BLOG

What do you want to know?

LIQUI MOLY oil for Audi A3 2009 1.4L
Хэрэглэгчийн Хөтөч

VW 507 00 МОТОРЫН ТОС

VW 507 00 моторын тос нь Volkswagen загварын автомашинуудад тохирох стандарттай тос юм. Уг стандарт нь Volkswagen-ий үйлдвэрээс баталгааждаг бөгөөд тухайн загваруудын онцлогт нийцсэн байдаг.

Read More »
Aidi R8 in the city
Экспертийн Зөвлөмжүүд

Та машинаа зөвхөн хот дотор унадаг уу?

Сүүлийн үед моторын тосны солих давтамж, өөрөөр хэлбэл шинээр хийсэн тосны туулах км улам багассаар байгаа. Учир нь их хотын түгжрээн дунд хөдөлгүүр удаан хугацаагаар

Read More »

Премиум Чанартай Моторын Тос

Та өндөр зэрэглэлийн чанартай моторын тосыг хэрэглэж, ялгааг нь мэдэрч байсан уу? Чанарын ангилалаар хамгийн дээр бичигдэх бүтэн синтетик тосыг машиндаа хийснээр шатахуун түлшний ашигтай зарцуулалт сайжирч, хөдөлгүүрийн элэгдэл багасч, хэт халуун болон хүйтэн нөхцөлд ажиллах чадвар нэмэгдэж, тос алдах, гоожих зэрэгт ч эергээр нөлөөлөх давуу талуудтай юм. 

MyCar.Repair онлайн дэлгүүрээс хамгийн шилдэг, бензин дизель аль аль моторт тохирох, бүтэн синтетик тоснуудыг олж болно. Та MyCar.Repair-ээр зочилбол хэчнээн автын талын мэдлэггүй, суурь тос, моторын тосны зуурамтгай чанар, LSPI буюу очлуур ажиллахаас өмнө үүсэх тэсрэлтийн талаар ойлголтгүй байлаа ч машиндаа хэрэгтэй бүгдийг маш амархан олох боломжтой. Манай мэргэжлийн туршлагатай механикууд таны машинд яг таарах тос болон тосны шүүрнээс авхуулаад тос солиход хэрэгтэй бүгдийг агуулсан багцуудыг өргөн сонголттойгоор бүрдүүлсэн байгаа. Та заавал унаж байгаа машиныхаа уг гарал, үйлдвэрлэгчийн бичиг баримтыг ухаж уншилгүй манай онлайн хөтчийг ашиглан эсвэл зөвлөхүүдтэй чатаар болон утсаар холбогдож мэдээлэл авахад л хангалттай.

Моторын тосыг үйлдвэрлэхэд олон төрлийн суурь тос ашигладаг. Хөдөлгүүрийн тос үйлдвэрлэгчдийн ихэнхи нь сайн чанарын суурь тос ашигладаггүй юм. Хамгийн доод чанарын суурь тос бол түүхий тос. Дийлэнхи үйлдвэрлэгчид суурь тосондоо үүнээс нэг зэрэглэл дээгүүр байрлах минерал тосыг ашигладаг. Чанаргүй суурь тостой моторын тос нь шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг багасгах, хөдөлгүүрийн элэгдлийг ихэсгэх, тос солих давтамж нь ойрхон байх зэрэг сул талтай.

Хагас синтетик тосыг минерал суурь тосыг бүтэн синтетик тостой хольж гарган авдаг. Хагас синтетик тоснууд нь уламжлалт минерал суурьтай тоснуудаас харьцангуй илүү ч гэлээ синтетик тосны чанарт хараахан хүрч чаддаггүй бөгөөд хамгийн сүүлийн үеийн hybrid болон төстэй дэвшилтэт моторын шаардлагад тэнцдэггүй юм.

MyCar.Repair сүлжээ авто сервис нь зөвхөн бүтэн синтетик тоснуудыг үйлчилгээндээ ашигладаг бөгөөд маш олон туршилт тестээр батлагдсан чанартай бүтээгдэхүүн л манайд хэрэглэгддэг. Ихэнхи тоснууд маань хөдөлгүүрийн элэгдлийг багасгах, тос алдаж хөлрөх, тосон лаг тогтох зэргээс сэргийлэх үйлчилгээтэй нэмэлт бүтээгдэхүүнүүдийг найрлагадаа агуулдаг юм. Бүтэн синтетик тос нь эдэлгээ урттай тул та ойр ойрхон солих шаардлагагүй, нэг удаагийн солих үйлчилгээний хөлсөө хэмнэх ч боломжтой ашигтай сонголт болно.

Синтетик моторын тоснууд нь ширгэлт ууршилтыг багасгах, шатахуун түлшний ашигтай зарцуулалтыг сайжруулах, хөдөлгүүрт хүч нэмэх давуу талуудтай. Синтетик найрлага нь тухайн тосны тослох чанарыг дээд цэгт нь тулгадаг бөгөөд маш өндөр болон бага температурт ажрахгүй үүргээ гүйцэтгэх боломжоор хангаж өгдөг. Уламжлалт аргаар үйлдвэрлэсэн тоснууд нь халуун хүйтэн хэмд хөрвөж ажиллахдаа тааруу бөгөөд энэ нь турбочаржертай болон hybrid хөдөлгүүрийн шаардлагад тэнцдэггүй байна.

Сайн чанарын синтетик тос нь идэлтийг бага түвшинд байлгаж, ашигтай зарцуулалтыг сайжруулан, хүйтэн хэмд тосны урсгал удаашрахгүй, хөдөлгүүрийг элэгдлээс хамгаалж, бохирдлоос сэргийлэн цэвэр цэмцгэр байлгах онцлогтой.

Туулсан км өндөртэй автомашины хөдөлгүүрийн сальник жийргэвч, хуруувч резинүүд муудаж тос гоожиж алдах үзэгдэл ажиглагддаг. Жийргэвчүүд хатаж агшсанаар сиймхий үүсч, тос алдах буюу мотор хөлрөх сөрөг үр дагавартай. Тийм ч учраас бид он хуучин, км өндөртэй автомашинд сальник жийргэвч, хуруувч резинийг зөөллөн тэлж өгөх үйлчилгээтэй нэмэлт бүтээгдэхүүн агуулсан моторын тосыг зөвлөдөг юм.