэг. Форсунк цэвэрхэн байснаар идэлт багасч, бензинд зарцуулах төсөв хэмнэгдэх болно.
- Утаа хаялтыг багасгана
Бохирдолтой бензин системээс болж цагаан утаа хаях шинж тэмдэг илэрнэ. Яг энэ асуудлыг форсунк цэвэрлэгч арилгаж өгөх бөгөөд яндангаас ялгарах утааны хорыг бууруулж, орчин тойрондоо ээлтэй жолооч болоход таньд туслах юм.
- Хөдөлгүүр хүчирхэгжинэ
Хөдөлгүүрийг энергиэр хангах үүрэгтэй бензин систем цэвэрхэн байснаар мотор бүрэн хүчин чадлаараа ажиллах болно. Форсунк буюу бензинийг тоосруулан цацагч нь бохирдолгүй, бөглөрөлгүй болсноор шаталт сайжирж, дагаад хөдөлгүүрт хүч нэмэгдэх юм.
LIQUI MOLY Super Diesel нэмэлт бүтээгдэхүүн
Сетаны түвшин их байх тусам түргэн шаталт үүсч, түлшний зарцуулалтыг сайжруулдаг. Дизель форсунк болон түлшний системийг цэвэрлэж өгөөд зогсохгүй давхар түлшний сетаны түвшинг нэмэгдүүлэх уг нэмэлт бүтээгдэхүүн “Super” гэж нэрлэгдсэн нь учиртай юм. Дизель тоосруулагч систем, шатаах камер дах аливаа бохирдлыг цэвэрлэж, дахин бохирдохоос сэргийлнэ. Дизель тоосруулагч системийн бүх эд ангид хүрч үйлчилнэ. Сетаны түвшинг нэмэгдүүлж, дизель хөдөлгүүрийн асах явцыг сайжруулна. Хөдөлгүүрийн дууг арилгахаас гадна түлшний системийг бүхэлд нь элэгдэл болон зэврэлтээс хамгаална. Хөдөлгүүр цэвэрлэснээр түлш зарцуулалт эрс багасч утаа ялгаруулалт буурна.
Элдэв бохирдол нь түлшний системийн гол дайсан юм. Ямар нэг хэмжээгээр хэт халах, их ачаалалд ажиллах, түлштэй хүчил төрөгч холилдсон тохиолдол болгонд таны шатахууны системд нүүрстөрөгчийн суурьтай бохирдол үүсэн тогтож байдаг. Энэ ч утгаараа дотоод шаталттай хөдөлгүүр нь бохирдол тогтох хамгийн тохиромжтой газар болдог байна. Эдгээр бохирдлууд нь хөдөлгүүрийн хүчин чадлыг багасгаж, түлш зарцуулалтыг ихэсгэдэг. Авто судлаачдын дүгнэлтээр зөвхөн форсунк дээр тогтсон бохирдол дангаараа дизель түлш идэлтийг 5-10% нэмэгдүүлж байдаг нь тогтоогдсон байдаг!
Түлшний системийг бүхэлд нь цэвэрлэнэ
LIQUI MOLY Super Diesel нэмэлт бүтээгдэхүүн нь хөдөлгүүрийг түүртэлгүй ажиллахад чухал нөлөөтэй амин дэм юм.
Нэмэлт бүтээгдэхүүн дизель түлштэй холилдсоноор тослох чанартай болгож, хөдөлгүүрийн насыг уртасгах бөгөөд шууд цацруулах форсунк (DFI) элэгдэх үзэгдлийг багасгадаг байна.
Түлш шаталтаас үүссэн бохирдлыг багасгах нь нэмэлт бүтээгдэхүүнүүд, тэр дундаа LIQUI MOLY Super Diesel нэмэлтийн гол үүргүүдийн нэг юм. Түлшний хөө тортогийг задалж бичил жижиг хэсгүүд болгох замаар хөдөлгүүрээс бохирдлыг зайлуулдаг байна. Үр дүнд нь цэвэрхэн, бүрэн хүчин чадалтай хөдөлгүүр урт удаан наслах болно.
Super Diesel нэмэлтийн цэвэрлэх чадамж маш өндөр бөгөөд шаталтаас үүссэн нүүрстөрөгчийн бохирдол, хөө тортог зэргийг ор мөргүй арилгана. Ингэснээр форсункны толгой бохирдол бөглөрөлгүй цэвэрхэн байж, түлшийг сайтар тоосруулан цацсанаар шаталт илүү үр дүнтэй, ашигтай болж идэлт багасан, утаа хаялт буурдаг юм.
Дизель түлшний нэмэлт бүтээгдэхүүний үр дүн
- Дизель хөдөлгүүрийг түүртэлгүй бүрэн хүчин чадлаараа ажиллахад түлшний нэмэлт онцгой үүрэг нөлөөтэй
- LIQUI MOLY Super Diesel нэмэлт нь таны машины хөдөлгүүрийг дээд зэрэглэлээр хамгаалж, тултал нь ажиллуулах зориулалттай
- Нэмэлт бүтээгдэхүүнүүд нь хэрэглэхэд маш хялбар. Шууд банкиндаа хийгээд л болоо!
- LIQUI MOLY Super Diesel нэмэлт бүтээгдэхүүн таны машины хөдөлгүүрийг цэв цэвэрхэн байлгаж, урт удаан наслуулна
- LIQUI MOLY Super Diesel нэмэлт нь утаа хаялтыг багасгаж, яндангаас ялгарах бохирдлын хорыг бууруулна
- Тослох чанарыг нэмэгдүүлдэг тул түлшний системийг элэгдлээс хамгаалж, эдэлгээг уртасгана
Өнөөдрөөс эхлэн шатахуун түлшний нэмэлт хэрэглээрэй
Автомашины амин дэм болсон нэмэлт бүтээгдэхүүнүүдийг авч үнэнч төмөр хүлэгтээ хийн тордох нь илт мэдэгдэхүйц үр дүнг мэдрүүлэх болно. Та хуучны сонгодог загварын машин сонирхдог ч бай, орчин үеийн шинэ загварын машин унадаг ч бай шатахуун түлшний нэмэлт бүтээгдэхүүн таны хамгийн сайн найз шүү. Хөл дүүжлэх унаагаа нэмэлт бүтээгдэхүүнээр арчилж тордсоноор эдэлгээ нь уртасч, унахад ч урамтай байх болно.
MyCar.Repair нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн LIQUI MOLY-той хамтран ажиллаж ирсэн бөгөөд бид үр дүнтэй, чанартай нэмэлт бүтээгдэхүүнийг андахгүй тул та итгэлтэй байж болно. LIQUI MOLY-гийн өргөн сонголттой бүтээгдэхүүнүүд манай лангуунд байдаг тул бид таны машинд яв цав таарах германы шилдэг брэндийн бүтээгдэхүүнээр бахдам үйлчилж байгаад эргэлзэх хэрэггүй!